Мөнгөгүй иргэнд үйлчилдэггүй төрийн эмнэлэг

...эмнэлгийнхэн ямархан үйлчилгээ үзүүлдэг юм бол...
Оюутан ахуйдаа “Сэтгэл шигээ цагаахан нөмрөгтэй эмч бүсгүйд би хайртай” хэмээн нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн талаар нэгэн сурвалжлага бичиж байснаа гэнэт санав.
Арав гаруй жилийн өмнө л дөө. Өнөөдөр тэрхүү гэгээн бодлоо тээсээр тус эмнэлгийн үүдийг татлаа. Оронгуут л нисэх ч юм уу эсвэл вокзалын тасалбар түгээх газар очсон мэт дуу өсгөгчийн “256 дугаартай үйлчилүүлэгч нэг дугаарын цонхон дээр, 257 дугаартай үйлчлүүлэгч зургаа дугаарын цонхон дээр очно уу” гэсэн зарлалын дагуу биеэ үзүүлэх хүмүүсийн бичиг баримтыг шалган эмчийн үүдэнд очих дугаар олгож байна. Энэ эмнэлэг улсдаа л цорын ганц, урдаа барьдаг эмч нарын багаар бүрдсэн төв.
Тиймээс орон нутгаас ирэгсэд нийслэлчүүд гээд өвчин эмгэгт нэрвэгдсэн хэн бүхэн энэ л газрыг зорьж, цагаан өмсгөлтэй эмч нарыг бурхан шигээ бодон сэтгэлдээ залбирдаг биз. Харин эмнэлгийнхэн ямархан үйлчилгээ үзүүлдэг юм бол...



БИЕЭ ҮЗҮҮЛЭХ ЭРХ АВАХАД АРВАН МЯНГАН ТӨГРӨГ
Үдээс өмнө эмчид үзүүлэх тасалбараа авсан хүмүүс дугаарлан зогссоор л ... Хүндэвтэр өвчтэй зарим нэг нь сандал дээр сууж ээлжээ хүлээнэ.
Өглөө 07.00 цагаас ирсэн гэж хоорондоо ярих хүмүүс ч энд олон. Эмнэлгийн ажилтнууд 08.00 цагт ажилдаа ирдэг. Гэтэл өвчтөнүүд түүнээс цагийн өмнө ирж дугаарладаг нь хэвшил болж.
Өвчтөнүүд дугаарын дагуу биеэ үзүүлээд, хамгийн хөнгөн өвчтэй хүн л гэхэд 10 мянган төгрөг тушаагаад дараагийнхаа эмчид очдог аж.
Эмч бүхний өрөөний гадаа хүмүүс арав, хориулаа дугаарлана. Өглөө ирээд үзүүлж, бүх оношоо тодруулчихаад, сэтгэл амар гэртээ харьдаг хүн бараг үгүй бололтой. Нэг үгээр хэлбэл нэг өвчтөн дунджаар хоёроос гурван эмч дамжина. Үзүүлэх бүртээ мөнгө төлнө.
Эрүүл мэндийн салбарын толгой байгууллага маань баячуудад ойрхон, эгэл ардаас холдсон бололтой. С.Ламбаа сайдын суудалд очуутаа л эрүүл мэндийн байгууллагад яаралтай шинэчлэлт хийх шаардлагатай гэж мэдэгдсэн. Тэрбээр, “Би ийм шинэ зүйл бодож олсон, хэрэгжүүлэх шатандаа явж байгаа” хэмээн хэвлэлээр баахан ярьсан.
Гэтэл өнөөдөр улсын төсвөөс санхүүждэг эмнэлгүүд иргэддээ үйлчлэхгүй байгаа талаар гомдоллох иргэд олон. Хүний амь нас аврахаар тангараг өргөсөн эмч өвчтөнийг биесрүүгээ түлхэн төлбөр нэхэж чирэгдүүлэхийн учир юу вэ.
Иргэдийн татвараар санхүүждэг эрүүл мэндийн байгууллага хүн бүхэнд тэгш үйлчлэх үүрэгтэй санагдана. Ер нь улсын эмнэлгүүдэд хэвтэж эмчлүүлэхэд маш төвөгтэй.
Зөвхөн танил талтай, түнтгэр түрийвчтэй хүнд л хурдан шуурхай үйлчилдэг гэгдэх болоод удсаныг энд бас нэхэн санах л хэрэгтэй.


