Аянд хүүхдүүдийн 59.8 хувь нь хамрагджээ
- 2012-05-04
- Эрүүл мэнд
- 0
Засгийн газраас 18 хүртэлх насны бүх хүүхдийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах шийдвэр гаргасны дагуу “Эрүүл Монгол хүүхэд” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ.
Засгийн газраас 18 хүртэлх насны бүх хүүхдийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах шийдвэр гаргасны дагуу “Эрүүл Монгол хүүхэд” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 974433 хүүхэд үзлэгт хамрагдахаас 582367 хүүхэд буюу 59.8 хувь нь хамрагдсан байна.
Эдгээр хүүхдийн дунд амны хөндийн өвчин, ялангуяа шүд цоорох өвчин их байгаа тул шүдийг эрүүлжүүлэх эмчилгээ хийхийн тулд хот, хөдөөгийн эмч нарыг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангах зайлшгүй шаардлагатай гэж үзжээ.
Иймд Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар “Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах, шүд цооролтын тархалтыг зогсоох чиглэлээр хийгдэх оношлогоо, эмчилгээний асуудлыг улсын хэмжээнд мэргэжил арга зүйгээр хангаж, хяналт тавих чиг үүрэг бүхий мэргэжлийн баг”-ийг томилсон тушаалыг өнгөрсөн сарын 27-ны өдөр гаргажээ.
Эхний ээлжинд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зарим хорооны 18 хүртэлх насны хүүхдийн амны хөндийг эрүүлжүүлэх ажлыг хийх аж. Ингэхдээ “Эрүүл хүүхэд” аянд хамрагдсан эмнэлгийн шар хуудсаа тус эмнэлэгт авч очин үнэ төлбөргүй эмчилгээ хийлгэх юм.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)