Тяньши корпораци Монголд ойгоо тэмдэглэнэ
- 2012-06-18
- Эрүүл мэнд
- 0
Монголд салбараа нээгээд арван жил болж байгаа 

Монголд салбараа нээгээд арван жил болж байгаа Тяньши корпораци таван мянган жилийн түүхтэй хятадын алдарт хорхой өвсний жороор хийсэн биологийн идэвхт бүтээгдэхүүнээр иргэдийг эрүүлжүүлжээ. Энэ талаар Үндэсний мэдээллийн төвд 209 дүгээр салбарын захирал Мөнгөн арслан цолтой Ш.Ядамсүрэн, Анагаах ухааны доктор их эмч, мөнгөн арслан цолтой Н. Хишигнэмэх, найман одтой дистрибьютер реки мастер багш Б.Алтанжаргал, зөвлөх эмч П.Алтантуяа, долоон одтой дистрибьютер М.Мядагмаа нар мэдээлэл хийлээ. Түүнчлэн өнгөрсөн арван жилийн хугацаанд Тяньши корпораци нь 55 мянган дистрибьютертэй болж чадсан бөгөөд ийм хэмжээний хүмүүс өөрсдөдөө ажлын байр гаргаж цалинтай, орлоготой амьдрах боломжтой болсон байна. Тяньши корпорацийн Монгол дахь салбар, төлөөлөгчийн газар, салбарууд энэ сарын 23,24 нд арван жилийн ойн баяраа Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд тэмдэглэн өнгөрүүлэх юм . Ойд оролцохоор аймаг бүрээс 15-25 төлөөлөгч хүрэлцэн иржээ.
Л.Ариунцэцэг
www.unen.mn
www.unen.mn

Сэтгэгдэл (0)