Өвчнийг нь оношлоогүй эмчийн буруугаас болж таван сартай охин тархиндаа бүтэн харважээ
- 2012-07-19
- Эрүүл мэнд
- 1
Өрхийн эмчийн буруугаас тавхан сартай охин тархиндаа бүтэн харвалт авчээ.
Өрхийн эмчийн буруугаас тавхан сартай охин тархиндаа бүтэн харвалт авчээ. Охины ээж Д.Алтантунгалагийн хэлж буйгаар улсын III төрөх эмнэлэгт эрүүл, саруул охин мэндэлсэн.
Гэтэл зургадугаар сарын 11-нд буюу таван сартайн вакцины өдөр Хан-Уул дүүргийн өрхийн эмч Г.Ариунбайгаль охиныг ханиадтай байсныг оношлолгүй “Танай хүүхэд эрүүл...” хэмээн дархлаажуултын вакцин хийлгэхийг зөвшөөрснөөс болж ийнхүү бяцхан охин гайд өртжээ.
Охины ээж Д.Алтантунгалаг “Вакцин хийлгэх өдрөөс өмнө охин маань бага зэрэг ханиадтай байсан. Гол нь, ханиадтайг нь хэлээд үзүүлсээр байтал эмч вакцин хийвэл хэрхэх, ямар хор уршигтайд нь анхаарал тавьж ач холбогдол өгсөнгүй. Мэргэжлийн эмч нь “Зүгээр...” гэсээр байгаад хүний хувь заяагаар тоглож байгаад маш их гомдолтой байна...” хэмээн хоолой зангируулан өгүүлсэн.
Мэдлэггүй буюу эсвэл тоомжирг үй эмч иргэдийн эрүүл мэндийн төлөө бус магадгүй амралт, зугаалгын бодол толгойдоо эргэлдүүлж суусан эмч хүн ажлын байрандаа бяцхан хүүхдийн эрүүл мэнд, хувь заяагаар тоглосон онош гаргасан байх. Хэрэг явдалтай холбогдуулан Хан-уул дүүргийн эрүүл мэндийн нэгдэлийн Хүүхдийн их эмч Б.Ононгоос тодруулахад “Хүүхдийг дархлаажуулахгүй байх хэдэн нөхцөл бий.
Тухайлбал ХДХВ /ДОХ/, сүрьеэ, тархины хүнд гэмдэл, арьс өнгөний өвчтэй хүүхдийг вакцинд хамруулдаггүй. Харин бага зэргийн халуунтай хүүхдэд вакцин хийж болдог ч тунг нь багасгадаг” гэж хэлсэн.
Тэгэхээр өвчтэй, хатгаатай байгаа охинд вакцин хийх боломжгүй анагаах ухааны “хууль” байхад мэдэн будилсан мэт хэнэггүй үйлдлээрээ ажлын хариуцлага алдаж байгаа эмч ганц энэ тохиолдлоор зогсохгүй Монголд олон байгаа бол хэцүүеэ. Учир нь охины ээж өөрийн нь хүүхдээс гадна хоёр, гурван ч хүүхэд зургадугаар сарын 11-ний өдрийн вакцины дараа өвдсөн тухай ярьж байсан юм.
Бяцхан охин вакцин хийлгэсэн өдрөөс хойш огцом халуурч, өдөр шөнөгүй унтах болсон тул дахин эмчид хандсан ч өнөөх “Зүгээр байна...” гэсэн үгээ давтаж, аюулт харвалтаас урьдчилан сэргийлж чадаагүй аж. Мэдээж, үрээ асарч байгаа эх хүний мэдрэмжээр эрүүл биш байгаа охиныг нь эрүүл гэх эмчийн үгэнд итгэж ядахдаа Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийг зорьжээ.
