Лууван ой тогтоолтыг сайжруулдаг

Хүнсэндээ амин дэмээр баялаг лууван хэрэглэж, өглөө бүр ус ууж заншвал эрүүл мэндэд сайн гэдэг. 
Хүнсэндээ амин дэмээр баялаг лууван хэрэглэж, өглөө бүр ус ууж заншвал эрүүл мэндэд сайн гэдэг. Ач тустай гэж боддог ч бид хэдий хэмжээгээр, яаж хэрэглэхийг төдийлөн сайн мэддэггүй. Тэгвэл энэ удаа танд лууванд ямар амин дэм агуулагддаг, юунд ашигтай талаар дараах мэдээллийг хүргэж байна. 
Хүнсэндээ лууван хэрэглэх нь нүдний хараанд сайн гэж ярьдаг ч ой тогтоолтыг бас сайжруулдаг аж. Тиймээс та гадаад үгс цээжлэхийнхээ өмнө ургамлын тостой луувангийн салат идээд үзээрэй. Хүнсний ногооноос лууван нь А амин дэмээр баялаг байдаг гэнэ. Лууванг хоолонд хольж хэрэглэхээс гадна өөр нэг аргыг ч бас туршаад үзэхэд илүүдэхгүй. Өөрөөр хэлбэл, бие организмд хэрэгцээтэй бодисыг илүү сайн шингээхийн тулд луувангаа жижиглэн хэрчээд ургамлын тос эсвэл цөцгийтэй хольж идвэл сайн гэж хоолны технологчид зөвлөж байна. Хэрэв лууванг долоо хоногт таван удаа идэж заншвал “инфаркт” тусах магадлал гурав дахин багасдгийг Америкийн судлаачид тогтоожээ. Нүдний хараа, ой тогтоолт сайжруулахаас гадна лууванд агуулагдаж буй бодисууд нь судасны хананд холестерин тогтох, цусны бүлэгнэл үүсэхийг сааруулж, зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг ач тустай аж.
    

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ЗАРНА (202.70.46.203)

    2012-06-09

    ОРЖ ИРСЭН 2005 ОНЫ BMW X3 БОЛОН BENZ C180 МАШИНЫГ ХЯМД ЗАРНА 88003405