Зөгийн бал генийн өөрчлөлтийг зогсооно

..Германы эрдэмтэн Шмицер Хафмен “Жижиг биетэй зөгий гэдэг амьтныг хүнд ийм тус хүргэнэ гэж хэн ч санаагүй байх. Гэхдээ түүнд санаснаас хамаагүй их хүч чадал байгааг бид нотолж чадлаа. Хүн төрөлхтөн удаан амьдарч, оршин тогтноё гэж бодож байгаа бол зөгийг хайрлан хамгаалах хэрэгтэй”...
...Германы эрдэмтэн Шмицер Хафмен “Жижиг биетэй зөгий гэдэг амьтныг хүнд ийм тус хүргэнэ гэж хэн ч санаагүй байх. Гэхдээ түүнд санаснаас хамаагүй их хүч чадал байгааг бид нотолж чадлаа. Хүн төрөлхтөн удаан амьдарч, оршин тогтноё гэж бодож байгаа бол зөгийг хайрлан хамгаалах хэрэгтэй”...

Альберт Эйнштейн “Дэлхийд зөгий хэрвээ уствал дөр вөн жилийн дараа хүн төрөлхтөн мөхнө” хэмээн хэлж байжээ. Учир нь дэлхий дээр амьдарч буй амьт биетүүдээс эд эсийн хувирал /мутац/-д ордоггүй цорын ганц амьтан нь зөгий юм. Түүхийн хуудас сөхвөл 1945 оны Хирошима, Нагасакигийн цөмийн дэлбэрэлтийн дараа хөнөөлт голомтод байсан амьтдад генийн хувирлын шинжилгэ хийхэд мутацад ороогүй цор ганц амьтан нь зөгий болохыг судалгаагаар тогтоосон байдаг. Харин бусад амьтан ямар нэг хэлбэрээр төрөлх байдлаасаа хувирсан байжээ. Үүнээс үүдэн япончууд зөгийн аж ахуйг сонирхон хөгжүүлэх болсон байна. Тодруулбал, дэлхийн II дайны өмнө Японд зөгийн аж ахуй хөгжөөгүй, зөгийн балт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй байв. Харин дайны дараа эрс өөрчлөгдөж зөгийн аж ахуй гэрлийн хурдаар хөгжиж эхэлжээ. Мөн цөмийн хорт туяа ихтэй газарт байсан зөгийн балнаас хэрэглэсэн хүнд шинжилгээ хийхэд атомын ионжсон туяа илрээгүй байна. Учир нь зөгий балаа цуглуулахдаа ямар нэгэн “дайвар” эс цуглуулдаггүйтэй холбоотой гэнэ. Хүний биед гурван мянга гаруй фермент байдаг бол зөгийнд 2600 орчим фермент байдгийг Японы эрдэмтэд тогтоосон байна. Фермент гэдэг нь уурагт молекул бөгөөд хүний биед байгаа ферментүүдийг бүтээдэг уураг, жижиг эсүүд бүгд зөгийнд байдгийг судалгаагаар тогтоожээ. “Бүтцээрээ гахайг хүнд хамгийн төстэй амьтан гэж үзэж байсан бол өнөөдөр зөгийг түүнээс ч илүү ойрхон бүтэцтэй амьтан гэдгийг шинжлэх ухаан нотоллоо” хэмээн Японы эрдэмтэн Фукуа Шихиро ярьжээ. Хүний хөгшрөлтийн процесс нь бие организм дахь ашиггүй хорт зүйлс, эс илүү хуримтлагдсанас болдог байна. Товчоор хэлбэл, бодисын солилцоо эхлэхэд эсийн хуваагдах үйл явц удааширдаг гэсэн үг. Үүнийг дэмжиж өгдөг молекул зөгийн баланд байдаг ажээ. Үүгээр ч зогсохгүй зөгийн сүүнцэр нь хүний биеийн эс дэх цөмийн бүтцийг нөхөн сэргээдэг гэнэ. Мөн зөгийн сүүнцэрийн тусламжтайгаар генийн хувирах гинжийг хэвийн оруулж болдог байна. Дөнгөж төрсөн хүүхдийн ген ямар нэгэн согогтой байвал тухайн хүүхдэд зөгийн бал өгч эмчилж болдгийг ч тогтоожээ. Хүүхдээ төрүүлэхээс өмнө зөгийн балны найрлагатай зүйл хэрэглэвэл генийн өөрчлөлттэй хүүхэд төрөх магадлал багасдаг гэнэ. Үүнээс гадна зөгийн хорны бичил тун нь мэдрэлийн системийг нөхөн сэргээдэг болохыг Германы эрдэмтэд олж тогтоосон байна. Тэрхүү судалгаагаар нуруу нугасны гэмтэл авч биеийн доод хэсэг нь бүхэлдээ мэдээгүй болсон хүнийг зөгийгөөр хатгуулах эмчилгээ хийн туршжээ. Туршилт амжилттай болж тухайн хүний биеийн эд эс нөхөн төлжиж эхэлсэн тухай Германы эрдэмтэн Шмицер Хафмен “Жижиг биетэй зөгий гэдэг амьтныг хүнд ийм тус хүргэнэ гэж хэн ч санаагүй байх. Гэхдээ түүнд санаснаас хамаагүй их хүч чадал байгааг бид нотолж чадлаа. Хүн төрөлхтөн удаан амьдарч, оршин тогтноё гэж бодож байгаа бол зөгийг хайрлан хамгаалах хэрэгтэй” хэмээн ярьжээ. Өнөөдрийн байдлаар зөгийн балны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдгээрээ Япон тэргүүлж байгаа бол АНУ, Австрали, Европын орнууд, Хятад, Орос удаалж байна. Шинэ Зеландад нийт хүн амд зөгийн аж ахуйн бүтээгдэхүүнийг хэрэглүүлэх, түүний тогтвортой үйлдвэрлэлийг хангах зорилгоор төр засаг, шинжлэх ухаан, бизнесийн нэгдсэн нэг чиглэлтэй ажилладаг гэнэ. Дэлхий дээр амьдарч буй зөгийнүүд нэг өдөр л байхгүй болоход 100 мянга гаруй амьд эс, амьтан бодисын солилцоонд орох магадлалтай гэнэ. Цаашлаад устаж үгүй болоход хүрвэл дөрвөн жилийн дотор хүн генийн өөрчлөлтөд орж араатнаас ялгагдахгүй болох ажээ.
Р.Оюунгоо
www.UNEN.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zoshin (202.179.20.233)

    2012-05-09

    heregtei medee bna