Гэвч мөн адил хариулт сонссон нь хачирхалтай. Дахиад хэд хоногийн дараа охины бие унжгар хэвээр байсан тул цээжний нь зургийг авахуултал ханиад нь хатгаа болсон байж. Тэгэхээр хатгаатай байхад нь эрүүл гээд байсан тангараг өргөсөн эмч биш буг болсон ажилтантай эмнэлгээс охиноо шилжүүлэн эмчилгээ хийлгэхийг эрэлхийлсэн ч эмч нар нь “Эдгээж чадна...” хэмээн залуу ээжийн санал хүсэлтийг халгаагаагүй аж.
Ингээд өнөөх эдгээж чадах эмч нар дур мэдэн энэ сарын эхээр охины нугаснаас ус авахаар болж, гэр бүлийнхнийг нь загнаж байгаад хүчээр зөвшөөрүүлжээ. “Мундаг” эмч нарын “гайхалтай” оношлосон эмчилгээний дараа охины бие сайжрах биш улам муудаж, бяцхан охин эмчийн гар дээр байхдаа таталт өгсөн байдаг.
Удалгүй охин Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдэхэд сэхээний эмч н.Дарьсүрэн “Харвалт өгөөд удсан, эмчилгээ хийлгүй цаг алдсанаас болж хатгаа хүндэрсэн байна. Одоо бараг найдваргүй болжээ...” гээд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмчийг дуудаж юу болсон тухай асуухад “Би одоо хичээнэ, намайг уучлаарай...” гэхээс өөр үг дуугараагүй гэж байгаа.
Харин юунаас болж харвалт өгсөн нь одоо хүртэл тодорхойгүй байна. Охиныг эмчилж байгаа Эх нялхсын эмч нь энэ харвалтыг хуучин биш шинэ харвалт хэмээн тогтоожээ. Өөрөөр хэлбэл, ханиадтай байхад нь вакцин хийснээс үүдсэн харвалт гэж баталж буй гэсэн үг. Уг нь өрхийн эмч болон Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нар зөв оношлосон бол ханиадыг нь эрт эдгээж болох байсан хэмээн нялх охины идэр залуухан аав, ээж харамсан халаглаж байна.
Тархиндаа харвалт авна гэдэг нь хамгийн түрүүнд саажих шинж тэмдэг үзүүлдэг бөгөөд охин ч хэдийнэ тийм болсон. Цаашлаад нүдний харц нь тогтож юм хардаггүй, дуу шуугүй, эхийнхээ сүүг ч хөхөхгүй болсон байгааг аав, ээж нь хэлж байна. Уг нь тэрхүү гайтай вакциныг хийлгэдэг өдрөөс өмнө бол борог хоолонд ч орж байсан хүүхэд гэж байгаа.
Одоогоор бяцхан охиныг гэрээр нь эмчилж байна.
Хэрэг явдлын талаар Хан-уул дүүргийн амбулаторийн эрхлэгч, их эмч Б.Лхагвасүрэн дараах хариултыг өгч байна.
-Тархиндаа бүтэн харвалт авсан таван сартай охины бие вакцинд хамрагдсан өдрөөсөө хойш муудсан юм билээ?
-Үгүй ээ. Вакцин хийсний маргааш л лав гэрт нь үзлэгээр очиход халуураагүй байсан. Хэвийн тайван л унтаж байсан. Дараа нь бас манай эмч, сувилагч нар Хан-Уул дүүргийн эмнэлэгт хэвтэж байхад нь очиж үзсэн. Ямар нэг харшил, тууралтгүй хүүхэд зүгээр л байсан. Энэ талаар өвчтөний түүхийн дэвтэрт тэмдэглэсэн байгаа. Манайд цээж ний зураг аваагүй. Охины ээж Хан-уул дүүргийн эмнэлгийн эмч цээжний зураг авсан, ха ниад, хатгаа илрээг үй гэж л хэл сэн. Ерөөсөө энэ асуудлын үнэн мөнийг өрхийн эмч Г.Ариунбайгаль ярих ёстой.
