Хүний нөхөн үржихүй
- 2012-08-06
- Эрүүл мэнд
- 0
Жирэмслэлт ба түүнтэй холбоотой асуудал бол амар юм шиг хэрнээ үнэндээ маш эмзэг ярвигтай нарийн явц юм.

Нөхөн үржихүйн цикл
Гипоталамусаас ялгарч буй GnRH (gonadotrophin releasing hormone) нь гипофизэд нөлөөлж LH болон FSH-н ялгарлыг нэмэгдүүлэх ба эдгээр дааврын тусламжтай сард нэг удаа өндгөн эс боловсорч үр тогтох нөхцлийг бүрдүүлнэ.
LH болон FSH өндгөвчинд үзүүлэх нөлөө:
Сарын тэмдэгийн мөчлөгийн эхний хагаст: FSH нь фолликулын өсөлт хөгжилт, өндгөн эс боловсролтыг дэмжиж өгнө.
Сарын тэмдэгийн мөчлөгийн хоёрдугаар хагаст: LH-ын тусламжтай өндгөн эс ялгаран гадагшилна.
Өнчин тархины LH, FSH нь:
Фолликулын өсөлтийг дэмжинэ, өндгөн эсийн боловсролтыг зохицуулна.
Өндгөн эсийн гадагшлалтыг нэмэгдүүлнэ.
Шар биеийн үйл ажиллагаа ба хөгжлийг дэмжинэ.
Сарын тэмдэгийн мөчлөгийн эхний хагас /ойролцоогоор 1-14 дэх хоног/ FSH-н нөлөөгөөр фолликулын хөгжил гүйцэж эстроген /эстрадиол Е2/ даавар ялгарч эхэлнэ. Энэхүү эстроген нь умайн суурийн давхаргын эсийн нөхөн төлжилтийг бий болгож, умайн хүзүүг маш бага хэмжээгээр буюу хэдэн мм-ээр нээн, умайн хүзүүний салиаг үүсгэнэ. Ингэснээр сперм орох нөхцөл бүрдэнэ.
Нөхөн үржихүйн цикл
Гипоталамусаас ялгарч буй GnRH (gonadotrophin releasing hormone) нь гипофизэд нөлөөлж LH болон FSH-н ялгарлыг нэмэгдүүлэх ба эдгээр дааврын тусламжтай сард нэг удаа өндгөн эс боловсорч үр тогтох нөхцлийг бүрдүүлнэ.LH болон FSH өндгөвчинд үзүүлэх нөлөө:
Сарын тэмдэгийн мөчлөгийн эхний хагаст: FSH нь фолликулын өсөлт хөгжилт, өндгөн эс боловсролтыг дэмжиж өгнө.
Сарын тэмдэгийн мөчлөгийн хоёрдугаар хагаст: LH-ын тусламжтай өндгөн эс ялгаран гадагшилна.
Өнчин тархины LH, FSH нь:
Фолликулын өсөлтийг дэмжинэ, өндгөн эсийн боловсролтыг зохицуулна.
Өндгөн эсийн гадагшлалтыг нэмэгдүүлнэ.
Шар биеийн үйл ажиллагаа ба хөгжлийг дэмжинэ.
Сарын тэмдэгийн мөчлөгийн эхний хагас /ойролцоогоор 1-14 дэх хоног/ FSH-н нөлөөгөөр фолликулын хөгжил гүйцэж эстроген /эстрадиол Е2/ даавар ялгарч эхэлнэ. Энэхүү эстроген нь умайн суурийн давхаргын эсийн нөхөн төлжилтийг бий болгож, умайн хүзүүг маш бага хэмжээгээр буюу хэдэн мм-ээр нээн, умайн хүзүүний салиаг үүсгэнэ. Ингэснээр сперм орох нөхцөл бүрдэнэ.
"Үр шилжүүлэн суулгах төв"

Сэтгэгдэл (0)