ХХВ-ийн эсрэг вакциныг дэлхийн 38 орон хэрэглэж байна

ХХВ нь хүнд хорт хавдар үүсгэдэг учраас урьдчилан сэргийлэх зорилгоор 2 төрлийн вакцин хэрэглэж байна.
ХХВ нь хүнд хорт хавдар үүсгэдэг учраас урьдчилан сэргийлэх зорилгоор 2 төрлийн вакцин хэрэглэж байна. Сүүлийн үед вакциныг найдваргүй, үргүйдэлд хүргэдэг зэрэг ташаа мэдээлэл их гарч байна. Тус вациныг 2006 оноос хэрэглэж эхэлсэн. 2011 оны 11-сарын байдлаар дэлхийн 38 орон энэ вакциныг дархлаауулалтын үндэсний товлолдоо бүрэн оруулсан, 4 орон хэсэгчлэн оруулж байна. Мөн энэ вакцин нь мөнгөн ус агуулаагүй ажээ. 2009 оны 9 сарын 1-ны өдрийн байдлаар АНУ-д 26 сая охидыг ХХВ-ийн эсрэг вакцинаар дархлаажуулахад 15.037 (0.06%)-д нь вакцины дараах урвал хүндрэл тохиолдсон байна. Үүнд: тариулсан хэсэгт өвдөх, хавдах, толгой өвдөх,  халуурах, бөөлжис хүрэх зэрэг урвал илэрчээ.  Вакциныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дархлаа тогтох хугацааг  2 жил гэж мэдээллэж байгаа нь ташаа бөгөөд вакцины хамгаалах хугацаа нь 10 жилээс дээш байна. Монголд эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний хавдраар хийсэн судалгаанууд байгаа. Жишээ нь 2008 онд хийгдсэн судалгаагаар хүний папиплома вирусын тархалт 35%, 25-аас дээш насны эмэгтэйчүүдэд, 48.5% хүртэл, 45-49 насны эмэгтэйчүүдийн дунд 26% байна.

Ч. Батцэцэг

www,unen.mn
                     
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • (202.179.10.42)

    2012-09-04

    ENE HVN BRANDIIN WAKTSIN VNETEI ZARSAN GEDGIIG BURUU OILGOSON UIMAA DAA KKK

  • 23 (202.55.182.82)

    2012-09-04

    brandin unertei usnuud hyamd zarlaa91191178

  • 23 (202.55.182.82)

    2012-09-04

    brandin unertei usnuud hyamd zarlaa91191178

  • 23 (202.55.182.82)

    2012-09-04

    brandin unertei usnuud hyamd zarlaa91191178