“Денк Фарм”-ын хамт олон уламжлалт хөлбөмбөгийн тэмцээн зохион байгууллаа
- 2012-06-13
- Эрүүл мэнд
- 0
ХБНГУ-ын “DENK Pharma” пүүсийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газраас жил бүрийн 5 дугаар сард болгон зохион байгуулдаг "Denk CUP" хөл бөмбөгийн тэмцээн болж өнгөрлөө.
ХБНГУ-ын “DENK Pharma” пүүсийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газраас жил бүрийн 5 дугаар сард болгон зохион байгуулдаг "Denk CUP" хөл бөмбөгийн тэмцээн болж өнгөрлөө. Уг тэмцээн нь Улаанбаатар хотын клиникийн нэгдсэн эмнэлгүүдийн дунд явагддагаараа онцлог. Тэмцээн 2010 онд"Denk CUP", 2011 онд "ParaCo CUP" нэртэй болсон байсан бөгөөд энэ жил "Levo CUP" нэртэйгээр зохиогдлоо.







ХБНГУ-ын “DENK Pharma” пүүсийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газраас жил бүрийн 5 дугаар сард болгон зохион байгуулдаг "Denk CUP" хөл бөмбөгийн тэмцээн болж өнгөрлөө. Уг тэмцээн нь Улаанбаатар хотын клиникийн нэгдсэн эмнэлгүүдийн дунд явагддагаараа онцлог. Тэмцээн 2010 онд"Denk CUP", 2011 онд "ParaCo CUP" нэртэй болсон байсан бөгөөд энэ жил "Levo CUP" нэртэйгээр зохиогдлоо. Тус тэмцээнд "Улсын клиникийн төв эмнэлэг", "Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлэг", "Шастины нэрэмжит төв эмнэлэг", "Халдварт өвчин судлалын үндэсний төв", "Хавдар судлалын үндэсний төв", "Гэмтэл согог судлалын үндэсний төв", "Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг", "Сонгдо" эмнэлэг, "Монос" групп оролцсоноос Хавдар судлалын үндэсний төвийн хамт олон орж тэргүүлсэн бол Хоёрдугаар байрт Улсын клиникийн төв эмнэлэг, Гуравдугаар байрт Монос группийн хамт олон тус тус шалгарлаа. Мөн жил бүр тэмцээний үеэр шилдэг тоглогч, шилдэг довтлогч, шилдэг хаалгач шалгаруулдаг уламжлалтай.
Хүн ардын эрүүл мэндэд хэрэгцээтэй, чанартай эм тариа, витаминыг нийлүүлдэг "Денк Фарм"-ын хамт олон энэхүү үйл явдлаар нийгмийн хариуцлагатай байгууллага болохоо дахин баталлаа.






Т.Далай

Сэтгэгдэл (0)