Өнөөдөр гепатиттай тэмцэх дэлхийн өдөр

Өнөөдөр гепатиттай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна.
Өнөөдөр гепатиттай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Элэгний үрэвсэл буюу гепатит нь вирусын гаралтай байдаг бөгөөд зарим тохиолдолд дархлааны онцлог, бодисын солилцооны алдагдал, ажлын хортой хүнд нөхцөл, эмийн бэлдмэл зэрэг хүчин зүйлээс өвчилдөг байна. Гепатит өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан энэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг жил бүрийн энэ өдөр тэмдэглэж байхаар 2010 оны тавдугаар сард хуралдсан Дэлхийн эрүүл мэндийн чуулга уулзалтаар шийдвэрлэсэн байна. Энэ жилийн гепатит өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг “Гепатитийн халдвар таны бодсоноос ч илүү ойрхон байна” гэсэн уриан дор зохион байгуулж байгаа аж. Дэлхий дээр гурван хүн тутмын нэг нь элэгний В, С вирусын архаг халдварыг тээн амьдарч, жилд  нэг сая хүн уг өвчнөөр нас бардаг байна. ДЭМБ-ын Номхон далайн Баруун Эргийн Бүсээс дэвшүүлсэн хөтөлбөрийн дагуу дархлаажуулалтаар элэгний В вируст гепатит өвчний тархалтыг 10-15 хувиар бууруулж чаджээ.
Монгол Улсын ЭМЯ болон ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдийн оролцоотойгоор энэ онд 18 мянга гаруй эмч эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулалтад хамруулж нэг удаагийн зүү, тариур, бээлий, багаж хэрэгслээр бүх эмнэлгүүдийг хангах гэнэ. Тиймээс хувийн ариун цэврийг сайтар сахиж, гараа маш сайн угааж байхыг уриалж байна.

Ч. Батцэцэг

www.unen.mn


         
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)