М.Отгонбаяр: Идээт өвчин, хавдрын үед үе солих хагалгаа хийдэггүй
- 2012-05-22
- Эрүүл мэнд
- 0
УКТЭ-ийн мэс заслын эмч М.Отгонбаяртай үе суулгах хагалгааны талаар ярилцлаа.
-Үе солих хагалгааг ямар тохиолдолд хийдэг талаар манай уншигчдад танилцуулна уу?
-Манайхан хөл өвдлөө гээд дурын эмийн сангаас үе мөчний эм аваад уучихдаг. Ингэж эм ууснаар өвчнөөс ангижрах уу?
УКТЭ-ийн мэс заслын эмч М.Отгонбаяртай үе суулгах хагалгааны талаар ярилцлаа.
-Үе солих хагалгааг ямар тохиолдолд хийдэг талаар манай уншигчдад танилцуулна уу? -Гэмтсэн үений гадаргууг мэс заслын аргаар тайрч тухайн хүний үений хэмжээ, үйл ажиллагааг хадгалсан хиймэл үеэр орлуулан тавих хагалгааг үе солих хагалгаа гэнэ. Энэ нь хүний хөдөлгөж чадахгүй, их өвдөлт зовиуртай болсон үеийг нөхөн сэргээж байгаа хэрэг юм. Энэ төрлийн хагалгаа дэлхий дахинд амжилттай хөгжөөд 50-иад жил болж байна.
-Ямар тохиолдолд хиймэл үе суулгах хагалгааг хийдэг вэ?
-Үе мөч хөдөлж чадахгүй өвдөлт зовиур ихтэй болсон тохиолдолд ихэвчлэн үе солих хагалгааг хийдэг. Олон шалтгааны улмаас үе мөч гэмтдэг. Ерөнхийдөө тухайн хүний наслалттай холбоотой. Нас ихсэх тутам үе хоорондын мөгөөрсөн эдийн тэжээлийн алдагдалд ордог. Үе хоорондын мөгөөрсөн эдийн тэжээллэг / уураг, коллаген ширхэг.../бодис багасаад ирэх үед, хүнд жингээр дараад үрээд байвал хүний хүндийн төвийг үүрч явдаг өвдөг, түнхний үе гэмтэж эхэлдэг. Хоёрдогчоор гэдэг нь бусад олон өвчний үед илрэх тохиолдлыг хэлдэг. Тухайлбал, хэрх, остеоартраз, цус, чихрийн шижин, тулуй, булчин мэдрэлийн өвчний үед гэмтдэг.
-Хиймэл үе тухайн хүнийхээ биед хэчнээн хугацааны дараа бүрэн суугдах вэ?
-Хиймэл үе нь мэдээж хүний өөрийн үе биш боловч хиймэл үетэй болсноор өвдөлт зовиур арилж тухайн хүний үений хөдөлгөөн сэргэж амьдралын чанарт эрс өөрчлөлт ордог. Хагалгааны дараа 1-2 хоногт өвчтөн босч явдаг боловч бүрэн эдгэрч өөрийн үетэй адилхан функц үйл ажиллагаатай болтол 2-3 сар шаардагдана.
-Хүний хөлөнд хиймлээр суулгасан үе тодорхой хугацааны дараа суларч, дахин солиулах шаардлага гарах уу?
-Мэдээж хиймэл үе мөнхийнх биш, 10-15 жилийн дараа хиймлээр суулгасан үе дахин сулардаг. Тиймээс нас залуу хүнд үе суулгах хагалгаа хийхдээ эмч бүх эрсдэлийг тайлбарлаж өгөх хэрэгтэй.
-Үе солих хагалгааг ямар тохиолдолд хийхийг хориглодог вэ?
-Идээт өвчний үед, хавдар мөн амьдралын чухал эрхтнүүдийн дутагдлын үед үе солих хагалгаа хийхийг хориглодог. Хиймэл бөөр, элэг суулгасан хүмүүс дандаа дархлал дарангуйлах эм уудаг. Гэтэл хиймэл үе суулгасаны дараа дарангуйлах эм уух шаардлага байдаггүй. Гэхдээ суулгасан үе гаднаас халдвар орсон тохиолдолд хиймэл үе амархан мултардаг. Тиймээс хагалгааны үед болон дараа халдвар хамгааллыг нарийн барих хэрэгтэй.