-Ер нь бол вакцины урвалт илэрсэн байвал яах ёстой вэ. Охины ээж бол хүүхдээ тав дахь сарын вакциныхаа дараа хүндэрсэнтэй ижил өөр айлуудын хоёр, гурван ч хүүхдийн бие бас муудсан гэж байна лээ?
-Вакцины урвалт хааяа гардаг. Яг ийм тохиолдол манайд энэ удаа л, энэ таван сартай охиноор илэрч байна. Вакцин үнэхээр харшилснаас болж нярайн биед урвалт болсон эсэх, юунаас үүдсэн, хэний бурууг тогтоохын тулд улсын комисс гарч ажиллах ёстой. Гэхдээ охины ээж албан ёсоор өргөдөл гаргаагүй тул Эрүүл мэндийн яамнаас Улсын комисс гараагүй. Өөр хэний хүүхэд, хэрхэн өвдсөн талаар надад мэдээлэл алга.
-Охины ээж бол анх эмнэ лэгт очоод л хүүхдээ ханиадтай байгааг хэлсэн гээд байгаа юм. Тэгэж байхад нь эмч хариуцлагагүй хандаж болохгүй биз дээ?
-Охиноо ханиадтай байгааг хэлсэн нь үнэн. Тэгэж яриад “Хү- лээн авах” дээр ирэхэд нь манай эмч үзээд эрүүл гэж оношлосон байгаа юм.
-Танай эмнэлэг вакцин хийж байгаа хүүхдээ дахин үзлэгт хамруулдаггүй юм уу?
-Манай амбулаторид вакцин хийдэг нь үнэн. Гэхдээ өрхийн эмч нь вакцин хийж болно гэсэн бичиг хийсэн бол вакцин хийж байгаа сувилагч Н.Сарангэрэл дахин үзэж, харах эрхгүй.
Хан-Уул дүүргийн VIII хороо “Уясах” өрхийн эмнэлгийн эрхлэгч, их эмч Г. Батчимэг:
-Таван сартай охин бүтэн харвасан талаар та мэдэж байгаа биз дээ?
-Амбулаторийн эмч нартай ма най эмч нар уулзсан. Зааврын да гуу л вакцинаа хийсэн гэж байгаа. Бага зэрэг таталт өгсөн гэж ярьсан.
-Охины нугаснаас ус авах шаардлагагүй байсан гэж эмээ нь их гомдолтой байна лээ. Яагаад тэгэж охины биеийг улам муутгах эмчилгээ хийсэн юм бол?
-Тиймээ. Нугасны ус авах нь авсан. Гэхдээ бид нар дахин үүнийг лавлаж асуухад хүүхдийг хариуцсан эмч нь хуучин харвалт буюу вакцинаас өмнөх өвчлөлт байж магадгүй юм шиг байна гэсэн. Хуучин харвалттай хүүхэд л гэж шинжилгээний дүн нь гарсан гэж надад Г.Ариунбайгаль эмч хэлсэн. Сүүлийн оношийг нь мэдээгүй л байна.
-Охиноо ханиадтай гээд байхад танай эмч үзлэг хийлгүй зүгээр л жинг нь үзээд “Эрүүл, вакцин хийх боломжтой...” гээд бичиг хийж өгсөн байх юм. Нярай хүүхэд ханиалгатай байгаа эсэхийг үзэх эсвэл жинг нь тогтоох хоёр чинь яаж ч бодсон ялгаатай биз дээ?
-Ямар үзлэг хийж бичиг хийж өгснийг би сайн хэлж мэдэхгүй. Хариуц сан өрхийн эмч нь амралтаа аваад хөдөө явчихсан байгаа.

Гэтэл зургадугаар сарын 11-нд буюу таван сартайн вакцины өдөр Хан-Уул дүүргийн өрхийн эмч Г.Ариунбайгаль охиныг ханиадтай байсныг оношлолгүй “Танай хүүхэд эрүүл...” хэмээн дархлаажуултын вакцин хийлгэхийг зөвшөөрснөөс болж ийнхүү бяцхан охин гайд өртжээ.