ЭМНЭЛЭГТ ТАНИЛТАЙ БАЙХ САЙХАН ЮМАА
Эмчид үзүүлэхээр өдөржин хүлээсэн хөдөөний бололтой хүмүүс нэлээд ядарсан байдалтай хүлээлгийн сандал дээр өглөөнөөс үд өнгөртөл суусаар л...
Гэтэл ганган дэгжин хүүхнүүд гялгар торонд чихрийн цуглуулга тэргүүтэн хийчихээд хэн нэгэн цагаан нөмрөгтний хамт эмчийн өрөөнд яваад орчихно. Төрсөн өдөр тэмдэглээгүй нь л тодорхой. Хэсэг хугацааны дараа савтай чихрийн цуглуулгынхаа оронд өвчний карт барьчихсан инээмсэглэн гарч ирээд “Баярлалаа хө. Утсаар ярья” гэх товчхон үг хэлээд салж одно.
Харин хүлээлгийн сандалд сууж, өвчин намдаах эм ууж, шаналан суугаа хөдөөнийхөн эмчтэйгээ хэзээ “золгох” бол. Хамаатан садан, танил нь тус эмнэлэгт ажилладаггүй л бол нэг биш хэдэн ч өдөр хэн нэгэн эмч, үзлэгийн өрөөний үүдээр эргэлдсээр арай гэж эмчийн үзлэг дуусаад хэвтэхэд хүртэл дугаар нь нэг, түүнээс дээш сарын дараа болж хойшилдог нь хачирхалтай.


ЗАВГҮЙ БАЙНА ЭСВЭЛ МӨНГӨӨ ТӨЛ
Энэ үг эмч бүхний амнаас ямар нэгэн хувилбараар гарна. Хөлдөө гэмтсэн Б гэгч залуутай танилцлаа. Тэрбээр, эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалтай аж. Б-гийн хөлний шарх буглаж, алхахад хөндүүрлэж өвдөх болсон тул тус эмнэлэгт иржээ. Өглөө ирж ном дүрмээр нь дугаар аваад 10 мянган төгрөг төлсөн байна. Дараагийн эмч дээрээ очиход явж зургаа авахуулчихаад ир гэсэн “үүрэг” өгчээ.
Б хөлнийхөө зургийг авахуулах гэтэл дахиад 10 мянган төгрөг тушааж дугаар авах ёстойг зураг авдаг эмч хэлсэн байна. Гэтэл 10 мянган төгрөгийн хураамж төлөөд авсан дугаар нь “энэ сарын 27-нд ир” гэсэнтэй адил шахам. Ясны болон нуруу нугасны зураг авдаг 112 тоот хаалга огт үйлчлүүлэгчгүй байхад ийнхүү сарын дараах дугаар өгөх нь хачирхалтай.
Өнөөдөр хөл нь буглаад өвдөж байгаа хүн сарын дараа ирж зургаа авахуулах юм бол ёстой идээ бээр нь үендээ бүү хэл цусандаа ороод нэг сайхан залуу тахир дутуу болох уу эсвэл үхнэ.
Энэ мэт олон хүн эмчлүүлэх өдрөө хүлээсээр хорвоог орхибол яана гэж бодоод хэнд ч юм гомдов. Тэгээд бас болоогүй ээ, эмч бүхэн өвчтөнөөс биеийн байдлыг нь асуухаасаа өмнө мөнгө төлсөн эсэхийг асуух нь эмнэлэг биш бизнесийн байгууллага, зах худалдааны газар шиг.
 Тангараг өргөсөн эмчийн амнаас ийм үг гарч буй нь хачирхалтай. Нэгэнт л зорьж ирчихээд өвчиндөө шаналан гэрийн зүг буцах ямар олиг байх билээ. Өвчтөн Б арай гэж гэмтлийн зураг авдаг эмчтэй уулзлаа.
Хөлний зураг авахад ердөө гурван минут орчим хугацаа шаардаж байлаа. Гэтэл эмч нар Б-г 30 хоног хүлээлгэх байсан нь ямар учиртай юм бол.


БИ МЭДЭХГҮЙ ЦААНА ЧИНЬ ӨӨР ХҮН БИЙ
Яагаад өвчтөнүүдийг эмчид үзүүлэх бүрт мөнгө авдаг тухай хэд хэдэн эмчээс асуулаа. Бүгд “Би мэдэхгүй цаана чинь хариуцсан өөр хүн бий” гэсэн хариулт өгөв. Ингэхээр удирдлага нь уу эсвэл “эмчлэхээсээ өмнө мөнгө ав” гэсэн шийдвэр өгдөг үү?
Өнөөх даатгалтай иргэд мөнгө төлөхгүйгээр эмчилгээ үйлчилгээ авах гэдэг ч ёстой лөөлөө болж. Ямартаа ч, өвдвөл итгэл хүлээсэн нэр зүүж, сэтгэл гонсойлгосон үйлчилгээтэй Нэгдсэн нэгдүгээр эмнэлгийг зорьсноос үйлчилгээ шуурхай хувийн эмнэлэг хамаагүй дээр санагдана. Үхэлд ямар хууль үйлчлэх биш.


