Хуруу шилний хүүхэд ”Төрүүлэх” бэлтгэлээ хангажээ
- 2012-08-13
- Эрүүл мэнд
- 0
Үр шилжүүлэн суулгах, хуруу шилний хүүхэд “төрүүлэх” технологи нэвтрүүлснээрээ Монголдоо анхдагч “Баянгол” эмнэлгийн талаар дуулсан уу. Монголдоо шинэлэг бас анхдагч ч хэдийнэ үйлчлүүлэгч нь болсон уншигч олон байхыг үгүйсгэхгүй.
Үр шилжүүлэн суулгах, хуруу шилний хүүхэд “төрүүлэх” технологи нэвтрүүлснээрээ Монголдоо анхдагч “Баянгол” эмнэлгийн талаар дуулсан уу. Монголдоо шинэлэг бас анхдагч ч хэдийнэ үйлчлүүлэгч нь болсон уншигч олон байхыг үгүйсгэхгүй. Учир нь, анхдагч энэ эмнэлэг өнгөрөгч бямба гаригт 15 жилийнхээ ойг тэмдэглэж байхтай нь таарсан юм. Энэ хугацааны хуримтлуулсан туршлага, бүтээсэн амжилт нь үйлчлүүлэгч, эмчлүүлэгчийн их, багаас шалтгаалах болохоор тийн бодлоо. Ойн арга хэмжээнд тус эмнэлгийн үүсгэн байгуулагч “Баянгол медикал групп”-ын ерөнхийлөгч Монгол Улсын Гавъяат багш, АУ-ы доктор, профессор М.Сүхбаатар гээд эрүүл мэндийн салбар дахь найз нөхөд, ойр дотныхон нь оролцож байна. Анх 1997 онд “Өрнө Дорны Засал” нэртэй байгуулж, 2002 онд “Баянгол” эмнэлэг болон өргөжин, АмбулаториСтационарийн төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг, оношлогоог мэргэжлийн өндөр түвшинд чанартай хийж гүйцэтгэж байна. Олон улсын жишигт нийцсэн цахим эмнэлэг болгохын төлөө ажиллаж байгаа аж. Одоогоор гадаад, дотоодын томоохон их, дээд сургуулиудыг төгссөн бүх чиглэлийн клиникийн дадлага туршлагатай зөвлөх болон тэргүүлэх зэргийн 60 гаруй эмч, эмнэлгийн дунд мэргэжлийн ажилтан тус эмнэлгийн хамт олныг бүрдүүлж байна. Ингэхдээ эмчилгээ үйлчилгээний чанарыг тогтвортой байлгах үүднээс тасаг нэгжийн зохион байгуулалттай ажилладаг ажээ. Тухайлбал, Нэгдсэн лаборатори, Үр шилжүүлэн суулгах төв, Хүүхдийн эмнэлэг, Хэвтэн эмчлүүлэх тасаг, Уламжлалт-Нөхөн сэргээх эмчилгээ, Амбулаторийн үзлэг, Эмийн сан зэрэг тасагтай юм байна. Ойн арга хэмжээний үеэр “Баянгол” эмнэлгийг үүсгэн байгуулагч М.Сүхбаатараас дараах асуултад хариулт авлаа.

ЦУСАНД БАЙГАА “D” ВИТАМИНЫ ҮР ДҮНГ ШУУД ТОДОРХОЙЛНО
-Эмнэлгийнхээ онцлогийг та танилцуулна уу?
-Бид эрүүл мэндийн хувийн хэвшлийн байгууллага болох төрөлжсөн нарийн мэргэжлийн “Өрнө Дорно Засал”-ын эмнэлэг нээсэн цагаас хойш 15 жил болжээ. Энэ хугацаанд улс орон маань ихээхэн хөгжлөө. Бид хөгжил дэвшил, техник технологи, тоног төхөөрөмж, шинжилгээг эх орондоо анх нэвтрүүлж хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүстээ ая тухтай нөхцөл хангаж ажиллах зорилгоо биелүүлсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хэмжээнд дэлхийн хамгийн сүүлийн үеийн ололттой тоног төхөөрөмжийг бүрэн нэвтрүүллээ. Эмчилгээндээ олон улсын стандарт мөрдөнө. Олон орны хөгжингүй компаниудтай түншилж, өөрийн орны хот хөдөөгийн олон байгууллагуудтай гэрээтэй ажиллах боллоо. Ингэсний үр дүнд хуруу шилний хүүхэд “төрүүлэх” бэлтгэлээ хангалаа. Бусад эмнэлэгт 7-14 хоногт хийдэг шинжилгээг 1-2 хоног, 1-2 хоногт хийдэг шинжилгээг 1-2 цагийн хугацаанд хийх шилдэг үйлчилгээ нэвтрүүллээ. Мөн олон улсын чиг хандлага болсон эх барих эмэгтэйчүүдийн мэс засалд голчлон дурангийн хагалгаа хийж, ямар нэгэн хүндрэл гаргахгүй ажиллаж байна.
