МУИС -ийн эрүүл мэндийн үзлэг оюутнуудыг бухимдуулж байна

Өнгөрсөн хоёр долоо хоногт их, дээд сургуулиуд сургалтын төлбө- рөө нэмэхийг хичээн, салбарын сайдтайгаа хоёр ч удаа уулзсан. Үүний үр дүнд энэ хичээлийн жилд их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө 10 хувиар нэмэх нь тодорхой болсноор МУИС болон бусад сургуулийн сургалтын албад шинээр элсэгчдээ бүрт гэх ажил өчигдөр эхэллээ. Дайны хажуугаар дажин гэгчээр сургуулиудын бүртгэлтэй зэрэгцэн эхэлсэн МУИС-д шинээр элсэгчдийн эрүүл мэндийн үзлэг өглөөний 06.00 цагаас эхэлсэн ч өдрийн 11.00 цагт зуун метр давсан урт дараалал үүссэн байлаа.
   Өнгөрсөн хоёр долоо хоногт их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхийг хичээн, салбарын сайдтайгаа хоёр ч удаа уулзсан. Үүний үр дүнд энэ хичээлийн жилд их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө 10 хувиар нэмэх нь тодорхой болсноор МУИС болон бусад сургуулийн сургалтын албад шинээр элсэгчдээ бүрт гэх ажил өчигдөр эхэллээ. Дайны хажуугаар дажин гэгчээр сургуулиудын бүртгэлтэй зэрэгцэн эхэлсэн МУИС-д шинээр элсэгчдийн эрүүл мэндийн үзлэг өглөөний 06.00 цагаас эхэлсэн ч өдрийн 11.00 цагт зуун метр давсан урт дараалал үүссэн байлаа.
Учир нь МУИС-ийн салбар 14 сургуульд шинээр элсэгчид болон дотуур байранд амьдрах хүсэлтэй оюутан бүр заавал эмчийн үзлэгт орсон байх шаардлагатай гэнэ. Үзлэгийг МУИС-ийн багш, оюутны I дотуур байрны дэргэдэх “Данкүүк” шүдний эмнэлэгт хийж байгаа аж. Тус эрүүл мэндийн үзлэгт чих хамар хоолой, мэдрэл, дотор, нүд зэргийг нарийн мэргэжлийн эмч үзэж оношилж байгаа ажээ. Үзлэгт дугаарласан иргэд эмх замбараагүй байдал үүсгэсэн учраас байдалтай танилцахаар эмнэлгийн гадаа очлоо. Энд ойролцоогоор өдөрт 3000 шинэ оюутныг үзэх ёстой. Гэвч эрүүл мэндийн үзлэг хийж буй байр нь жижигхэн болохоор дараалал үүсч байгаад оюутнууд бухимдалтай байсан юм.
Уг нь Эрүүл мэндийн үзлэгийг өглөөний 09.00 цагаас орой 17.00 цагт хүртэл гурван өдөрт багтаан хийх гэнэ. Гэсэн хэдий ч нийслэл дэх МУИС-ийн харьяа сургуулийн бүх шинээр элсэгчдийг нарийн мэргэжлийн үзлэгт оруулна гэвэл хэдэн өдөр үргэлжлэх нь тодорхой. Уг үзлэгт хамрагдсаны дараа л сургуульдаа бүртгүүлэх боломжтой болох учраас оюутнууд яах ч аргагүй зогсож байгаагаа хэлсэн юм.
Ийн гурван өдөрт багтаан үзлэг хийж байгааг хүүхдүүдээ үзлэгт хамруулахаар ирсэн эцэг эхчүүд нэр төдий зүйл болж байна хэмээн шүүмжилж байв. Ер нь жил бүр оюутны эрүүл мэндийн үзлэг дутуу хагас, дараалалтай болдог талаар тус сургуулийн оюутан н.Нямжаргал ярьсан. Ямартаа ч МУИС-д бүртгүүлэх хүсэлтэй нэгдүгээр дамжааны оюутан иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, сургуулийн батламж, 5000 төгрөгийн хамт ирэх ёстой гэнэ. Хэдийгээр хэрэг дээрээ ийн материал бүрдүүл хэмээн ийш тийш нь явуулж чирэгдэл учруулж байгаа боловч үнэндээ зарим нэг хүүхэд шууд иргэний үнэмлэхээрээ үзүүлсэн болоод гарч байгааг харлаа. “Зүгээр үзсэн болоод дүгнэлт бичиж байна, их хурдан юмаа” хэмээн Сэлэнгэ аймгаас зорьж ирсэн оюутан Б.Туул хэлсэн юм.
Мөн тэрбээр эрүүл мэндийн даатгалын дэвтэр хэрэггүй байсан юм биш үү хэмээн хэлж байв. Өвөрхангай аймгаас ирсэн оюутны ээж Д.Түмэнгэрэл хэлэхдээ “Уг нь бүсийн оношлогоо эмнэлэгээр орж эрүүл мэндийн бүх л үзлэгээ хийлгэсэн. Гэвч МУИС-ийн сургалтын албанаас бид үүгээр чинь бүртгэж чадахгүй. Ерөнхий эмчээс асууж иргэсэн. Тэгээд л энэ их дарааллын ард зогсож байна” хэмээн ярилаа. Ингэснээр өөрийн сургуульдаа бүртгүүлэх эрхтэй болох аж.
Гэвч ийнхүү дараалал үүсгээд байхад элссэн сургуульдаа мөд бүртгүүлэх болов уу гэх хүн олон байсан юм. Уг нь нэр төдий үзлэг хийхийн оронд бүртгэлийн ажлаа хийснийхээ дараа нарийн үзлэг оношлогоо хийж болдогг үй юм уу гэх иргэд ч олон байлаа.

Энэ талаар МУИС-ийн эмнэлгийн эрхлэгч, ерөнхий эмч Л.Алтанцэцэгээс тайлбар авсан юм.

-Энэ жил шинээр элсэгч бүрт яагаад эрүүл мэндийн үзлэг хийх болсон юм бэ?

-Ер нь эрүүл мэндийн үзлэгийг жил бүр хийдэг. Энэ жил МУИСд шинээр оюутан болох, оюутны дотуур байранд амьдрах оюутнуудад шинжилгээ хийж байгаа. Дараалал ихтэй байгаа ч бид үздэг ёсоороо үзлэг оношлогоо хийж байна. Ингэснээр оюутнуудынхаа эрүүл мэндийн байдлыг тогтоох боломжтой юм.

-Хөдөө орон нутаг болсон хотын оюутнуудыг өрхийн эмнэлэг дээр нь эрүүл мэндийн үзлэгээ хийлгээд ир гэж болдоггүй юм уу?

-Болохгүй. Манай журамд шинээр элсэгчид сургуулийн эмчийн эрүүл мэндийн үзлэгээр орно гэж заасан байдаг. Хэрэв хөдөө орон нутагтаа эрүүл мэндийн үзлэгт ороод ирсэн бол бид аль болох түүгээр нь бүртг үүлэхээр явуулж байгаа. Гэвч сургуулиас нь буцаад ирүүлэх болов уу.

Ч.БУЯНЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)