Боом өвчин илэрчээ

Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суудаг  малчин н.Даваахүүгийн үнээ боомоор өвчилж үхжээ.
Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суудаг  малчин н.Даваахүүгийн үнээ боомоор өвчилж үхжээ. Мөн гурван айлын 15 хүн, 1000 гаруй малыг дахин үзлэгт хамруулж, гартаа шарх авсан хоёр иргэнд үзлэг, шинжилгээ хийсэн байна. Үүнтэй холбогдуулан Улсын Онцгой комисс өчигдөр хуралдаж, авах арга хэмжээний талаар үүрэг өгчээ. Үүнд: Хязгаарлалтын дэглэм тогтоож, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх ажлыг эрчимжүүлэх, өвчний голомтод эргүүл, шалгалтын хэсэг гаргах, ариутгалын цэгийг Тэрэлж, зүүн аймгууд руу явах замд ажилууллахаар шийдвэрлэсэн байна. Мөн шүлхий болон боом өвчний вакциныг цаг хугацаанд нь хийж дуусгах, халдварын голомтод байгаа айлын малыг нядлуулахгүй, сүү, цагаан идээг худалдан борлуулахгүй байхад өндөр хяналт тавьж ажиллаж байгаа аж.

  Д.Нямсүрэн  

www.unen.mn

       



                    
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)