Я.Буянжаргал: Хүүхдийн шүдний өвчлөл газар авч байна

 Аянд манай хүн амын 36 хувийг эзэлж буй 18 хүртэлх насны бүх хүүхэд хамрагдана. Үзлэгт сургуулийн өмнөх боловсролд харьяалагдах 164,263 хүүхэд, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй 505,409 хүүхэд хамрагдах ёстой. “Эрүүл монгол хүүхэд” аяны үзлэг гуравдугаар сарын 19-нөөс эхэлсэн.“Эрүүл монгол хүүхэд” аяны хэрэгжилт, төсвийн зарцуулалтын талаар төслийн ажлын албаны дарга Я.Буянжаргалтай ярилцлаа.
-“Эрүүл монгол хүү- хэд” аянд нийт хэдэн хүүхэд хамрагдах бол. Үзлэг хэдэн хувьтай явж байна вэ? 
- Аянд манай хүн амын 36 хувийг эзэлж буй 18 хүртэлх насны бүх хүүхэд хамрагдана. Үзлэгт сургуулийн өмнөх боловсролд харьяалагдах 164,263 хүүхэд, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй 505,409 хүүхэд хамрагдах ёстой. “Эрүүл монгол хүүхэд” аяны үзлэг гуравдугаар сарын 19-нөөс эхэлсэн. Өнөөдрийн нэгтгэсэн судалгааны дүнгээр нийт хүүхдийн 70 гаруй хувь нь үзлэгт хамрагдаад байна. Үзлэгт хамрагдсан хүүхдийн 74,3 хувь нь ямар нэгэн өвчтэй болох нь тогтоогдоод байна. 

-Дээрх аянд 18 тэрбум төгрөг төсөвлөсөн. Хэрхэн зарцуулж байгаа бол? 
-Санхүүжилтыг хэлэлцэж 18 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын сангаас гаргахаар төсвийн тухай хуульд суулгасан. “Эрүүл монгол хүүхэд аян”- ны санхүүжилтыг олгох асуудлаар Даатгалын үндэсний хороон дээр хуралдаж 40 хувийн урьдчилгааг эхэлж олгох шийдвэр гарсан. Өнгөрсөн долоо хоногт НХХийн сайд, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарч, нийгмийн даатгалын сангаас эхний 40 хувийг энэ долоо хоногт багтааж аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн төвд шилжүүлэхээр болсон. 

-Үзлэг эхлээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Үзлэгт шаардагдах багаж, төхөөрөмжийн зардлыг төсөвгүйгээр хэрхэн шийдэж байв? 
-Мөнгөний зарцуулалтад хүмүүс их хардалттай байгаа. Энэ жил сонгууль болж байгаатай холбож үзээд байх шиг. Ийм зүйл огт байхгүй. Тэр мөнгө нийгмийн даатгалын газраас, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт санхүүжилт хийх замаар шилжиж байгаа. Иргэд бодохдоо төсвийн мөнгийг Эрүүл мэндийн яам төвлөрүүлж татаад тендер зарлаж, ямар нэгэн том тоног төхөөрөмж аваад бай гаа юм шиг яриад байгаа. Нэг хүүхдийн үзлэгт зарцуулах мөнгийг сайд нарын хамтарсан тушаалаар амбулаторийн үзлэгт 10500 төгрөг зарцуулахаар болсон. Үзлэгт хүүхдийн бие бялдрын өсөлт, нүдний хараа, амны хөндийн эрүүл мэнд, чихний сонсголыг нарийн мэргэжлийн эмч нар үзэж байгаа. 

-Үзлэгээр шүдний өвч лөл давамгайлж бай сан. Шүдний эмчилгээ урьдчилсан үзлэгийн дараа эхлэх үү? 
-Хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх ажил эхэлсэн. Уг нь үзлэг дуусгаад эмчилгээ хийгдэх байсан. Гэтэл үзлэгт хамрагдсан хүүхдийн 60 гаруй хувь нь шүдний эмгэгтэй байсан учраас шүдний эмчилгээг эхлүүлэх хэрэгтэй болсон. Нэг хүүхдийн шүдний эмчилгээнд 22680 төгрөг зарцуулна. Энэ мөнгөөр ердөө хоёрхон шүд эмчлүүлэх боломжтой. Бид төсвөөр үзлэгийг яаж үр дүнтэй болгох, цаашид бүх нийтийг хамруулж, хавтгай өвчлөлтэй байгаа хүүхдүүдийг бүрэн төгс эмчлэх вэ гэдэг талаас нь удирдамж, гарын авлага, аргачлалыг боловсруулан ажиллаж байна. Судалгаанаас харахад хамгийн түгээмэл нь шүд цоорох эмгэг байсан учир даатгалын мөнгийг шүдний өвчлөлийг багасгахад зориулахаар болсон. Мөн шүд цоорох эмгэгээс үүдэлтэйгээр гүйлсэн булчирхайн үрэвсэл, хоолойны ангинатай хүүхэд их байгаагаас гадна Мөн сул хурааны өвчлөл нэлээд хувийг эзэлж байна. 