Охины ээж Д.Алтантунгалаг “Вакцин хийлгэх өдрөөс өмнө охин маань бага зэрэг ханиадтай байсан. Гол нь, ханиадтайг нь хэлээд үзүүлсээр байтал эмч вакцин хийвэл хэрхэх, ямар хор уршигтайд нь анхаарал тавьж ач холбогдол өгсөнгүй. Мэргэжлийн эмч нь “Зүгээр...” гэсээр байгаад хүний хувь заяагаар тоглож байгаад маш их гомдолтой байна...” хэмээн хоолой зангируулан өгүүлсэн.
Мэдлэггүй буюу эсвэл тоомжирг үй эмч иргэдийн эрүүл мэндийн төлөө бус магадгүй амралт, зугаалгын бодол толгойдоо эргэлдүүлж суусан эмч хүн ажлын байрандаа бяцхан хүүхдийн эрүүл мэнд, хувь заяагаар тоглосон онош гаргасан байх. Хэрэг явдалтай холбогдуулан Хан-уул дүүргийн эрүүл мэндийн нэгдэлийн Хүүхдийн их эмч Б.Ононгоос тодруулахад “Хүүхдийг дархлаажуулахгүй байх хэдэн нөхцөл бий.
Тухайлбал ХДХВ /ДОХ/, сүрьеэ, тархины хүнд гэмдэл, арьс өнгөний өвчтэй хүүхдийг вакцинд хамруулдаггүй. Харин бага зэргийн халуунтай хүүхдэд вакцин хийж болдог ч тунг нь багасгадаг” гэж хэлсэн.
Тэгэхээр өвчтэй, хатгаатай байгаа охинд вакцин хийх боломжгүй анагаах ухааны “хууль” байхад мэдэн будилсан мэт хэнэггүй үйлдлээрээ ажлын хариуцлага алдаж байгаа эмч ганц энэ тохиолдлоор зогсохгүй Монголд олон байгаа бол хэцүүеэ. Учир нь охины ээж өөрийн нь хүүхдээс гадна хоёр, гурван ч хүүхэд зургадугаар сарын 11-ний өдрийн вакцины дараа өвдсөн тухай ярьж байсан юм.
Бяцхан охин вакцин хийлгэсэн өдрөөс хойш огцом халуурч, өдөр шөнөгүй унтах болсон тул дахин эмчид хандсан ч өнөөх “Зүгээр байна...” гэсэн үгээ давтаж, аюулт харвалтаас урьдчилан сэргийлж чадаагүй аж. Мэдээж, үрээ асарч байгаа эх хүний мэдрэмжээр эрүүл биш байгаа охиныг нь эрүүл гэх эмчийн үгэнд итгэж ядахдаа Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийг зорьжээ.
Гэвч мөн адил хариулт сонссон нь хачирхалтай. Дахиад хэд хоногийн дараа охины бие унжгар хэвээр байсан тул цээжний нь зургийг авахуултал ханиад нь хатгаа болсон байж. Тэгэхээр хатгаатай байхад нь эрүүл гээд байсан тангараг өргөсөн эмч биш буг болсон ажилтантай эмнэлгээс охиноо шилжүүлэн эмчилгээ хийлгэхийг эрэлхийлсэн ч эмч нар нь “Эдгээж чадна...” хэмээн залуу ээжийн санал хүсэлтийг халгаагаагүй аж.
Ингээд өнөөх эдгээж чадах эмч нар дур мэдэн энэ сарын эхээр охины нугаснаас ус авахаар болж, гэр бүлийнхнийг нь загнаж байгаад хүчээр зөвшөөрүүлжээ. “Мундаг” эмч нарын “гайхалтай” оношлосон эмчилгээний дараа охины бие сайжрах биш улам муудаж, бяцхан охин эмчийн гар дээр байхдаа таталт өгсөн байдаг.
