Д.Улаанхүү: Цусны хэрэгцээ жилд 10-15 хувиар өсч байна

Дэлхийн цусны донорын өдөртэй холбогдуулан Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал Д.Улаанхүүтэй уулзлаа. 
Дэлхийн цусны донорын өдөртэй холбогдуулан Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал Д.Улаанхүүтэй уулзлаа. 

-Өнөөдрийн байдлаар цусны хэрэгцээ шаардлага хэр байна вэ? 

-Цусны хэрэгцээ жилд 10-15 хувиар өсч байна. Энэ хэрээр донорын тоо нэмэгдэж байх ёстой. Одоогоор донорын тоо цөөрч, цусан бүтээгдэхүүн дутагдаж, ямар нэгэн эрсдэл үүссэн юм алга. Цаашид цусны хэрэгцээ нэмэгдэх хэрээр донорын тоог нэмэхгүй бол цусны хомсдолд орох эрсдэлтэй. Донорын сургалт, сурталчилгаа эрчимжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй байна. 

-Донорын хөдөлгөөнд хамт олны оролцоог нэмэгдүүлэхийн тулд яах ёстой вэ? 

-Аль ч байгууллага донорын хөдөлгөөнийг таатай хүлээн авч, дэмждэг тогтолцоо бүрдүүлэх шаардлага бий. Саяхан батлагдсан Донорын тухай хуульд донорын хөдөлгөөнийг дэмждэг байгууллага, хамт олны оролцоог өргөжүүлэх, донорын хөдөлгөөнийг сурталчлах, өргөжүүлэх ажлыг байгууллага, иргэн бүрийн үүрэг байх талаар тусгасан. Тиймээс ямар ч байгууллагын удирдлага үүнийг хүмүүнлэгийн үйлс гэдэг талаас нь хандах хэрэгтэй. Байгууллага, иргэн бүр донорын хөдөлгөөнд оролцвол олон улсын төвшинд хүрэх боломжтой. Олон улсын төвшинд донорын дундаж тоо 20-30 байхад манай улсад найм байгаа нь бидний сэтгэл, санаачлагаас л болж байгаа юм. 

-Өдөрт хэдэн хүн цусаа өгснөөр цусны хангамж хэвийн байх вэ? 

-Өдөрт 80-120 хүн цус өгснөөр цусны хангамж хэвийн байна. Хэрэв өдөрт 40-50 хүн цусаа өгвөл нөөцөөс авч хэрэглэх шаардлага гарна. Ингэснээр цусны хомсдол үүсэх эрсдэлтэй. Өнөөдөр цусны тогтвортой нөөцийг хангахын тулд өдөрт 55 эмнэлэг цус авч байна. Эдгээр эмнэлэг нэг талд цусаар хангаж байхад нөгөө талаас цус хэрэглэгдэж байдаг. Энэ урсгалыг чөлөөтэй хангадаг байх ёстой. Хэт их цус нөөцөлдөггүй. Цусыг хугацаа, дэглэмтэй хадгалах ёстой. Хэрэв дөрөв, таван хүнд хүн амын 20 хувийг эзэлдэг II бүлэг ч юм уу, долоон хувийг эзэлдэг IV бүлгийн цус хэрэгтэй болох тохиолдолд тийм хэмжээний донор урьж цус авдаг. Жишээ нь гемофилтэй өвчтөн байлаа гэхэд 10 хоногийн цусны нөөцийг нэг өдөр хэрэглэх тохиолдол гарах нь бий. Хүн амын олонхийг эзэлдэг I, III бүлгийн цусны хэрэгцээ бага, эсвэл их байна гэж бодож болохгүй. Энэ бол биднээс хамаардаггүй. Ихэнхдээ яаралтай тусламжийн үед цус хэрэглэгддэг. 

-Дэлхий нийтээр сайн дурын авлагагүй донороос цус цуглуулах зорилт тавигдаж байгаа. Манай улсын хувьд сайн дурын авлагагүй донор хэр байдаг вэ? 

-1975 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ 48 дугаар чуулганаас дэлхий нийтээр “Авлагагүй, сайн дурын донорын тогтолцоонд орно” гэдэг уриа дэвшүүлсэн. Үүнээс 20 жилийн дараа манай улс авлагагүй донорын тогтолцоонд шилжсэн. 2000 онд үүнийг хуульчилсан. Доноруудын 1-1.8 хувь нь төрөл төрөгсдийн донор байдаг. Төрөл төрөгсдийн донор гэдэг нь нэг хүний төлөө анги хамт олноороо, эсвэл найз нөхөд цус өгөхийг хэлж байгаа юм. Үүнийг аажмаар өөрчлөх шаардлагатай. Төрөл төрөгсдийн донор авлагагүй, сайн дурын донорыг бодвол шинжилгээгээр цус өгөх боломжгүй нь илэрдэг учраас эрсдэл дагуулдаг. Харин авлагагүй, сайн дурын донорууд эрүүл байж бусдын төлөө цу саа өгдөг учраас эрсдэл багатай.

-Цусаа байнга өгдөг сайн дурын донор хэд байдаг вэ? 

-Жилд 16 мян ган донор цусаа өг дөг. Үүнээс 8000 гаруй нь идэвхтэн, үлдсэн 8000 орчим нь шинэ донор. Ер нь идэвхтэн донорын тоог барих, дахин ирэх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. 

-Дэлхийн донорын өдрийг энэ жил хэрхэн тэмдэглэх вэ? 

-Энэ өдрийг жил бүр тусгай уриатайгаар өнгөрүүлдэг. Дэлхий нийтээр энэ жил “Цусаа бэлэглэгч донор Та баатар” гэдэг уриатай тэмдэглэнэ. Өөрөө эрүүл байж бусдын амь насыг аварч байгаа өгүүлж баршгүй гавьяатай хүмүүсийг баатар гэхээс өөр юу гэх вэ. Энэ жил улс орон донорын сургалт сурталчилгаа өргөжүүлэх, Засгийн газраас донорын сургалт, сурталчилгаанд зарцуулах зардлыг анхаарах, донорт үйлчилж буй цусны алба донорыг эргэн ирж үйлчлүүлэх таатай нөхцөл бүрдүүлсэн байх гэсэн гурван шинэ санаачлага дэвшүүлснээрээ онцлог. Монголын Улаан загалмай нийгэмлэг, Цусны сэлбэлт судлалын үндэсний төв хамтарч Драмын театрын үүдэнд өдөрлөг зохион байгуулна. Ахмад, шинэ донорууд, цусны алба, олон улсын байгууллага оролцож ахмад донорууддаа хүндэтгэл үзүүлнэ. Мөн ховор доноруудаа алдаршуулан, урамшуулах, байгууллагаараа цусаа өгсөн байгууллага, хамт олныг урамшуулах, хүндэт доноруудад цол тэмдэг өгнө. Энэ ажилд урлаг, спортынхон оролцоно. 

Ц.ЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ЗАРНА (202.70.46.199)

    2012-06-15

    САЯ ОРЖ ИРСЭН 2005 ОНЫ BMW X3 БОЛОН BENZ C180 ХЯМДААР ЗАРНА 88003405