ХДХВ-ын 110 дахь тохиолдол илэрчээ
- 2012-06-18
- Эрүүл мэнд
- 0
Өнгөрсөн долоо хоногт нийслэлд 636 халдварт өвчин бүртгэгдсний 438 нь гахай хавдар, 68 нь салхин цэцэг байсан байна
Өнгөрсөн долоо хоногт нийслэлд 636 халдварт өвчин бүртгэгдсний 438 нь гахай хавдар, 68 нь салхин цэцэг байсан байна. Сүүлийн зургаан сарын байдлаар улсын хэмжээнд халдварт өвчний хам шинж, сэжигтэй тохиолдол нийт 149 байсан нь өмнөх оноос 86 тохиолдлоор буурчээ. Харин энэ долоо хоногт цочмог шарлалттай 40, цочмог халууралт, тууралттай 36, цочмог халууралт болон цэврүүт тууралттай 33 тохиолдол тус тус бүртгэгджээ. Түүнчлэн ДОХ/БЗДХ-ын тандалтын албанд 551 хүн хандаж үйлчлүүлсэнээс БЗДХ-ын 60 өвчлөл илэрч эмчилгээ хяналтанд ороод байна. Мөн ХДХВ-ын халдварын 110 дахь тохиолдол илэрчээ. Ойрын үед гахай хавдар, гэдэсний халдвар, сүрьеэ, галзуу гэх мэт өвчний халдвар ихэсч байгаа тул сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Д. Нямсүрэн
www.unen.mn
www.unen.mn

Сэтгэгдэл (0)