Чихрийн бус шижин
- 2012-05-26
- Эрүүл мэнд
- 7
Чихрийн бус шижин нь өнчин тархины даавар вазопрессиний шүүрэл багассанаас үүсдэг өвчин юм.
Чихрийн бус шижин нь өнчин тархины даавар вазопрессиний шүүрэл багассанаас үүсдэг өвчин юм.

Чихрийн бус шижин нь өнчин тархины даавар вазопрессиний шүүрэл багассанаас үүсдэг өвчин юм.Шалтгаан
• цочмог, архаг халдварт өвчнүүд, хавдар, гэмтэл, удамшлын шалтгаантайгаар өнчин тархины даавар вазопрессиний шүүрэл багасдаг
• бөөрний цочмог, архаг өвчин, гэмтэл, удамшлын шалтгаантайгаар бөөрний сувганцрийн эпители вазопрессинд мэдрэг чанар нь багассанаас голдуу үүснэ.
Эмнэл зүй
• их шээнэ, ам цангана,
• арьс хуурайших,
• хоолонд дургүй болох,
• биеийн жин буурна,
• өтгөн хатна,
• цусан дахь чихэр багасна,
Шинжилгээ
Цусанд чихэр багасч, шээсний хувийн жин буурна
Эмчилгээ
Адиурекрин 0,03 нунтгийг хамарт цацах буюу 0,01%-ийн уусмалыг 1-4 дуслаар өдөрт 3-4 удаа дусаана. Гипотиазид 50-100 мг хоногт уулгах үр дүртэй гэж зарим судлаачид үзэж байна. Эсвэл питуитрины 5-10 ед тун бүхий уусмалыг 0,6 мл-ээр өдөрт 2-3 удаа арьсан дор тарина.
Асаргаа сувилгаа
Хоол: Жимс ногоо, сүү сүүн бүтээгдэхүүн, шингэн хангалттай хэрэглэнэ.
Сувилгааны онош, сувилгааны үйл ажиллагааны төлөвлөлт
Шингэний дутагдал
• 24 цагийн турш шингэнийг бага багаар тэнцүү хэмжээтэй хангалттай өгөх,
• ууж байгаа болон ялгарч байгаа шингэнийг баланс хянах,
• өвчтөний жин нэмэгдэх болон хасагдаж буйг өдөр бүр жигнэж хянах,
• шээсний хувийн жин, ялгаралтыг өдөр бүр хянах,
• шингэн багадалтыг үнэлэх: зүрхний цохилт, арьсны өнгө, чийгшилт, уян хатан чанар, судасны лугшил, цусны даралтыг үнэлэх,
Өтгөн хаталт
• хоолны дэглэмийг нарийн сахиулах,
• шингэнийг бага багаар тасралтгүй өгөх,
• өтгөнийг зөөлрүүлэх эм өгөх,
• тогтмол дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөх,
• өдөр бүр хүндэрч хэвшихийг зөвлөх,
• өвчтөнд бүлээн шингэн уулгах,
Мэдлэгийн дутагдал
• Өвчтний мөн чанар,
• явцыг тайлбарлаж, таниулах,
• эмийн нэр, тун, гаж нөлөө, эмийн зөв хэрэглээ, үр дүнгийн талаар тайлбарлах,
• шингэнийг тогтмол хэрэглэхын ач холбогдолыг тайлбарлах,
Сувилгааны бусад онош:
• ядрал, сульдал
• айдас түгшүүр
• шээсний гарц өөрчлөгдөх


Сэтгэгдэл (7)
Бүрэнтулга (66.181.190.203)
Сайн байна уу? Яг ижил зовиур илэрч байгаа. Эмчилгээний үр дүнгээсээ хуваалцана уу? Баярлалаа
хатнаа (66.181.160.91)
цацлага тариа олсон хүн байна уу
(122.201.31.115)
Цацлага нь бүр ховор болоод үнэ өсөөд байна ийм өвчтэй биднийг мартсан бололтой
С.Насанбат (66.181.179.58)
өнчин тархины хавдар авхуулсны дараа бүх шинж тэмдэг илэрсэн desonap цацлага байнга хэрэглэж бн.Цацлага олдоц муу байх юм орлуулах эм байх уу?
Мммм (178.255.171.24)
Таньд энэ өвчиний талаар өөр мэдээлэл байна уу
Оогий (178.255.171.24)
Энэ өвчин эдэгдэг үү хариу өгөөч
Мөнхбат (66.181.161.46)
Энэ өвчин эдгэрдэг өвчнүү мэдээлэл өгөч