“Эрүүл хүүхэд” аяны Удирдах хорооны өргөтгөсөн хурал боллоо
- 2012-05-31
- Эрүүл мэнд
- 0
“Эрүүл хүүхэд” аяны нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, мэргэжил, арга зүйгээр хангах үүрэг бүхий УХӨ Хурал дөгөж сая ЭМЯ дээр боллоо.




“Эрүүл хүүхэд” аяны нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, мэргэжил, арга зүйгээр хангах үүрэг бүхий УХӨ Хурал дөгөж сая ЭМЯ дээр боллоо.
Тус аяныг санаачлагч Ерөнхий сайд С. Батболд хурлыг удирдан явуулж, аяны нэгдүгээр шатны үйл ажиллагааны үр дүн, цаашид дараагийн шатны арга хэмжээнүүдийг хэрхэн зохион байгуулах, ямар үр дүнд хүрэх зорилго, зорилт тавьж байгаа болон, ямар арга замаар хэрэгжүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.
Аяны нээлт анх 3 сарын 19-нд болж, үзлэг эхэлснээс хойш 5 сарын 29-ний байдлаар үзлэгт 800,477 /82,9%/ хүүхэд хамрагдсан бөгөөд 544,704 буюу 68.0 хувьд нь ямар нэгэн өвчин эмгэг илэрсэн. “Эрүүл хүүхэд” аяны эхний шатанд бүх хүүхдийг үзлэгт хамруулж, эрүүл мэндийн байдлынх нь талаар мэдээллийн сан бүрдүүлэх үндсэн үйл ажиллагаатай зэрэгцүүлэн өвчлөлтэй илэрсэн хүүхдийг эмчлэх ажлыг эхлүүлсэн.
Өнөөдрийн байдлаар үзлэгээр илэрсэн өвчлөлийг нь эмчилж, эрүүлжүүлсэн хүүхдийн тоо 62,756-д хүрээд байгаа аж. Мөн амны хөндийн өвчин ялангуяа шүд цоорох өвчин их байгаа тул ЭМ-ийн Сайдын тушаалаар шүд цооролтын тархалтыг зогсоох чиглэлээр хийгдэх оношилгоо, эмчилгээний асуудлыг улсын хэмжээнд мэргэжил арга зүйгээр хангаж, хяналт тавин эмчилгээ шаардлагатай 369,777 хүүдээс 12,923 хүүхэд шүдээ эмчлүүлжээ.



Ч. Батцэцэг
www.UNEN.mn

Сэтгэгдэл (2)
tuya (24.13.219.133)
xudllaa ingej dyr icgej baixaar utaa arxi jaaxan tsegtsel dee darga nar mini
tuya (24.13.219.133)
xudllaa ingej dyr icgej baixaar utaa arxi jaaxan tsegtsel dee darga nar mini