Эмч нар Турк явж сургалтад хамрагдана
- 2012-07-16
- Эрүүл мэнд
- 0
Монгол, Туркын Эрүүл мэндийн яамд хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо боллоо.
Монгол, Туркын Эрүүл мэндийн яамд хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо боллоо. Уулзалтад БНТУ-ын Эрүүл мэндийн сайдын зөвлөх ноён Камуран Үзден, ЭМЯ-ны Европын Холбоо болон хоёр талт хамтын ажиллагааны газрын дарга ноён Хусейн Үзбей, Монголын асуудал хариуцсан зохицуулагч ноён Хусейн Четин төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нар болон Монгол Улсын Эрүүл мэндийн яамны холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Айлчлалын явцад Туркийн ЭМЯ-ны төлөөлөгчид Баян- Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэг болон эмнэлгийн бусад байгууллагуудад үнэлгээ хийсэн.
Зөвлөлдөх уулзалтын үеэр Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажилд хийсэн дүгнэлтээ танилцуулж, хоёр улсын эрүүл мэндийн яамд хоорондын хамтын ажиллагаанд тусгагдсан үйл ажиллагааны явц, хэрэгжилтийн талаар харилцан ярилцсан байна.
Мөн Туркийн төлөөлөгчдийн тэргүүн ноён Камуран Баян-Өлгий аймгийн Толбо сум болон аймгийн нэгдсэн эмнэлгийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаа тул шинээр эмнэлэг барих хэрэгцээ, шаардлага байгааг дурдаад, энэ талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Түүнчлэн ерөнхий мэс засал, эх барих, эмэгтэйчүүд, сэхээн амьдруулах, нойрсуулах болон эмнэлгийн ерөнхий чиглэлүүдээр эхний ээлжинд 20 хүртэлх тооны эмч нарыг Турк улсад эмнэл зүйн урт, богино хугацааны дадлагажуулах сургалтад хамруулах талаар санал тавилаа.
Уулзалтын төгсгөлд хоёр улсын хооронд тогтмол шууд нислэг хийгдэх болсон нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн чухал ач холбогдолтой үйл явдал болж байгааг тэмдэглээд цаашид эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хоёр тал бүхий л талаар идэвхтэй ажиллахаа мэдэгдсэн юм.
Монгол, Туркын Эрүүл мэндийн яамд хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо боллоо. Уулзалтад БНТУ-ын Эрүүл мэндийн сайдын зөвлөх ноён Камуран Үзден, ЭМЯ-ны Европын Холбоо болон хоёр талт хамтын ажиллагааны газрын дарга ноён Хусейн Үзбей, Монголын асуудал хариуцсан зохицуулагч ноён Хусейн Четин төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нар болон Монгол Улсын Эрүүл мэндийн яамны холбогдох албаны хүмүүс оролцлоо. Айлчлалын явцад Туркийн ЭМЯ-ны төлөөлөгчид Баян- Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэг болон эмнэлгийн бусад байгууллагуудад үнэлгээ хийсэн.
Зөвлөлдөх уулзалтын үеэр Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажилд хийсэн дүгнэлтээ танилцуулж, хоёр улсын эрүүл мэндийн яамд хоорондын хамтын ажиллагаанд тусгагдсан үйл ажиллагааны явц, хэрэгжилтийн талаар харилцан ярилцсан байна.
Мөн Туркийн төлөөлөгчдийн тэргүүн ноён Камуран Баян-Өлгий аймгийн Толбо сум болон аймгийн нэгдсэн эмнэлгийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаа тул шинээр эмнэлэг барих хэрэгцээ, шаардлага байгааг дурдаад, энэ талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Түүнчлэн ерөнхий мэс засал, эх барих, эмэгтэйчүүд, сэхээн амьдруулах, нойрсуулах болон эмнэлгийн ерөнхий чиглэлүүдээр эхний ээлжинд 20 хүртэлх тооны эмч нарыг Турк улсад эмнэл зүйн урт, богино хугацааны дадлагажуулах сургалтад хамруулах талаар санал тавилаа.
Уулзалтын төгсгөлд хоёр улсын хооронд тогтмол шууд нислэг хийгдэх болсон нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн чухал ач холбогдолтой үйл явдал болж байгааг тэмдэглээд цаашид эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хоёр тал бүхий л талаар идэвхтэй ажиллахаа мэдэгдсэн юм.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)