“Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.01.18) хуралдаанаар “Цалин, нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 75 хувийн саналаар дэмжигдлээ. 

Санал хураалт явуулж дууссанаар тогтоолын төслүүдийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Тус байнгын хороо 2022.12.28-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авах үеэр гишүүдээс Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн  93 дугаар зүйлийн 93.1-д Улсын Их Хурал шийдвэр гаргахаар хууль тогтоомжид заасан болон хууль хэрэгжүүлэхтэй холбоотой аливаа зохион байгуулалтын шинжтэй асуудлын талаар хариуцсан байгууллага, эрх бүхий албан тушаалтан саналаа ирүүлсэн бол  холбогдох байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж, санал, дүгнэлтээ шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулахаар заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн саналыг авсны дараа хэлэлцэх горимын санал гаргаж, хэлэлцэхийг хойшлуулаад байсан юм. Хууль зүйн байнгын хорооноос Төрийн албаны зөвлөл рүү албан бичиг явуулж, хариу нь 2022.01.03-нд иржээ.

 Байнгын хорооны хуралдаанд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Мягмарцэрэн нар оролцов.

 Гишүүд өнөөдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн тогтоолын төслүүдтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Ж.Сүхбаатар, Л.Мөнхбаатар, Ц.Сандаг-Очир, Ш.Адьшаа, Б.Энхбаяр, С.Бямбацогт нар үг хэлэв. Тухайлбал, Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны ажиллах боломж бололцоог хуулийн хүрээнд бүрдүүлэхэд Улсын Их Хурал, Хууль зүйн байнгын хороо хийх ёстой ажлаа хийлээ. Та бүхнийг Шүүхийн багц хуулийг зөв хэрэгжүүлж, ард түмний хүсэн хүлээж буй шударга ёсыг нийгэмд тогтооход хариуцлагатай, санаачилгатай ажиллахыг хүсье гэв.

Ингээд “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулах нь зүйтэй гэсэн саналын томъёолоор санал хураалт явуулахад гишүүдийн 97.1 хувийн саналаар дэмжигдлээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ZIO (197.210.79.74)

    2022-01-19

    Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @ fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com