Солонгос эмч нар Монгол хүний амийг аварлаа

Тавдугаар сарын найманд гарсан хээрийн түймрийг унтраахаар явсан Онцгой байдлын хэлтсийн гал сөнөөгч 24 настай А.Болорсүхийн биеийн байдал муудаж монголд эмчлэгдэх боломжгүй болсон тул БНСУ-ыг зорьжээ
Тавдугаар сарын найманд гарсан хээрийн түймрийг унтраахаар явсан Онцгой байдлын хэлтсийн гал сөнөөгч 24 настай А.Болорсүхийн биеийн байдал муудаж монголд эмчлэгдэх боломжгүй болсон тул БНСУ-ыг зорьжээ. Тэрбээр Сөүл хотын Халлим их сургуулийн харъяа Ханганг Соншим эмнэлгийн түлэнхийн төвд өнгөрсөн тавдугаар сарын 23-ны өдөр хүргэгдэн ирэхэд эмч нар тэр даруй түүнд хагалгаа хийжээ. Монголоос очихдоо түүний бие 60 хувийн түлэгдэгдэлтэй буюу 3-4 зэргийн түлэгдэлтэй, бөөрний дутагдлын улмаас цус нь бохирдсон байжээ. Хагалгааны үед өвчтөний биед өвдөлт маш ихээр мэдрэгдэх тул морфин байнгын хийлгэж байсан байна. Харин хагалгаа хийснээс 13 хоногийн дараа түүний биеийн байдал эрс сайжирч хоолоо хэвийн идэж мөн ярьж байгааг эмч нар хэлжээ. Түүнд түлэгдэж үхэжсэн хэсгийн арьсыг нь тайрч арьс нөхөн суулгах, түлэгдсэн хэсгийг угаах болон бохирдсон цусыг нь цэвэршүүлэх зэрэг нийт гурван мэс засал хийгээд байгаа бөгөөд сүүлийн дөрөв дэх мэс заслыг удахгүй хийснээр эмнэлгээс гарах боломжтой гэнэ.

Ч. Батцэцэг

www.unen.mn



   






 



        




     
              
             
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • bill (126.121.91.185)

    2012-08-01

    manai anagaahiin salbar arai denduu arai l bgaa shuu

  • zochin (202.179.19.90)

    2012-07-30

    монгол эмч нарынхаа мэргэжлийг дээшлүүлж сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангаачээ эрүүл мэндийн яамны мануухайнууд юу хийж байдаг юм бэ Эмч нар нь гэж нэг л их мөнгө нэхсэн эмчлэх нь битгий хэл оношоо зөв тавьж чадахгүй маанаг юмнууд олширчээ Уирийн ардууд л хохирч байна Буруу аргаар эрх мэдэл мөнгөтэй болсон нь л хүссэн газраа явдаг болжээ Үнэн юм үнэхээр ховорджээ Бүх юм зөв замаараа шудрага болох өдөр ирэх биздээ

  • (202.179.20.145)

    2012-07-30

    solongos emch nart bayarlalaa

  • (203.91.118.156)

    2012-07-30

    монгол эмч нарынхаа мэргэжлийг дээшлүүлж сүүлийн үеийн тонтог төхөөрөмжөөр хангаач ээ эрүүл мэндийн яам юу хийж байдаг юм нээх л их мөнгө нэхсэн эмчлэх нь битгий хэл оношоо тогтоож чадахгүй эмч нар олширчээ жирийн ардууд л хохирч байна эрх мэдэлтэй мөнгөтэй н чяахав хүссэн газраа явдаг биз

  • (203.91.118.156)

    2012-07-30

    монгол эмч нарынхаа мэргэжлийг дээшлүүлж сүүлийн үеийн тонтог төхөөрөмжөөр хангаач ээ эрүүл мэндийн яам юу хийж байдаг юм нээх л их мөнгө нэхсэн эмчлэх нь битгий хэл оношоо тогтоож чадахгүй эмч нар олширчээ жирийн ардууд л хохирч байна эрх мэдэлтэй мөнгөтэй н чяахав хүссэн газраа явдаг биз

  • a (124.158.64.40)

    2012-07-28

    Korea Doctors are very good

  • (124.158.64.40)

    2012-07-28

    Solongos emch nar mash mundagKorea doctors is very good