Ясыг эмтлэн шинжилгээ авахад зүрх шимшрэх шиг л болдог

Бие нь өвдсөн олон олон хүүхдүүдийг харахад үнэхээр сэтгэл өвдмөөр. 
   
Бие нь өвдсөн олон олон хүүхдүүдийг харахад үнэхээр сэтгэл өвдмөөр. Хөөрхий эцэг эх нь хамаг л мөнгө төгрөгөө үр хүүхдэдээ л зориулан өвчнийг түр ч болтугай мартуулах гэж утсаа заран саатуулах тоглоом, хүссэн амттанг нь цөмийг авч өгнө. Өглөө эртлэн босоод Монголдоо л томоохон тооцогддог “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв” -д очоод ороход л эмнэлэгээр нэг шуугисан хүүхдүүд, шаналсан эцэг эхийн царай угтлаа. Үзлэгийн өрөө бүрийн гадаа битүү оочир өдөржин л гадаа нь сууна. Сууж хүлээснийхээ эцэст хүсэн хүлээсэн оношилгооны хариугаа авсан хүмүүс цөөхөн. Хэдэн эмийн жортой буцацгаана.

Ердөө л 100 грамм эм 150000 төгрөг
Энд хэн бүхний мэдээд байдаггүй нэг л эмчилгээний тасаг нь бидний анхаарлыг их татсан юм. Тэр томоохон эмнэлгийн нэгээхэн хэсэг  болох “Цусны эмгэг судлал”-ын төв. Энэ төвд бүхэл насны цусны эмгэг өвчтэй хүүхдүүд хэвтдэг бөгөөд хөдөө орон нутгаас ч багагүй хүмүүс ирж эмчлүүлдэг харагдсан. Тэр ч бүү хэл төрсөн цагаасаа одоог хүртэл эмчлүүлсээр байгаа хүүхдүүд ч байна. Тэдний хувьд эмнэлэг  гэр нь болсон мэт. Тасагтаа хононо, хичээл заалгана, эмчлүүлнэ гээд л . Өвчнөөс шалтгаалан үс,хумс, шүд гэх мэт эрхтнүүд нь унах ч явдал тохиолддог.
Мах ясныхан завсар хорт цус гүйж өвчнөө даахгүй тариандаа илааршин бүүр зарим нь алхаж чадахаа байтал сульдчихсан хэвтэнэ. Босох ч тэнхэлгүй байгаа тэдгээр хүүхдүүдүүд дундаа ердөө л хоёрхон тэргэнцэртэй. Түүнийгээ ээлжлэн ашиглана. 
Өвчтөнүүдийн гэр бүлийнхэний ярианаас сонсоход: Энд одоогоор төгс эмчлэгдсэн хүүхэд ганц ч байхгүй байгаа. Эм хангамжийнхаа бүх л эх үүсвэрийг гадны орноос авдаг бөгөөд үнэ өртөгийн хувьд энгийн нэгэн амьдралтай хүмүүсийн хувьд дийлдэшгүй үнэтэй.(жирийн нэг эмний жишээ 100 грамм нь 150000 төгрөг) Монголд зөвхөн “Эм” импексээр дамжиж өвчтөнүүдэд хүрдэг гэлцэнэ.Хэзээ гадаадаас орж ирэх нь тодорхойгүй эмийг хүлээн цөхөрсөн эх газар дээрх эрдэнэ болсон хүүхдийнхээ төлөө юу ч хийж чадалгүй харсаар байж алдмааргүй байна хэмээн уйлж сууна. 


