Монголын Харшил судлалын нийгэмлэгийн X чуулганыг Монголэмимпэкс концерн ХК 3 дахь удаагаа ивээн тэтгэв
- 2012-06-14
- Эрүүл мэнд
- 0
2012 оны 06-р сарын 8-9ны хооронд Улаанбаатар хотноо Монголын Харшил судлалын нийгэмлэгийн X чуулган амжилттай болж өндөрлөлөө. 


2012 оны 06-р сарын 8-9-ны хооронд Улаанбаатар хотноо Монголын Харшил судлалын нийгэмлэгийн X чуулган амжилттай болж өндөрлөлөө.
Тус чуулганаар:
1. Эрдэм шинжилгээний хурал
2. Япон улсын Доккио Анагаах Ухааны Их Сургуулийн хамтарсан симпозиум
3. Олон улсын боловсрол солилцооны хөтөлбөр арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Тус Х чуулганд Япон, БНСУ, Финлянд улсын эрдэмтэн, судлаачид оролцож эмч нарт сургалт явуулснаараа онцлог байлаа. Уг чуулганд Улаанбаатар хот, болон 21 аймгийн арьс харшилын эмч нар оролцсон бөгөөд чуулганаар Япон, БНСУ, Финлянд, Монгол улсын харшил судлалын салбарт хийгдсэн эрдэм судлал судалгааны ажлуудын үр дүнгүүдийг шүүн хэлэлцэж. туршлага солилцож ихээхэн ач холбогдолтой боллоо.
Эм хангамжын тэргүүлэгч компани болох Монголэмимпэкс концерн нь нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч компани болохын хувьд Монголын Харшил судлалын нийгэмлэгийн X чуулганы ерөнхий ивээн тэтгэгч байгууллагаар ажиллаа.
Монголэмимпэкс концерн нь өнөөдрийн байдлаар дэлхийн 30 гаруй орны 60 орчим компаниудаас чанарын баталгаатай эм эмнэлгийн хэрэгслийг импортлон оруулж ирж байгаа бөгөөд уг чуулганд ОХУын БИО ТЕХ фирмийн Ронколейкин брэндийн танилцуулгыг хийсэн. Ронколейкин брэнд нь дархлааны эмчилгээнд хосгүй үр дүнтэй эм бэлдмэл юм.
Ивээн тэтгэгчээр Эролин брэнд ажилласан бөгөөд “ХАРШЛЫГ ХАШРААНА” гэсэн уриатай. Уг эм нь харшил өвчнийг анагаахад ихээхэн ач холбогдолтой бэлдмэл юм.
Т.Далай

Сэтгэгдэл (0)