Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төсвөөс гаргах санал дэвшүүллээ

Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банк, Японы ядуурлыг бууруулах сангаас “Эрүүл мэндийн даатгалд эмзэг бүлгийн иргэдийг хамруулах” төслийн баг гаргаж ажилласан.
Энэхүү төслийн хүрээнд дөрвөн хороонд хийсэн туршилт судалгаагаар дээрхи хороодод 3100 гаруй эмзэг бүлгийн иргэн эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй гэсэн судалгаа гарчээ.
Төслийн багийнхан дээрхи судалгаанаасаа үндэслээд иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд эмзэг бүлгийн иргэдийн даатгалын шимтгэлийг улсаас төлөх нь зүйтэй гэсэн санал дэвшүүлжээ.

 Г.НЯМСҮРЭН

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)