Мэдэхгүй гэдэг үг мянган үгний таглаа
Сониуч зандаа хөтлөгдөн хүн бүрийн мэдээд байдаггүй тэр тасагтай танилцахаар очтол бүх л эмч нар завгүй нааш цааш холхилдоно. Хүлээсний эцэст нэг эмчээс тодруулга авах гэхэд Бид мэдэхгүй ээ. Энэ талаар зөвшөөрөлгүй мэдээлэл өгөх боломжгүй ээ. Чанарын менежирээс асууж зөвшөөрлийн бичиг авчирсны дараа л өгөх боломжтой гэсэн хариулт авлаа. Лавлах төв дээр очиж чанарын менежирээс зөвшөөрөл авах болоход хүлээн авахын ажилтан Менежир гадуур ажилтай байгаа, хөдөө ажлаар явсан, ирвэл үдээс хойш ирэх байх гэсэн тодорхой бус хариулт өгсөн юм. холбоо барих утас, нэрийн хуудсыг асуухад Би мэдэхгүй ээ. Хамаагүй хүмүүст өгөхгүй гэж бас л цааргалзсан мэдэхгүй гэсэн хариулт авсааар буцлаа. 
 
“Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв” амбулаторийн эмзүйч С.Чимгээс тодрууллаа
-Танай эмийн сан  үзүүлж оншилгоо хийлгэсэн өвчтөнүүдэд хямдралтай үнээр үйлчилдэг үү?
.-Бусад эмийн санг бодвол шууд нийлүүлэлтээс нь авдаг болохоор арай хямдралтай зарагддаг. 
-Эм хангамжаа хаанаас нийлүүлдэг вэ?
  -Монос, аз фарм эм хангамжийн төвөөс нийлүүлнэ.
-Жоргүй эмийг худалдаалдаг уу?
 -Амбулатори болохоор нээх их тэгж худалдаалдаггүй голцуу жор талдаа. Харин өргөн хэрэглээний  эмийг жоргүй худалдаалдаг.
 
Дотор цэвэрлэгээтэй байгаа гэж гадна хүлээлгийн танхимд суугаа эх хүнтэй яриа өрнүүллээ:
Манай хүүхэд төрөхдөө цус багадалттай төрсөн. Төрсөн цагаас нь л хойш эмнэлгээр явж байна. Өдөрт хүүхдүүд өвчнөө дийлэлгүй хоёр гурав нь ч хүүхэд нас барах тохиолдол байдаг.Одоо манай хүү цусны архаг багадалттай болсон.Мэдээ алдуулах тариа тарьж нурууны үеийг нь цоолон эмтлэж байгаад цусны шинжилгээ авдаг. Ийм шинжилгээ хоёр ч удаа өгсөн. Өнөөдөр бас дахиад авна гэхэд нь би зөвшөөрөөгүй ээ. Хүүгийн минь ясыг эмтлэн шинжилгээ авахад зүрх шимшрэх шиг л болдог. Эдгэнэ гэдэгт нь би итгэдэг . Миний хүү эдгээд ээжийнхээ ачыг хариулсан сайн хүн болно гэдэгт нь би үргэлж итгэдэг хэмээн нүдэндээ нулимстай цийлэгнэн инээмсэглэнэ.

“Эх хүүхдийн үндэсний төв”-өөс сурвалжилсан: Л.Ариунцэцэг
Д.Үүрийнтуяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (182.160.1.65)

    2012-07-09

    ядуу буурай оронд цус багадалт их байдаг

  • (180.54.138.222)

    2012-07-06

    Yamar orovdmoor yum be dee tur zasag gej baidag yum bol ene asuudald anhaarlaa handuulaach ee huurhii huuhduud yaduu ornii irgen bolj tursunduu ingej zovj shanalj hevtee baihdaa hugjiltei uls orontoi hun chanartai tur zasagtai baisan bol onoshluulj emchluuleed edgereed guij baih baisan daa onoodroo harj amidardag ooriinhoo erh medel mungu tugrugnii tuluu l uhelden guildeh teneg archaagui udirdlaguud Eruul mendiin yamnii said darga nar oorsdiin chini ur huuhded iim zovlon ireegui bolohoor ta nar toodgui baih l daa gevch zovlon hlej irdguig sana