Эмч нар эмнэл зүйн сургалтад хамрагдана

Монгол, Туркийн Эрүүл мэндийн яамд хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод боллоо.
Монгол, Туркийн Эрүүл мэндийн яамд хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод боллоо. Уулзалтад БНТУ-ын Эрүүл мэндийн сайдын зөвлөх ноён Камуран Үзден, ЭМЯ-ны Европын Холбоо болон хоёр талт хамтын ажиллагааны газрын дарга ноён Хусейн Үзбей, Монголын асуудал хариуцсан зохицуулагч ноён Хусейн Четин төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нар болон Монгол Улсын Эрүүл мэндийн яамны холбогдох албаны хүмүүс оролцсон юм.
Туркийн ЭМЯ-ны төлөөлөгчид Баян- Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэг болон эмнэлгийн бусад байгууллагуудад үнэлгээ хийсэн байна. Зөвлөлдөх уулзалтын үеэр Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажилд хийсэн дүгнэлтээ танилцуулж, хоёр улсын эрүүл мэндийн яамд хоорондын хамтын ажиллагаанд тусгагдсан үйл ажиллагааны явц, хэрэгжилтийн талаар харилцан ярилцжээ.
Мөн Туркийн төлөөлөгчдийн тэргүүн ноён Камуран Үзден Баян-Өлгий аймгийн Толбо сум болон аймгийн нэгдсэн эмнэлгийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаа тул шинээр эмнэлэг барих хэрэгцээ, шаардлага байгааг дурдаад, энэ талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн аж.
Түүнчлэн ерөнхий мэс засал, эх барих, эмэгтэйчүүд, сэхээн амьдруулах, нойрсуулах болон эмнэлгийн ерөнхий чиглэлүүдээр эхний ээлжинд 20 хүртэлх тооны эмч нарыг Турк улсад эмнэл зүйн урт, богино хугацааны дадлагажуулах сургалтад хамруулах талаар санал тавьсан байна.

Ч. Батцэцэг

www.unen.mn
   
            

   



      
                  
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)