Саагийн тарилгын явц 31 хувьтай байна

Саагийн вакцины хоёр дахь тунг орон нутагт хийж эхэлжээ. Эхний ээлжинд тус өвчний шинж ихээр илэрч буй хэдэн аймгийг сонгон вакциныг хийж байгаа юм.
Саагийн вакцины хоёр дахь тунг орон нутагт хийж эхэлжээ. Эхний ээлжинд тус өвчний шинж ихээр илэрч буй хэдэн аймгийг сонгон вакциныг хийж байгаа юм.
Одоогоор вакцины нэмэлт тарилгын явц 31.4 хувьтай байгаа гэнэ. Мөн гахайн хавдрын өвчлөл сүүлийн хоёр сард нэмэгдсэн учраас вакцинжуулалтыг дахин хийхээр болжээ.
Иймд улаанууд, гахайн хавдар, улаан бурхны эсрэг вакциныг хийх судалгааны ажил эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, холбогдох байгууллагуудаас санал авсны үндсэн дээр вакцинаар нэмэлт дархлаажуулалт хийх ажлыг эхлэх юм. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин туссан 4100 гаруй хүн оношлогджээ.
Эдгээрийн 50 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Одоогоор ХӨСҮТ, Тандалт сэргийлэлтийн алба, Хүүхдийн төлөө газар хамтран хүүхдийн зуслангийн эмч, удирдах ажилтан, эцэг эхчүүдэд томуу төст өвчин, ялангуяа гахайн хавдар, улаанууд, боом, сүрьеэ зэрэг өвчнөөс сэргийлэх зөвлөгөө сэрэмжлүүлгийг өгч байгаа ажээ.

Б.НОМУУН

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)