-Монголд анх удаа хуруу шилний хүүхэд “төрүүлэх”, үр шилжүүлэн суулгах ажлыг танайх хийж байгаа юм байна. Энэ аргаар одоогийн байдлаар хэчнээн хүнд аз жаргал бэлэглээд байна вэ?
-Энэ хөтөлбөрөө хоёр үе шаттай явуулсан. Умайн гуурсын битүүрлийг арилгаж 600 гаруй эхэд хагалгаа хийснээс 200 гаруй хүүхэд мэндлээд байна. Одоо хоёр дахь шатны буюу анхнаасаа үргүйдэлтэй хүмүүсийн үрийг хуруу шилэнд авч зохиомлоор нийлүүлэн, улмаар эхэд нь суулгаж эхлэхэд бэлэн боллоо. Ер нь манай үр шилжүүлэн суулгах тасагт умайн гуурсан хоолойг сэтгүүрдэх, эр эм үргүйдлийн оношлогоо, дурангийн мэс засал, эмэгтэйчүүдийн мэс засал, өндгөвчний киста авах, савны гадуурх жирэмслэлт, үр шилжүүлэн суулгах, давсаг сойх, цөсний хагалгаа хийх зэрэг эмчилгээг хийдэг.
-Энэ бүхнийг чинь төр засгаас хэрхэн үнэлэв?
-Манай хамт олны дундаас эмнэлэг байгуулагдсан цагаас өнөөг хүртэл Монгол Улсын гавъяат багш нэг, Алтан гадас одонт тав гээд Эрүүл мэндийн яам, эрүүлийг хамгаалах байгууллагуудаас олон нэр төрлийн өргөмжлөл авсан. Анх улсын, хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарт ажилласан байгууллагын хувьд 2010 онд нийслэлийн эрүүл мэндийн тэргүүний шилдэг байгууллагаар тодорсон. Өнөөдөр ч 15 жилийн ойн шагналын хур болж, олон хүн төр засгаасаа шагнал хүртлээ.
-Та өөрөө Монгол Улсын Гавъяат эмч, мөн Гавъяат багш хүн. Ийм давхар цолтой хүн Монголд цөөн байх?
-Манай улсад 168 хүн Гавъяат эмч цол хүртсэн. Харин Гавъяат багш 13 хүн байдгийн отгон нь би. Тэгэхээр эрүүл мэндийн салбарт эмчлэх, багшлах гэдэг хоёр буянтай ажлыг хавсран хийж буйгаараа бахархалгүй яахав. 1970 оноос хойш 40 жил хүүхдийн эмч, 37 жил их дээд сургуульд багш, 30 гаруй жил эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж байна. Энэ хугацаанд 100 мянга гаруй хүүхэд эмчилж, 10 мянга орчим шавьтай болсон байна. Мөн 30-40 гарын авлага, ном сурах бичиг эмхэтгэж шавь нартаа хүргэжээ.
-Цаашид мөн нэвтрүүлэхээр зорьж буй шинэ технологи бий биз дээ?
-Бид эрдэс, амин дэм, уураг болон бүх бодисын солилцооны эрүүл эмгэг байдлыг зааглаж ялгадаг шилдэг технологийг Итали Улсаас оруулж ирсэн. Энэ аппаратын үр дүнгээр цусанд байгаа D витамины үр дүнг шууд тодорхойлдог. Уг төхөөрөмжийг улсдаа анхдагч болон нэвтрүүлсэн нь үр дүнгээ өгч байна
М.Наранболд
www.UNEN.mn

Сэтгэгдэл (9)
saraa (103.11.193.138)
yaraltai bolomjiin uneer teegch eh boln hnduu oron nutgiin humuus baisn ch boln mun geniin donor bolj boln ta nar chin setgeleesee holbogdohiig hussen hun zalgara 80150071
Сарнай (202.70.46.205)
Тээгч эх болно. 50Сая утас88780960
Цэцгээ (202.70.46.205)
Тээгч эх болно. Утас89898035
jagaa (202.70.34.214)
bayn gol emnelegt ajliin undur amjilt husii eruul mendin tuluu ulam uragshaa