Удалгүй охин Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдэхэд сэхээний эмч н.Дарьсүрэн “Харвалт өгөөд удсан, эмчилгээ хийлгүй цаг алдсанаас болж хатгаа хүндэрсэн байна. Одоо бараг найдваргүй болжээ...” гээд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмчийг дуудаж юу болсон тухай асуухад “Би одоо хичээнэ, намайг уучлаарай...” гэхээс өөр үг дуугараагүй гэж байгаа.
Харин юунаас болж харвалт өгсөн нь одоо хүртэл тодорхойгүй байна. Охиныг эмчилж байгаа Эх нялхсын эмч нь энэ харвалтыг хуучин биш шинэ харвалт хэмээн тогтоожээ. Өөрөөр хэлбэл, ханиадтай байхад нь вакцин хийснээс үүдсэн харвалт гэж баталж буй гэсэн үг. Уг нь өрхийн эмч болон Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нар зөв оношлосон бол ханиадыг нь эрт эдгээж болох байсан хэмээн нялх охины идэр залуухан аав, ээж харамсан халаглаж байна.
Тархиндаа харвалт авна гэдэг нь хамгийн түрүүнд саажих шинж тэмдэг үзүүлдэг бөгөөд охин ч хэдийнэ тийм болсон. Цаашлаад нүдний харц нь тогтож юм хардаггүй, дуу шуугүй, эхийнхээ сүүг ч хөхөхгүй болсон байгааг аав, ээж нь хэлж байна. Уг нь тэрхүү гайтай вакциныг хийлгэдэг өдрөөс өмнө бол борог хоолонд ч орж байсан хүүхэд гэж байгаа.
Одоогоор бяцхан охиныг гэрээр нь эмчилж байна.
Хэрэг явдлын талаар Хан-уул дүүргийн амбулаторийн эрхлэгч, их эмч Б.Лхагвасүрэн дараах хариултыг өгч байна.
-Тархиндаа бүтэн харвалт авсан таван сартай охины бие вакцинд хамрагдсан өдрөөсөө хойш муудсан юм билээ? -Үгүй ээ. Вакцин хийсний маргааш л лав гэрт нь үзлэгээр очиход халуураагүй байсан. Хэвийн тайван л унтаж байсан. Дараа нь бас манай эмч, сувилагч нар Хан-Уул дүүргийн эмнэлэгт хэвтэж байхад нь очиж үзсэн. Ямар нэг харшил, тууралтгүй хүүхэд зүгээр л байсан. Энэ талаар өвчтөний түүхийн дэвтэрт тэмдэглэсэн байгаа. Манайд цээж ний зураг аваагүй. Охины ээж Хан-уул дүүргийн эмнэлгийн эмч цээжний зураг авсан, ха ниад, хатгаа илрээг үй гэж л хэл сэн. Ерөөсөө энэ асуудлын үнэн мөнийг өрхийн эмч Г.Ариунбайгаль ярих ёстой.
-Ер нь бол вакцины урвалт илэрсэн байвал яах ёстой вэ. Охины ээж бол хүүхдээ тав дахь сарын вакциныхаа дараа хүндэрсэнтэй ижил өөр айлуудын хоёр, гурван ч хүүхдийн бие бас муудсан гэж байна лээ?
-Вакцины урвалт хааяа гардаг. Яг ийм тохиолдол манайд энэ удаа л, энэ таван сартай охиноор илэрч байна. Вакцин үнэхээр харшилснаас болж нярайн биед урвалт болсон эсэх, юунаас үүдсэн, хэний бурууг тогтоохын тулд улсын комисс гарч ажиллах ёстой. Гэхдээ охины ээж албан ёсоор өргөдөл гаргаагүй тул Эрүүл мэндийн яамнаас Улсын комисс гараагүй. Өөр хэний хүүхэд, хэрхэн өвдсөн талаар надад мэдээлэл алга.