-Шүдний эмчилгээ аймаг дүүргийн эрүүл мэндийн төв дээр хийгдэж байгаа юу? 
-Шүдний эмчилгээг дэл хийн нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн маш өндөр төвшинд хийхийг эрмэлзэж байна. Өрөмдөхгүйгээр ломбодох аргыг 3-12 насны хүүхдэд хийж байна. Дээрх 18 тэрбум төгрөгийг төсөвт суулгахдаа үзлэг оношлогоо, шүдний эмчилгээнд зориулж төсөвлөсөн. Шүдний эмчилгээг үр дүнтэй болгохын тулд нүүдлийн амбулотарийг Төв аймгийн Баяндэлгэр суманд хүртэл ажиллуулсан. Шүдний эмгэг их байгаа учир төрийн өмчийн эмнэлгүүд эмчлэхэд хүч дутагдаж байна. Иймд хувийн хэвшлийн эмнэлгүүдийг татан оролцуулах санал тавьсан. Хувийн эмнэлгүүд ч нийгмийн хариуцлагаа ухамсарлан аянд идэвхтэй оролцохоо мэдэгдээд байна. Шүдний эмнэлгийн холбоо, нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлтэй хамарч нэгдсэн удирдамж гаргаж сургалт зохион байгуулсан. 

-“Эрүүл монгол хүүхэд” аяны үзлэг хэзээ дуусах вэ? 
-Сургууль цэцэрлэг амрахаас өмнө үзлэг хийж дуусах нь олон талын ач холбогдолтой. Гэтэл үүнийг хэвлэл мэдээллээр улстөртэй холбон тайлбарлаж буй нь үндэслэлгүй зүйл. Үзлэгийг зургаан сард багтааж дуусгах саналыг Эрүүл мэндийн яамнаас гаргасан. Ямар нэгэн өвчтэй гарсан хүүхдүүд зуны амралтаар эмчлүүлээд намар хичээлдээ эрүүл ирэх боломжтой. 

-Нэг хүүхдийг үзэхэд хэрэглэх 10500 төгрөг хэрхэн зарцуулагдаж байгаа вэ? 
-“Эрүүл монгол хүүхэд” аяны нэг хүүхэд оншлоход төсөвлөсөн 10500 төгрөг үзлэгт хэрэглэх хэл дарагч, бээлий, маск, чихний үзлэг хийхэд хэрэглэдэг юүлүүр зэрэгт зарцуулагдана. Мөн эмч, эмнэлгийн ажилтны томилолт, хороо, сум орон нутгаар явах унааны зардал зэрэг багтаж байгаа. Эцэг, эхчүүдэд хандаж хэлэхэд үзлэгт эергээр хандаж, хүүхдээ хамруулаарай гэж хэлмээр байна. Энэ нь хүүхэд даатгуулагчийнхаа эрхийг эдэлж байгаа нэг хэлбэр шүү дээ. Ийм байхад манай хүүхдийг үзэх шаардлагагүй, хэрвээ үзэх юм бол хариуцлага тооцно гэх эцэг, эх ч байна. Хөдөө орон нутагт малчид “Ирээд үз” очиж чадахгүй гээд зовлон тоочиж байх жишээтэй. Бид аяны хүрээнд 102490 хүүхдийг эмчилсэн. Үзлэгийн үеэр хүнд өвчин илэрсэн хүүхдийг даатгалтай, даатгалгүйгээс үл хамааран шаардлагатай эм, тариа хийж байгаа. Мөн хаяг тодруулах газар, хогийн цэг дээр байгаа хүүхдүүдэд үзлэг хийж, эрүүл мэндийн зөвлөгөө өгч ажилласан. 

-Оношлогоогоор илэрсэн бусад өвчинийг эмчлэх боломж байгаа юу? 
-Үзлэгээр зүрх, хавдрын өвчтэй зэрэг зардал өндөртэй эмчлэгдэх хүүхдүүд харьяа эрүүл мэндийн төв эмнэлэгт эмчлүүлэх боломжтой. Эмнэлэгт очихдоо 13А маягт, үзлэгт хамрагдсан шар хуудас даатгалын дэвтэртэй очиход дугаар харгалзахгүй шууд эмчилгээнд орох боломж нээлттэй байгаа.

Б.Цэцэгдэлгэр
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • bulgaa (182.160.21.77)

    2012-05-18

    sain oilgosonguiteged shudnii uvchlultei gesen huuhdee bi haana handaj uzuuleh estoim betodorhoi bicheecheetegeed ter uzuulsen huudsaa bariad haana handah ve

  • KOREA VISION (122.32.86.46)

    2012-05-16

    Solongosiin buh torliin emnelegt unegui zuuchlana Eruul mendiin aylal hiilgene Mongol dah emch bolon emnelguudtei geree baiguulan hamtran ajillana 82-70-7563-0040 korea_vision99yahoocom

  • zochin (202.126.91.169)

    2012-05-11

    huuhdiin shudiig tegeed yg haana ochij uzuuleh emchluuleh ni todorhoi alga bna duurgiin emnelegt geed bgaa yum uu huviin emnelegt ch boloh yum shig tegsen mortloo emnelegiinh ni ner ch alga bnaoromddogui lombo-g ni tegeed duurgiin emneleg hiih uu todorhoi medeelel avch chadsangui kkkkkkkkkkk