НОБГ: Галыг унтрааж, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргав

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Энконта таурын 3 дугаар байр 4 давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг өнөөдөр 10:21 цагт хүлээн авч хамрах нутаг дэвсгэрийн дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 14-р ангийн алба хаагчид хүрэлцэн очиж галын нэг цагийн дотор бүрэн унтрааж ажилласан байна.

Тодруулбал, 16 давхар барилгын 6 давхарт гал тогооны өрөөнд гал гарч агааржуулалтын хоолойгоор дамжин давхрууд руу утаажилт үүссэн байсныг 11:18 цагт галын тархалтыг зогсоож, 11:26 цагт бүрэн унтрааж, утаажилтын бүсээс 15 иргэнийг гаргаж, амь насыг нь авран хамгаалсан байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)