-Охины ээж бол анх эмнэ лэгт очоод л хүүхдээ ханиадтай байгааг хэлсэн гээд байгаа юм. Тэгэж байхад нь эмч хариуцлагагүй хандаж болохгүй биз дээ?
-Охиноо ханиадтай байгааг хэлсэн нь үнэн. Тэгэж яриад “Хү- лээн авах” дээр ирэхэд нь манай эмч үзээд эрүүл гэж оношлосон байгаа юм.
-Танай эмнэлэг вакцин хийж байгаа хүүхдээ дахин үзлэгт хамруулдаггүй юм уу?
-Манай амбулаторид вакцин хийдэг нь үнэн. Гэхдээ өрхийн эмч нь вакцин хийж болно гэсэн бичиг хийсэн бол вакцин хийж байгаа сувилагч Н.Сарангэрэл дахин үзэж, харах эрхгүй.
Хан-Уул дүүргийн VIII хороо “Уясах” өрхийн эмнэлгийн эрхлэгч, их эмч Г. Батчимэг:
-Таван сартай охин бүтэн харвасан талаар та мэдэж байгаа биз дээ? -Амбулаторийн эмч нартай ма най эмч нар уулзсан. Зааврын да гуу л вакцинаа хийсэн гэж байгаа. Бага зэрэг таталт өгсөн гэж ярьсан.
-Охины нугаснаас ус авах шаардлагагүй байсан гэж эмээ нь их гомдолтой байна лээ. Яагаад тэгэж охины биеийг улам муутгах эмчилгээ хийсэн юм бол?
-Тиймээ. Нугасны ус авах нь авсан. Гэхдээ бид нар дахин үүнийг лавлаж асуухад хүүхдийг хариуцсан эмч нь хуучин харвалт буюу вакцинаас өмнөх өвчлөлт байж магадгүй юм шиг байна гэсэн. Хуучин харвалттай хүүхэд л гэж шинжилгээний дүн нь гарсан гэж надад Г.Ариунбайгаль эмч хэлсэн. Сүүлийн оношийг нь мэдээгүй л байна.
-Охиноо ханиадтай гээд байхад танай эмч үзлэг хийлгүй зүгээр л жинг нь үзээд “Эрүүл, вакцин хийх боломжтой...” гээд бичиг хийж өгсөн байх юм. Нярай хүүхэд ханиалгатай байгаа эсэхийг үзэх эсвэл жинг нь тогтоох хоёр чинь яаж ч бодсон ялгаатай биз дээ?
-Ямар үзлэг хийж бичиг хийж өгснийг би сайн хэлж мэдэхгүй. Хариуц сан өрхийн эмч нь амралтаа аваад хөдөө явчихсан байгаа.
Ч.БУЯНЖАРГАЛ
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (4)
(95.136.38.89)
Холбогдолгүй байж мэдэх ч, ганц зүйл хэлмээр санагдлаа. Вакцины дараах халууралт хийлгэснээс хойш 2-5 өдрийн дараа ч халуурч болдог шүү. Хүүхэд бүр харилцан адилгүй.
zochin (122.201.28.4)
Ugaasaa urhiin emch suvilagch gej neeh archaa muutai tamhi tatdag garuud bdiim bnlee bi hvvvgeee urhuur ochij vzvvlhee bolison shaaal teneg balar ertnii em bichij ugdug garuud bdiin
hun (182.160.15.239)
baktsin hiisniih n daraa gert n ochij uzsen gej ene lhagvasuren emch yu yriad bgan be bi ene ohinii egch n ymarch emch irj uzeegui ingej hudlaa helhee bolimoor yum
(203.91.117.4)
vnen boditoi onosh tavisnuu ex nylxas shine xarwalt gej ymar emch xelsen be