9-р сард нэгдүгээр амаржих газрын өргөтгөл дуусна
- 2012-08-08
- Эрүүл мэнд
- 0
2010 оны 8-р сарын 10-нд Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн
дагуу нэгдүгээр амаржих газрын өргөтгөлийг барьж байгуулах ажил
2010 оны 8-р сарын 10-нд Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу нэгдүгээр амаржих газрын өргөтгөлийг барьж байгуулах ажил өнгөрсөн онд эхэлсэн юм. Барилгын гүйцэтгэгч компаниар "Цаст импекс" ХХК ажиллаж байгаа бөгөөд 6 тэрбум 283 сая төгрөг төсөвлөгдсөнөөс 4 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт нь хийгдсэн байна. Барилгын ажил төлөвлөсөн хугацаагаараа бол өнгөрөгч зургадугаар сарын 5-нд дуусах байсан боловч тодорхой шалтгаанаар амжаагүй учир ирэх есдүгээр сарын 15 хүртэл сунгажээ. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас Сүхбаатар дүүргийн 1-р хороонд баригдаж буй нэгдүгээр амаржих газрын өргөтгөлийн барилга угсралтын ажил 70 хувьтай байгаа тухай мэдээллээ. Эмэгтэйчүүдийн 100, эмгэг нярайн 50 ортой орчин үеийн техник тоног төхөөрөмж бүхий шинэ өргөтгөлийн эмнэлэг ашиглалтад орсноор одоогийн төрөх эмнэлгүүдийн ачаалал тодорхой хэмжээгээр багасна гэж тооцоолж байна.
Ч. Батцэцэг
www.unen.mn
www.unen.mn

Сэтгэгдэл (0)