Гэдэс түгжрэх

Идсэн хоол ундааны зүйл гэдсэнд саатан зогсонги болохыг гэдэсний түгжрэл гэдэг...
Идсэн хоол ундааны зүйл гэдсэнд саатан зогсонги болохыг гэдэсний түгжрэл гэдэг. Гэдэсний түгжрэл үүсэх олон шалтгаан байдаг. Заримдаа үйл ажиллагааны өөрчлөлтөөс түгжирдэг. Тухайлбал чихрийн шижин, нугасны гэмтэл, зарим хордлогоос гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн муудан түгжрэл үүсдэг. Түгжрэх үед хэвлийгээр өвдөх, цөсний хольцтойгоор бөөлжих, хий өтгөн гарах нь эрс багасч, хэвлий дүүрэх, цусны цагаан эс олширох зэргээр өвчний явцаас хамааран өөрчлөлт гарна. Өвчтний ходоодны доторх зүйлийг зондоор гаргах, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах зорилгоор прозерина хэрэглэнэ. Өвчин үүсэх шалтгааныг арилгана. Эмчид үзүүлэх хэрэгтэй.
Түүнчлэн гэдэс янз бүрийн хавдараар дарагдах, бөглөрөх, төрөл бүрийн хагалгаанаас болж наалдан хөдөлгөөн нь өөрчлөгдөн түгжрэл үүсэх, улмаар гэдэс мушгирах, гэдэс гэдэс рүүгээ чихэлдэх, давхарлагдах зэргээр түгжрэл үүсдэг. Гэдэс орооцолдох мушгирах зэргээр түгжрэл болох нь яаралтай мэс засал хийлгэх шаардлагатай. Иймэрхүү байдлаар түгжрэл болсон үед өвдөлт их хүчтэй, бөөлжис цөс, хоол ундны хольцтой, хэвлийн хана чангаралттай, их цочромтгой болж улмаар зүрх дэлсэн, хүйтэн хөлс дааварлан өвчтөн богино хугацаанд бие нь суларч тамирддаг. Цус шээсний шинжилгээнд үрэвсэл, хордлогын шинжүүд гарна. Гэдэс дүүрч, хүчтэй өвдөж, огиулж бөөлжсөн үед онц яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Эмчид үзүүлтэл өвчин намдаах эм хэрэглэхийг тэвчих нь зүйтэй. 

Өвчнөөс урьдчилан сэргийлэх хэвлийн хөндийн аливаа өвчнийг эрт оношлон, төгс эмчилнэ. 

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)