Элэгний өвчин судлалын тэргүүлэгч эмч, судлаачид Монголд чуулж байна
- 2012-09-07
- Эрүүл мэнд
- 0
Монголын элэгний эмгэг судлалын холбоо, Ази номхон далайн орнуудын элэг
судлалын холбоо, ЭМЯ хамтран энэ сарын 7-9-ны хооронд тусгаар тогтнолын
ордонд “Гепатит С вирус ба хавсарсан халдварууд” сэдэвт олон улсын
хурлыг манай оронд анх удаа зохион байгуулж байна
Монголын элэгний эмгэг судлалын холбоо, Ази номхон далайн орнуудын элэг судлалын холбоо, ЭМЯ хамтран энэ сарын 7-9-ны хооронд тусгаар тогтнолын ордонд “Гепатит С вирус ба хавсарсан халдварууд” сэдэвт олон улсын хурлыг манай оронд анх удаа зохион байгуулж байна. Энэ хуралд 14 орны 350 гадаадын зочид төлөөлөгчид, эмч, судлаач, эрдэмтэд ирж Дэлхийн элэгний өвчин судлалын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, орчин үеийн эмчилгээний талаар хуралдах юм. Энэ хурлын үеэр Дэлхийд салбартаа тэргүүлдэг Япон, Тайван, Солонгосын эрдэмтэн, эмч нар иргэдэд зориулж Вируст гепатит, элэгний хатуурал, элэгний хавдар өвчний тадаар үнэ төлбөргүй лекц уншина. Тус лекц СТӨ-нд 2012 оны 9-р сарын 7-ны 13.00 цагт болно. Дашрамд дуулгахад Монгол хүн амын 15,6% нь гепатит С вирус, 8-10% нь гепатит В вирус, 4-6% нь гепатит Делта вирусын халдвартай байна. Элэгний хорт хавдартай хүмүүсийн 90-95% нь гепатит В,С Делта вирусын халдвар авсан байгаа нь судалгаагаар тогтоогдоод байна.
Монголын элэгний эмгэг судлалын холбоо, Ази номхон далайн орнуудын элэг судлалын холбоо, ЭМЯ хамтран энэ сарын 7-9-ны хооронд тусгаар тогтнолын ордонд “Гепатит С вирус ба хавсарсан халдварууд” сэдэвт олон улсын хурлыг манай оронд анх удаа зохион байгуулж байна. Энэ хуралд 14 орны 350 гадаадын зочид төлөөлөгчид, эмч, судлаач, эрдэмтэд ирж Дэлхийн элэгний өвчин судлалын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, орчин үеийн эмчилгээний талаар хуралдах юм. Энэ хурлын үеэр Дэлхийд салбартаа тэргүүлдэг Япон, Тайван, Солонгосын эрдэмтэн, эмч нар иргэдэд зориулж Вируст гепатит, элэгний хатуурал, элэгний хавдар өвчний тадаар үнэ төлбөргүй лекц уншина. Тус лекц СТӨ-нд 2012 оны 9-р сарын 7-ны 13.00 цагт болно. Дашрамд дуулгахад Монгол хүн амын 15,6% нь гепатит С вирус, 8-10% нь гепатит В вирус, 4-6% нь гепатит Делта вирусын халдвартай байна. Элэгний хорт хавдартай хүмүүсийн 90-95% нь гепатит В,С Делта вирусын халдвар авсан байгаа нь судалгаагаар тогтоогдоод байна. Ч. Батцэцэг
www.unen.mn
www.unen.mn

Сэтгэгдэл (0)