Эцэг эхчүүдийн анхааралд

Энэ сарын 14-нд Сонгинохайрхан дүүргийн XIV хороонд үйл ажиллагаа явуулдаг Тоосгоны үйлдвэрийн 24  тонны ёмкосонд  14 настай Д унаж нас баржээ
Энэ сарын 14-нд Сонгинохайрхан дүүргийн XIV хороонд үйл ажиллагаа явуулдаг Тоосгоны үйлдвэрийн 24  тонны ёмкосонд  14 настай Д унаж нас баржээ. Тус үйлдвэр нь монгол эзэнтэй бөгөөд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдсан, зөрчилтэй үйлдвэр байжээ.Талийгаач ажилд ороод удаагүй тул хөдөлмөрийн гэрээгээ ч байгуулаагүй ажээ. 
Мөн энэ сарын 19-ний 17.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн VIII хороо, Зүүнбаян цагааны гудамжинд оршин суух дөрвөн настай хүүг гэрт нь хүйтэн мэсээр олон удаа хутгалж хөнөөсөн хэрэг гарч олны нэгэнтээ цочроосон. Одоогийн байдлаар хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Иймд эцэг эхчүүд та бүхэнд үр хүүхдэдээ анхаарлаа сайн хандуулж, хараа хяналттай  байхыг сануулъя. 

Э.Заяажаргал

www.unen.mn
           
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)