Н. Удвал ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангийн удирдлагуудтай уулзлаа

Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвал Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын болон НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчдийн газрын удирдлагуудтай тус тус уулзлаа
Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвал Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын болон НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчдийн газрын удирдлагуудтай тус тус уулзлаа.  ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс Эрүүл мэндийн сайдаар томилогдсонд баяр хүргэж ажлын амжилт хүслээ. Уулзалтын үеэр ДЭМБ-ын Ерөнхий захирал  Маргарэт Чэний  Монгол Улсад хийх айлчлалын тухай, энэ оны 9 дүгээр  сард болох ДЭМБ-ын Ази Номхон Далайн баруун эргийн бүсийн чуулганы бэлтгэл ажлын тухай болон ДЭМБ-аас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийн тухай мэдээлэл солилцлоо. Эрүүл мэндийн сайд Н.Удвал ДЭМБ-ын Ерөнхий захирал Маргарэт Чэний Монгол Улсад хийх айлчлал нь  Монгол улсын эрүүл мэндийн салбарт онцгой ач холбогдолтой  гэдгийг онцлон тэмдэглэж,  ДЭМБ-аас ийнхүү Монгол Улсыг онцгойлон авч үзэж  байгаад талархлаа илэрхийллээ.Түүнчлэн НҮБ-ын Хүүхдийн сангийн удирдлагууд болон тус сангийн ажилтнуудын нийгэмлэг НҮБ-ын Хүүхдийн санд ажиллаж байсан Н.Удвалыг  Эрүүл мэндийн сайдаар томилогдсонд гүн талархлаа илэрхийлж тус сангийн Бүсийн Ерөнхий захирал нь энэ мэдээг дуулаад баяр хүргэж, ажлын амжилт хүссэнийг уламжлав. Энэ уулзалтын завшааныг ашиглаж Эрүүл мэндийн сайд Н.Удвал ДЭМБ болон  НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчийн газарт хандан эх хүүхдийн эрүүл мэнд, эх барихын тусламжийн эрсдлийн үнэлгээг хурдавчилсан аргаар хийж, гарч болох эрсдлээс сэргийлэх стратегийг яаралтай боловсруулж,  хэрэгжүүлэх ажилд хамтран ажиллахыг хүслээ. Уулзалтын үр дүнд энэ асуудлаар талуудын оролцоотой дугуй ширээний ярилцлагыг ойрын өдрүүдэд зохион байгууллахаар тогтов.

Ч. Батцэцэг

www.unen.mn











        

                          
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)