Увс нуурт дөрвөн хүн амиа алдлаа

Увс нуурт зугаалахаар очсон дөрвөн хүн живж амиа алджээ. Нууранд осолдсон хүмүүс нь 43 настай Б, 28 настай У, 23 настай М, 14 настай Б нар байжээ

Увс нуурт зугаалахаар очсон дөрвөн хүн живж амиа алджээ. Нууранд осолдсон хүмүүс нь 43 настай Б, 28 настай У, 23 настай М, 14 настай Б нар байжээ. Тэд эргээс 100 м-т усанд сэлж байсан бөгөөд нэгнийгээ осолдоход аврахаар ар араасаа нуур руу орж, дөрвүүлээ амь эрсэдсэн байна. Тэдний осолдсон Раажийн гэх газар нь хүн усанд ордоггүй, зэгс намаг ихтэй хэсэг байсан аж.
Дөрвөн хүн усанд осолдсон гэх мэдээлэл ирсэн даруйд тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврагчид  43 настай Б, 28 настай У нарыг уснаас гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт 16.20 цагт хүргэхээр явсан ч замдаа амьсгал хураасан гэнэ. Ослын газарт Увс аймгийн Онцгой байдлын хэлтэс, Нэгдсэн эмнэлгийн 14 хүн ажиллаж, 18.15 цагт М, Б нарын цогцсыг 100 м-ийн гүнд живсэн байхад нь гаргажээ. 

Ч. Батцэцэг

www.unen.mn

     
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)