Тарваган тахлын шалгалт эхэлжээ

Мал амьтнаас хүнд халдварлах гоц халдварт өвчин дэгддэг үе ирж байгаа тул Онцгой байдлын ерөнхий газраас иргэдийг тарваган тахал өвчний халдвараас сэргийлэхийг анхааруулж байна.
Мал амьтнаас хүнд халдварлах гоц халдварт өвчин дэгддэг үе ирж байгаа тул Онцгой байдлын ерөнхий газраас иргэдийг тарваган тахал өвчний халдвараас сэргийлэхийг анхааруулж байна.
Иргэд тарвага агнаж боодог хийх замаар тахал өвчний халдварыг авдаг аж. Зарим тохиолдолд тахалтай тарвагыг өвчиж байгаад халдвар авдаг.
Түүнчлэн махыг нь идэж байгаад тахал өвчнөөр халдварлах нь ч бий. Ииймээс мал амьтны гаралтай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох газруудаас хяналт шалгалт явуулах ажлын хэсэг байгуулжээ.
Ажлын хэсгийнхэн Нисэх, 22-ын товчоо, Яармаг, Био комбинат, Эмээлтээр нэвтрэн орж ирж байгаа тээврийн хэрэгсэл бүрийг зогсоож хяналт шалгалт хийж эхэлжээ. Энэ ажил ирэх аравдугаар сар хүртэл үргэлжлэх гэнэ.

Б.ЦЭЦЭГ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • kkk (203.169.48.131)

    2012-08-06

    xotod xaguur zarad bnaa 1 olj idx ymsan