HAPPY VERITAS элэгний лабораторийн шинэ салбар нээгдлээ

Сүүлийн жилүүдэд хүн амын дунд элэгний өвчлөл ихсэх хандлагатай болсон. Энэ өвчний эсрэг “ХАППИ ВЕРИТАС” Лаборатори байгуулагдсан цагаасаа хойш одоог хүртэл Монгол улсын эрүүл мэнд, лабораторийн салбарт өөрийн жинтэй хувь нэмрээ оруулж байгаа билээ. 
Сүүлийн жилүүдэд хүн амын дунд элэгний өвчлөл ихсэх хандлагатай болсон. Энэ өвчний эсрэг “ХАППИ ВЕРИТАС” Лаборатори байгуулагдсан цагаасаа хойш одоог хүртэл Монгол улсын эрүүл мэнд, лабораторийн салбарт өөрийн жинтэй хувь нэмрээ оруулж байгаа билээ. “ХАППИ ВЕРИТАС” лаборатори нь гадаадын өндөр хөгжилтэй орнуудад хийгдэж эхэлсэн ч Монгол улсад нэвтэрч амжаагүй байсан шилдэг шинэ технологи, оношлогооны шинэ арга хэлбэрүүдийг үйлчилгээндээ нэвтрүүлсэн юм.  Түүний нэг нь Элэгний хатууралыг үе шатаар нь тодорхойлох FibroScan төхөөрөмжийг оруулж ирсэн явдал юм. 
Энэхүү технологи нь дэлхийн 28 оронд ашиглагдаж байсан бөгөөд Монгол улс 29 дэхь орон болсон юм. Энэхүү шинжилгээгээр хүний элэгний хатуурлыг 5-10 минутын дотор бүрэн гүйцэд, үнэн зөвөөр, хатуурлын үе шатыг тодорхойлох боломж олгодогоороо эмч, өвчтнүүдэд оношлох, эмчилгээний үр дүнг хянах, урьдчилан сэргийлэх зүйрлэшгүй боломжыг олгож байгаа юм.
Тэгвэл “ХАППИ ВЕРИТАС” Лаборатори өнөөдөр хотын зүүн бүс болох Баянзүрх дүүргийн нутагт Жуковын музейн ард байрлах Холбооны 51 дүгээр салбарын байранд нээлтээ хийлээ..
Ийнхүү Монголын нийт хүн ард элэгний өвчлөлийг  эмчлүүлэхийн тулд гадаадын улсуудыг зорин өндөр зардал, цаг хугацаа зарцуулахгүйгээр эх орондоо дэлхийн түвшний үйлчилгээ авах бүрэн боломжтой болж байна.  

"Хаппи Веритас" элэгний төв лабораторийн Ерөнхий захирал, "Интерферон Альфа" эмнэлгийн зөвлөх эмч, Анагаах Ухааны доктор Ж. Амарсанаа:
-Манай эмнэлэг 2009 оноос эрүүл мэндийн үйлчилгээ явуулж эхлээд хотын баруун зүг буюу нэгдсэн 3-р эмнэлэг дээр бид төвлөрч ажиллаж байсан. 
Энэ хугацаанд бид маш олон элэгний архаг, хурц өвчтэй хүмүүсийг оношлож эмчиллээ. 
Үйлчлүүлэгчдийн зүгээс эмнэлэг рүү явахад хол чирэгдэлтэй байна. Хотын зүүн зүг рүү үйлчилгээгээ хүргэж бид бүхэнд ойртож өгвөл сайн байна гэсэн хүсэлт гаргасан. Тиймээс ард түмнийг хотын нөгөө зүгээс хаа байсан 3-р эмнэлэг рүү явуулж чирэгдэл учруулахгүйн тулд энэхүү салбараа байгууллаа. Тодорхой хөрөнгө ч гаргасан. Энэ бүгд ард түмний чирэгдлийг бууруулах зорилготой гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Баянзүрх дүүргийн 17-р хорооны иргэн Ё.Дэлгэрмаа:
-“Хаппи веритас” элэгний төв лаборатори бидэнд ойртож салбараа нээсэнд тун их баяртай байна. Өмнө нь бидний хувьд маш хүндрэлтэй байсан. Хичнээн эрт явсан ч цагаасаа хоцорчих, шинжилгээнээсээ хоцорчих жишээтэй. Ялангуяа хөдөө орон нутгаас үзүүлэхээр ирсэн хүмүүст их тустай сайн зүйл боллоо. Мөн урд нь бидэнд эмнэлэг хол байсан учраас тэр бүр үзүүлэх  боломжгүй, цаг зав ч гаргаж чаддаггүй байлаа. Одоо ойртоод ирсэн болохоор цаг тухайд нь үзүүлж эмчилгээгээ хийлгэнэ. Энэхүү эмнэлгийн удирдлага болон хамт олонд баярлаж буйгаа илэрхийлье.








Т.Оюунсүрэн


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)