Бархасбадь улайссан там болж хувирна

Хийн “мангас” бархасвадь гариг нарны аймгийн хамгийн халуун гаригуудын жагсаалтад багтддаггүй.
Хийн “мангас” бархасвадь гариг нарны аймгийн хамгийн халуун гаригуудын жагсаалтад багтддаггүй. Гэтэл хэдхэн тэрбум жилийн дараа байдал эрс өөрчлөгдөх төлөвтэй болсныг Америкийн одон орны физикч эрдэмтэд онцолж байна. Учир нь бархасвадь гариг нар уруу аажмаар ойр тож буйгаас гадна температурынх нь хэмжээ эрс нэмэгдэж байгаа аж. Үнэндээ тэр үед дэлхий хэдийнэ үгүй болсон байх гэнэ.
Бархасвадь нь нарны аймгийн хамгийн том, тав дахь гариг. Түүний хүндийн хэмжээ нарны аймгийн бусад гаригуудаас хоёр дахин их. Мөн тэнгэрийн од эрхсээс сар болон Сугар гаригийн дараа ордог хамгийн хурц объектуудын нэг. Бархасвадийн даралт болон температур нь хамгийн гадна талдаа нэлээд өндөр төвшинд хүрдэг ч агаарын даралт нь хамгийн доод давхаргадаа Цельсийн 100 градусаас дээш халдаггүй.
Тиймээс бусад оддын системд олдсон бархасвадьтай адил хэмжээтэй гаригуудыг “халуун бархасвадь” гэж зүгээр нэг нэрлээгүй юм. Бархасвадийн хэмжээтэй ойролцоо /1.9/1027 кг/ жинтэй нарны аймгийн нэмэлт гаригуудыг тийн нэрлэх болсон.
Гэхдээ бархасвадь нь нарнаас таван одон орны нэгжийн зайд оршдог бол “халуун бархасвадь” гариг нь өөрийн одноосоо 0.05 одон орны нэгжийн зайд оршдог байна. “Халуун бархасвадь” гаригуудыг огторгуйн уудмаас олж харах хялбар гэнэ. Тэд солонгорлын зурвас дээрээ оддын хөдөлгөөнд богино хэмжээний долгисол үүсгэдгийнхээ ачаар хялбархан анзаарагддаг.
Эдгээр гариг оддын зүг ийн ойртсоноор гадаргууных нь температур 2000- 3000 кельвин хүрэх боломжтой гэнэ. Тэгэхээр бархасвадь “ах дүү” “халуун гариг”-уудынхаа дэргэд бараг мөсөн гариг болж байгаа юм. Гэхдээ таван тэрбум орчим жилийн дараа нар халуун хүйтний нөлөөг тэнцвэртэй хадгалахад зайлшгүй шаардлагатай устөрөгчийн нөөцийг үгүй хийж, асар том улаан “мангас” болж хувирна гэсэн эрдэмтдийн хувилбар байдаг.
Өөрийн устөрөгчөө шатаасан оддыг ч ийн нэрлэдэг. Ийм объектуудын цөм гелийгээс бүрддэг хэдий ч гелийгийн цөмийн шаталтын температур устөрөгчийн шаталтын температурыг дээшлүүлж, харин цөм өөрөө шатдаггүй. Гэхдээ цөм дахин энерги ялгаруулж чадахгүй хэрнээ дэлхийн таталцлын нөлөөгөөр амархан дулаацаж, агшиж чаддаг. Агшилтын явцад цөмийн температур өсч энэ нь улмаар ойр хавийнхаа нимгэн давхаргыг шаталтад хүргэдэг байна.
Энэхүү шаталтаар ялгарсан энерги нь оддын гадар бүрхүүлийг гадагш түлхдэг аж. Ийм оддын температур тийм ч өндөр биш хэрнээ тойргийн гадаргуун хэмжээ том учир гэрэлтэх чадвар нь эрс нэмэгддэг байна. Тиймээс улаан туяа ялгаруулж буй одод улаан “мангас” гэсэн тодорхойлолттой болдог.
Улаан “мангас”-ууд жин ихтэй хэдий ч хувьслын явцаа тэсрэлтээр дуусгавар болгодог. Энэ үед тэдний үндсэн жингийн дийлэнх нь асар хурдтайгаар хоосон орон зайд шилжиж харин цөм сүйрлийн дүнд нейтрон од юмуу хар нүх болон хувирдаг. Түүнээс гадна нар жингээ гээх тусам таталцлын хүч нь ч мөн сулрах аж. Ингэснээр нарны аймгийн объектууд тойрог замаасаа гарч “задгай сэлэлт”-ийн байдалд орох аж.
Ерөнхийд өө олон гариг шатаж үгүй болох төлөвтэй байгаа ч бархасвадь энэ тоонд орохгүй гэнэ. Америкийн эрдэмтэн Мадхусудхан, Шпигель нарын гаргасан загвараас харахад, оддын гэрэлтүүлгийн хэмжээ хэдэн зуу дахин ихэсч одод болон бархасвадийн хоорондох зай 765 сая кмээс 500 сая болтлоо багасах аж. Ингэснээр бархасвадийн гадаргуу зүгээр нэг халах бус бүр 1000 кельвинээс даван улайсч, тамын орчинг бүрдүүлэх гэнэ.
Гэхдээ хүн төрөлхтөнд ийм аймшигт дүр зэргийг харж гайхах хувь тавилан бараг л тохиохгүй нь бололтой. Учир нь тэр үед сэлхэрсэн нар дэлхийг хэдийнэ залгисан байх аж. 2016 онд Америкийн сансрын хиймэл дагуул “Юнона” бархасвадийн гадаргуу хүрч таталцлын хүчийг нь хэмжинэ. Энэ нь тус гаригийн өнөөгийн байдлын талаарх илүү төгс мэдээллийг бидэнд өгөх юм.

Ц.МӨНХЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)