Тамхигүй орчинг бүрдүүлье
- 2012-07-06
- Эрүүл мэнд
- 0
“Тамхины хяналт, МРОWER” бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд “Тамхигүй орчин бүрдүүлье” сургалтыг өнөөдөр зохион байгууллаа
“Тамхины хяналт, МРОWER” бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд “Тамхигүй орчин бүрдүүлье” сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.Сургалт Хангарьд ордны 14 давхарт болсон бөгөөд эрүүл мэндийн сэтгүүлчид оролцсон юм. СЭМҮТ-ийн их эмч С.Мөнхтуяа, ЗГХА-ЭМГ, НЭМХ-ийн мэргэжилтэн Б.Байгалмаа нар сургалтыг удирдан явууллаа.
Тус сургалтаар тамхины хор хөнөөл болон нийгэм, эдийн засагт учруулж буй уршиг, дам тамхидалтын талаар “МРОWER” үгний дагуу сургалт зөвлөгөө өглөө. Дээрх үг нь:
Monitor –Хяна тамхины хэрэглээ болон түүнээс урьдчилан сэргийлэх бодлогыг
Protect-Хамгаал хүмүүсийг тамхины утаанд өртөж хордохоос
Offer-Санал болго тамхиа хаяхад нь туслахыг
Warn-Анхааруул тамхи хор хөнөөлтэй болохыг
Enforce-Хэрэгжүүл тамхины зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэх үйл ажиллагааны хоригийг
Raise-Нэмэгдүүл тамхи бүтээгдэхүүний татварыг гэсэн утгатай юм.
Д. Нямсүрэн
www.unen.mn

Сэтгэгдэл (0)