“Миний дэлгүүр”-ээс зөрчил илэрчээ

Өчигдөр  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  “Миний дэлгүүр”-ийн сүлжээ 17 дэлгүүрийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Шалгалтаар ноцтой зөрчлүүд илэрсэн байна

Өчигдөр  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  “Миний дэлгүүр”-ийн сүлжээ 17 дэлгүүрийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Шалгалтаар ноцтой зөрчлүүд илэрсэн байна. ТухайлбалСүхбаатар дүүрэгт байрлах 330, Баянгол дүүрэгт байрлах “Миний дэлгүүр” 355, 372, 373 дугаар салбаруудад хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалдаалсан,  Сонгинохайрхан дүүрэг дэх “Миний дэлгүүр”-ийн 112, 113 салбарын 20 цэгээс арчдас шинжилгээ авч төв лабораторид шинжлүүлэхэд 14 буюу 70 хувь нь нянгийн бохирдолтой байсан нь тогтоогджээ.

Мөн Хан-Уул дүүрэгт байрлах “Миний дэлгүүр” 108 дугаар салбарын барилга байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгсөн актгүйгээр үйл ажиллагаа явуулж байжээ. Түүгээр ч зогсохгүй зарим хүнсний бүтээгдэхүүний савлагааны хэсэгт агааржуулалт, гэрэлтүүлэг хүрэлцээгүй, технологийн урсгал буруу байснаас гадна хүнсний ногоо, жимс жимсгэний 26.6 хувийг лабораторийн шинжилгээнд хамруулаагүй нь тогтоогдсон бөгөөд Баянзүрх дүүрэгт байрлах “Миний дэлгүүр” 106 салбарт ажиллагсдын гар угаалтуур нь ажиллагаагүй, худалдааны танхимаа цэвэрлэдэггүй, зориулалтын агуулах байхгүй, 1200 нэр төрлийн бүтээгдэхүүнээс 20 нэр төрлийн бүтээгдэхүүнийг түүвэрчлэн шалгахад шинжилгээний дүгнэлт баталгаажилтгүй байсан аж.

Иймээс худалдан авагч та бүхэн худалдан авч буй бараа бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэсэн огноо, хадгалах хугацаа чанар зэргийг нь сайтар шалгаж авна уу!

 

Д.Нямсүрэн

www.unen.mn

                                                                                          

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)