Баяр наадмын үеэр эрүүл мэнддээ анхаар

Монголчуудын маань өргөн тэмдэглэдэг аль ч баярын үеэр хоолны хордлого, гэдэсний халдварт өвчин, осол гэмтэл ихээхэн тохиолддог. Тэр дундаа одоо болж буй Үндэсний их баяр наадмын үеэр дээрх өвчлөлүүд улам ихсэхийн дээр наранд цохиулах, хоолны хордлогод орох нь нэмэгдэх хандлагатай байдаг.Монголчуудын маань өргөн тэмдэглэдэг аль ч баярын үеэр хоолны хордлого, гэдэсний халдварт өвчин, осол гэмтэл ихээхэн тохиолддог. Тэр дундаа одоо болж буй Үндэсний их баяр наадмын үеэр дээрх өвчлөлүүд улам ихсэхийн дээр наранд цохиулах, хоолны хордлогод орох нь нэмэгдэх хандлагатай байдаг.

Энэ жил Мэргэжлийн хяналтын байгууллага болоод наадмын зохион байгуулах комиссын зүгээс хоол хүнсний аюулгүй байдалд  урьд урьдын жилүүдийнхээс илүүтэйгээр анхаарлаа хандуулж байгаа.
Тухайлбал, Мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн хуушуурын болоод бусад бэлэн хоол үйлдвэрлэх тогооч, зөөгч гээд наадмын талбайд ажиллах хүмүүсийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдахыг шаардсан.  Мөн наадмын талбайд зарагдаж буй хоол хүнсний бүтээгдэхүүнд чанар баталгаажилтын тэмдэгтэй, эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхэд хяналт тавьж ажиллахаа мэдэгдсэн. Ялангуяа наадмын талбайд чанасан өндөг борлуулахгүй гэдгийг хатуу сануулсан.

Энэ жилийн хувьд Төв цэнгэлдэх хүрээлэнд 500 аж ахуйн нэгж, байгууллагад хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр тусгай зөвшөөрөл олгожээ. Үүний 60 хувь нь зөвхөн хуушуурын үйлчилгээ эрхлэх юм.

Баяр наадмын үеэр хуушуургүй баярлана гэж төсөөлөхийн аргагүй. Тиймээс ч жил бүр хуушуур эрэлт ихтэй байдагаас зарим аж ахуйн нэгж байгууллага, хувь хүн наадмын хуушуур зарж ашиг орлого олох нэрийдлээр чанаргүй, дутуу болгосон, адууны махтай ч хонины махтай хэмээн иргэдийг хуурч хуушуураа борлуулах нь элбэг. Харин энэ бүх эмх замбараагүй байдал энэ жил бүрэн арилна гэдгийг наадмын комисс мэдэгдэж байна.
Мөн хоолны хордлогоос гадна та бүхэн наранд цохиулахаас сэргийлж нарны малгай, шүхэр хэрэглэх, биедээ байнга авч явах, архи согтууруулах ундааг хэт халуунд болж өгвөл хэрэглэхгүй байх, хэрэглэвэл хэтрүүлэхгүй байх, гарын ариун цэврийг сахиж гар ариутгах шингэн эсвэл нойтон сальфетка авч явах хэрэгтэй.

Наадмын зохион байгуулах хорооны тавьсан шаардлагыг аж ахуйн нэгжүүд ч чанд биелүүлж, иргэд та бүхэн ч  эрүүл мэнддээ анхаарч, цэвэр орчинтой газраас чанартай  хоол хүнс худалдан авч аль аль талдаа анхаарвал зохино.
Хэдий энэ асуудалд онцгой анхаарал тавьж ажиллах ч олон хөлийн газар сайны хажуугаар саар гэгчээр чанаргүй бүтээгдэхүүн зарагдах магадлалтайг иргэн та онцгойлон санаж
хоол хүнсний аюулгүй байдалд  анхааралтай хандахыг зөвлөж байна.
   

           Дэлхийд ганцхан Монгол наадмаараа дэнж хотойтол сайхан наадаарай.
                                                                   
                                                                  EMCH.MN сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)