АНУ-ын Хүүхдийн гэмтэл согог, Мэс заслын эмч ГССҮТ-д ажиллана

Америкийн нэгдсэн улсын Delaware мужын Wilmington хотын Хүүхдийн гэмтэл согог, Мэс заслын эмч Доктор  Freeman Miller  манай улсад ирнэ. 
Америкийн нэгдсэн улсын Delaware мужын Wilmington хотын Хүүхдийн гэмтэл согог, Мэс заслын эмч Доктор  Freeman Miller  манай улсад ирнэ.  Тус эмч нь Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв дээр 7 дугаар сарын 18-25ны өдөр хүртэл өөрийн мэргэжил болох “Хүүхдийн тархины саажилт өвчний улмаас үүссэн согогыг эмчлэх мэс заслын эмчилгээ”-ний талаар эмч нарт сургалт явуулна. Үүнээс гадна хүүхдийн алхаа гишгээг шинжлэх лабораторийн оношлогоо эрхэлдэг бөгөөд эмч нарт лабораториар хэрхэн оношлох тухай зааж сургах аж.  Иймээс дүүрэг, нэгдлийн хүүхдийн эмч нар идэвхтэй оролцохыг уриалж байна.  
Мөн энэ үеэр  хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр үзэж оношлох юм байна. Доктор  Freeman Miller  эмч нь  ГССҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Б.Баттөгс  болон Монголын Гэмтэл согогын нийгэмлэгийн урилгаар ирж ажиллах юм.

Т.Далай

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)