“Эрүүл хүүхэд” аяны мэдээллийн санг засгийн газарт хүлээлгэн өгөв

Монгол Улсын Засгийн газраас санаачлан өнгөрсөн гуравдугаар сарын 19-нөөс “Эрүүл хүүхэд” аяныг улс орон даяар эхлүүлсэн.Монгол Улсын Засгийн газраас санаачлан өнгөрсөн гуравдугаар сарын 19-нөөс “Эрүүл хүүхэд” аяныг улс орон даяар эхлүүлсэн.
Монгол Улсын Засгийн газраас санаачлан өнгөрсөн гуравдугаар сарын 19-нөөс “Эрүүл хүүхэд” аяныг улс орон даяар эхлүүлсэн. Үүний үр дүнд 0-18 хүртэлх насны бүх хүүхдийн эрүүл мэндийн цахим мэдээллийн сантай болсон юм. Уг мэдээллийн санг Засгийн газарт хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өчигдөр Эрүүл мэндийн яаманд болж, цахим мэдээллийн сангийн ач холбогдлын талаар Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар тайлбарласан.
Цахим мэдээллийн санд “Эрүүл хүүхэд” аянд хамрагдсан нийт хүүхдийн 796680 хүүхэд буюу 97.5 хувь нь бүртгэгдсэн нь эцэг, эхчүүдэд хүүхдийнхээ эрүүл мэндийн байдал, оношлогоо эмчилгээний чиглэлээр мэдээлэл авах боломж олгож байгаа юм. Ингэснээр эрүүл мэндийн салбарт гарч буй ахиц, дэвшил нэг алхам урагшлалаа гэдгийг салбарын сайд онцлов.
“Эрүүл хүүхэд” аян эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн үзлэгт хамрагдвал зохих 976641 хүүхдээс 816941 хүүхэд буюу 83.6 хувь нь хамрагдсан байна.
Аяны эхний шатанд бүх хүүхдийг үзлэгт хамруулж, илэрсэн өвчлөлийг эмчилж, эрүүлжсэн хүүхдийн тоо 73575-д хүрчээ. Үүнээс 22680 хүүхдийн шүд цоорох өвчнийг эмчилсэн аж. Мөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд төрөлжсөн мэргэжлийн эмчийн тусламжийг 1700 хүүхэд авсан байна.
Түүнчлэн энэ үеэр Клиникийн нэгдүгээр Амаржих газрын Төрөх тасгийн эх баригч Б.Оюунгэрэлд Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар өөрийн нэрэмжит шагналаа гардуулав. Эх баригч Б.Оюунгэрэл тус амаржих газарт 34 жил ажиллахдаа 13800 гаруй хүүхэд эх барьжээ.

Ц.ЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)