-Ийм хагалгааг зөвхөн Гэмтэл согогийн үндэсний төв болон УКТЭ хийдэг үү?
-Үе солих хагалгааг манай эмнэлэг хийгээд гурван жил болж байна. Нийтдээ 300 гаруй хүнд үе солих хагалгааг хийжээ. Манай эмнэлэгт Хэрх үе судлал, үе сэргээх төвийг жилийн өмнө нээгдсэн. Энэ төвд өвчтөнүүд хандаж зөвлөгөө авч болно. Мөн долоо хоногийн лхагва гариг бүр УКТЭ-ийн амбулатори дээр эмч нар маань хагалгаа хийлгэсэн өвчтнүүд болон шинээр ирж буй хүмүүст зөвлөгөө өгдөг. Энэ үед энэ хагалгааны талаар мэдээлэл авах боломжтой.
-Тодорхой үнэ өртгөөр үе солих хагалгаа хийдэг байх?
-Үе солих хагалгаа маань цар хүрээний хувьд маш том хагалгаа. Олон хүний хүч хөдөлмөр болон нарийн тоног төхөөрөмж, хагалгааны материал шаарддаг учир тодорхой хэмжээний төлбөртэй хийгддэг. Гол нь хиймэл үе буюу протез их үнэтэй. Бид гадаадаас импортоор авдаг. Хиймэл үе нь ойролцоогоор 4500 ам.долларын үнэтэй. Гэхдээ гадаадад солиулснаас 2-3 дахин бага юм. Мөн одоо мөрдөгдөж байгаа манай халамжийн хуулиар тахир дутуу болон тэтгэврийн насны хүмүүс хиймэл үенийхээ өртгийн 50-60 хувийг төрөөс авдаг. Үлдсэнийг нь өөрсдөө төлдөг учир өвчтөнд харьцангуй бага төлбөр ногддог.
-Манайхан хөл өвдлөө гээд дурын эмийн сангаас үе мөчний эм аваад уучихдаг. Ингэж эм ууснаар өвчнөөс ангижрах уу? -Өвчний зовиур илэрсэн тохиол долд хамгийн түрүүнд мэргэж лийн эмч нарт хандах хэрэгтэй. Эмч өвчний үе шатыг тодор хойлсноор ямар эмчилгээ хийвэл үр дүнтэйг зөвлөх ёстой. Хамаагүй өвчин намдаах эм уух, мөн үе рүүгээ тариа хийлгэхээс аль болох татгалзах хэрэгтэй. Маш ариун нөхцөлд мэргэшсэн мэс заслын эмч өвчний үе шатаас хамаарч тариа хийж болох боловч нэгэнт үе мөчинд бүтцийн гүнзгий өөрчлөлт орсон бол эмчилгээний ямар ч үр дүн өгөхгүй гэсэн үг. Ихэнхдээ үе рүү өвчин намдаах хүчтэй тариа эсвэл гормон хийдэг. Манайд үе рүүгээ тариа хийлгээд халдвар оруулаад хүндрээд ирж байгаа өвчтөнүүд их байдаг. Энэ бол маш аюултай. Амь насаа ч алдаж болно.
-Үе мөчний өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
-Хэрэв байнгын дасгал хөдөлг өөнтэй, биеийн жингээ зохих төвшинд нь барьж чаддаг бол үе мөчний өвчин хүндрэхээс сэргийлж чадна гэсэн үг. Гэмтсэн, үрэвссэн үе дээр очих даралт их бол үе маш түргэн эргэж сэргэшгүй бүтцийн өөрчлөлтөд ордог юм шүү.
Б.СЭЛЭНГЭ
www.UNEN.mn

Сэтгэгдэл (2)
аагий (103.26.193.17)
түнхний үе солиулах мэс засал хийлгэсний дараа жирэмсэлж хүүхэд гаргаж болдог уу хагалгаанд орохоос өмнөх бэлтгэл эмчилгээ хэр хугацаатай байдаг юм бол
аагий (103.26.193.5)
тахир дутуугийн групт ороогуй хүн ийм хагалгаа хийлгэвэл мөнгөө авч чадахгүй гэсэн үг үү тодруулж өгнө үү