ИРГЭНИЙ ГОМДОЛЛОСОН СЭТГЭЛ
Хэдхэн хоногийн өмнө нагац ах маань таалал төгсөв. Цоо эрүүл хүн биш. 46 настай ахын минь бие шөнө 03.00 цагаас муудаж эхэлсэн тул түргэн дуудсан. Гэтэл 06.00 цаг хүртэл хүлээгээд түргэн тусламж ирээгүй учир найзыгаа дуудаж, 07.00 цагт эмнэлэгт хүргүүлжээ.
Өөрөөр хэлбэл, бие нь муудаж эхэлснээс хойш 240 минутын турш эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах гэж оролдоод чадахгүй болохоор аргагүйн эрхэнд эмнэлэгт биеэрээ очсон хэрэг. Гэтэл эмнэлгийнхэн тусламж үзүүлэхийн оронд ээлжээ хүлээлцэх цагаа хүлээсээр өглөөний 09.00 цаг болов.
Шинэ ээлж нь ирээд ажилдаа орохоор мунгинасаар байтал 10.00 цаг хүргэчихэв. Ингээд ядарсан муу ах минь бүтэн долоон цагийн турш өвчиндөө шаналж, зовж тарчилсаар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тухай эхнэр нь харамсан ярихад сэтгэл минь эмтэрсэн билээ.
Эмнэлэгт хүлээж байхдаа ах минь “МӨНГӨӨ МАРТААД ГАРААД ИРДЭГ ИХ ТУСГҮЙ ЮМ БОЛЛОО” гэж хэлсэн гэдэг. Тийм ээ, үнэхээр мөнгөө мартаад эмнэлэгт ирсэн учраас үхэхээ мэдэж байж дээ хөөрхий.
Хэн нэгэнд нь 10000, өөр нэгэнд нь 20000, арай дээгүүр мэдэлтэйд нь 50000, үйлчлэгчид нь 5000-ыг атгуулсан бол амь нас нь аврагддаггүй юм аа гэхэд ядаж эмнэлгийн орон дээр амьсгал хураах байсан байх.

Эмч нарын тухай гэгээн бодол тээж явдаг байсан оюутан нас минь ариухан дурсамжуудаа хадгалж үлдсэн. Яг л түүн шиг “Сэтгэл шигээ цагаахан нөмрөгтэй эмч бүсгүй...”- н тухай бодож бичиж байсан нийтлэлийн минь гол баатрууд өнөөдөр хэн бүхэнд шүүмжлэгдэх болсны учир юу билээ.
Өвчин хэлж биш хийсч ирдэг. Тэр үед мөнгө биш эмч л дэргэд минь байгаасай. Мэдээж, эрүүл мэндийн байгууллагад сайн зүйл олон.
Энэ эмнэлэг мөнгөгүй иргэнд үйлчилдэггүй төрийн эмнэлэг гэсэн тодотголтой болчих вий дээ. Нэгдсэн нэгдүгээр эмнэлгийнхэн сайнаа нуучихаад саар нь хөгжиж дэвжээд байгаа бололтой.
Энд эмчилгээнийх нь тухайд биш үйлчилгээнийх нь талаар өөрт болсон, өрөөлд тохиолдсон хийгээд нүдээрээ харж, чихээр сонссоноо хөндлөө.


В.НЭРГҮЙ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (10)

  • (46.118.122.76)

