Автомашин суусан, боогдсон 136 удаагийн дуудлагаар 1226 хүний амь насыг авран хамгааллаа

Он гарсаар голын ус болон цасанд суусан, боогдсон 136 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу  алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 1226 иргэний аамь насыг аварч, 220 мал, 414 тээврийн хэрэгслийг татан гаргалаа.

Иймд машин техник цасанд суух, боогдох, иргэд төөрөх зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг тогтмол сонсох,

-Хол, ойрын замд гарахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, шатахууны нөөцтэй явах,

-Өөрийн болоод гэр бүлийн аюулгүй байдлыг хангах,

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа анхааруулга, сэрэмжлүүлгийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)