    2017-01-07

    Группы стихий (земля, воздух, вода, огонь) Огонь, воздух, земля и вода - 4 группы 12 астрологических знаков. Временами праздничная упаковка может быть реальной проблемой. И в том случае, если вы не обучились пока еще есть специальными палочками, ни один человек не сможет помешать вам наслаждаться удивительным вкусом суши, пользуясь простой вилочкой. По средством нажатия нескольких кнопок, мы можем созваниваться со своими друзьями на другом конце света, рассылать почту, оплачивать счета и делать вклады. Но для нас, это понятие прямо указывает на валютный рынок, или рынок ценных бумаг. Такой тест будет более объективным и даст больше информации к размышлению. Что Вам нужно успеть сделать за это время? Чтобы подаренные цветы принесли радость, при их выборе обязательно учтите вкусы того человека, кому вы будете их дарить. Конечно же, и все мы знаем, что мы не в состоянии использовать возможности нашего мозга на все сто процентов. Но все же задумались о садике. Пришлось успокаивать малышку примерно неделю. Вместе с детьми графа Орлова он брал уроки фортепианной игры у знаменитого ирландского пианиста и композитора Джона Фильда, много лет жившего в России. Более того, из этих тринадцати стран Китай по темпам роста цен на недвижимость стоит на самом первом месте. Если сигнализатор загорается во время движения, а еще хуже постоянно мигает, следует снизить скорость движения автомобиля, остановиться и обратиться в сервисную станцию для диагностики. По такой визе можно проживать в Германии до трех месяцев один раз в полгода в период действия визы. Также качественная сантехника имеет сервисное обеспечение, что позволяет Вам приобрести любые комплектующие к сантехники. Финансы и экономика Комментарии к статье Нет комментариев. Круговые вращения, такие как вращения корпуса или быстрые скручивания в положении стоя. Любая конструкция имеет схемы, по которым происходит монтаж. Авторизуйтесь для получения доступа. Очень неплохой выбор за свои деньги! Его 3,5-литровый мотор стал новым символом технического совершенства и даже начал устанавливаться на машинах 5-й серии. Натриевые лампы высокого давления - наиболее эффективная группа источников света. Авторизуйтесь для получения доступа. Добавить комментарий У вас нет полномочий комментировать. Оформляется актом приемки выполненных работ по переустройству и (или) перепланировке помещений, который утверждается постановлением Главы администрации района. Это поможет избавиться от многих проблем и предупредить не только десятки заболеваний, но и развитие целлюлита. Что мы знаем об этих организациях? Приведение в боевую готовность 8 30. Лёша и Влад познакомились в оздоровительном лагере. шарошки для расточки каналов гбц прада кенди не подделку отзывы 4 тактный двигатель greenfield платье для невесты в шуе холодильники самсунг в москве в наличии

  • zochin (202.179.20.216)

    2012-07-14

    yag unen shuu

  • (202.179.20.129)

    2012-07-12

    emch nertei balainuud hun ardiin telee bishharin mengenii telee l yawdag baihgolduu nehergyi ewdersen huuhnuud baidagtolgoi begsee hayalaad l uos surthuun gej bur baihgyi shyyouyton baihaasaa bie uneldegbagsh nartaa bieeree yilchildeg balai amitadtsolmontoigo0 uag adil

  • (202.179.20.129)

    2012-07-12

    emch nertei balainuud hun ardiin telee bishharin mengenii telee l yawdag baihgolduu nehergyi ewdersen huuhnuud baidagtolgoi begsee hayalaad l uos surthuun gej bur baihgyi shyyouyton baihaasaa bie uneldegbagsh nartaa bieeree yilchildeg balai amitadtsolmontoigo0 uag adil

  • (202.179.20.129)

    2012-07-12

    ulsiin nertei teneg emch nartai gazar ochij yhsenees gertee hewtwj baigaad yhsen ni deermenge ni baiwal huwiin emneleg ni deerEM-orlogch TSolmon ajilaa hiij chadahgyi baij UX-d sanaarhaad baidag ni sawaagyi nohoi sarand hutsahtai agaar negen buyu

  • (2.10.226.68)

    2012-07-10

    daatgaliin ach tus haa bna aa ene eruul mendiin salbar bur sunujee lambqaa pizda emch bish bagsh shuu dee ter gichii yu hiiv

  • (2.10.226.68)

    2012-07-10

    baliar novshnuud ve naad tulburtei uilchilgeeg ulsiin emnelegt halaachee

  • zairan. dulmaa (122.254.127.66)

    2012-07-05

    emch nariin ar ger vr hvvhed bvgd tamd unanaa

  • (122.254.127.66)

    2012-07-05

    emch nar gejdee huurhii aluurchid baihgvi uo medleg muutai chadvargvi emch nar zarim n bvvr ulaan tsagaan 50000 s geesh mungnu shuud nehne vben shvv

  • enkhee (124.158.109.78)

    2012-07-05

    80 garui jiliin tuuhtei 800 aad ajiltandaa setgel zurhee hun ardiinhaa eruul mendiin toloo hargmgui zoriulan zuitgej yabaa buteelch hamt olniig setguulchiin uzel bodloor dugnej bolohgui baih l daa Erhee edleh estoi ch bas uurgee bieluuleh estoi l doo