Н.Хишигнэмэх: Нэмэлт тэжээлүүд нь анагаах ухаанд эдгэшгүй гэж үздэг өвчнийг ч эдгээдэг

Дэлхий эрүүл мэндийн байгууллагаас 13 бүтээгдэхүүн нь алтан медаль хүртэж, олон улсын үзэсгэлэн, худалдаа яармагаас 43 цом, 30 гаруй медаль, экологийн цэвэр бүтээгдэхүүний “ШИЛДГИЙН ШИЛДЭГ” цомыг хүртсэн “ТЯНЬШИ” корпорацийн Монгол дахь “Гэрэлтье” салбарын тэргүүн хүний их эмч, Эрүүл мэндийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор Н.Хишигнэмэхтэй ярилцсанаа толилуулъя.
“Байгалиас хүнд 150 насыг заяасан бөгөөд түүнээс богино наслаад үхэх нь зориудын хүч хэрэглэсэн үхэл юм” гэж нэгэн эрдэмтэн хэлсэн байдаг. ХХ зууны үед хүний амьдралын хэв маяг, хоол унд, хооллолтод өөрчлөлт орсны улмаас хүнс тэжээлээс авдаг микро, макро элемент, витамин, амин хүчлүүд их хэмжээгээр дутагдан маш олон төрлийн шинэ өвчнүүд буй болсоор байна. Энэ асуудлыг зөв зохистой шийдвэрлэхийн тулд хоол хүнснээс авч чадахгүй байгаа тэр чухал нэгдлүүдийг байгалийн гаралтай зүйлсээс гарган авч, хоолны нэмэлт тэжээл бий болгон өнөө үед дэлхий нийтээрээ хэрэглэдэг боллоо. Тиймээс Дэлхий эрүүл мэндийн байгууллагаас 13 бүтээгдэхүүн нь алтан медаль хүртэж, олон улсын үзэсгэлэн, худалдаа яармагаас 43 цом, 30 гаруй медаль, экологийн цэвэр бүтээгдэхүүний “ШИЛДГИЙН ШИЛДЭГ” цомыг хүртсэн “ТЯНЬШИ” корпорацийн Монгол дахь “Гэрэлтье” салбарын тэргүүн хүний их эмч, Эрүүл мэндийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор Н.Хишигнэмэхтэй ярилцсанаа толилуулъя.

-Дэлхийн шинжлэх ухааны ний гэмлэг эрүүл энх урт наслах явдлыг шийдэх хамгийн дөт, үр дүнтэй, эдийн засгийн хувьд хүндрэл багатай арга бол хоол хүнсэнд хүнсний нэмэлт тэжээлийг оруулах явдал гэж үздэг болжээ. Тэгэхээр таны ажилладаг Тяньши корпорацийн гаргаж байгаа хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд хоол хүнснээс ялгаатай давуу талууд нь юу байна вэ?

-Манай корпорацийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүний минерал амин дэмүүд нь хатуу хянагдсан боловсруулалт хадгалалтын явцад үнэт чанар нь алдагдаж хорогдоогүй, хоол хүнсэнд байдаг бохирдолт хорт нэгдлүүд байдаггүйгээрээ ялгаатай.

-Эмнээс ялгаатай буюу давуу талууд гэвэл?

-Маш их ялгаатай олон зүйлийг дурдаж болно л доо. Юуны өмнө экологийн цэвэр түүхий эдээр, шинэ технологиор боловсруулдаг. Эсийн амьд чанар хадгалагддаг гээд л. Ер нь хүний биед амархан шингэж удаан үйлчилдэг, хортой нөлөө үзүүлдэггүй, харшил өгдөггүй сайн талтай. Бие организм дахь хорыг зайлуулж сөрөг үр дагавруудыг арилгадаг, химийн болон синтетик нэгдэл агуулдаггүйгээрээ эмнээс ялгаатай. Эмчлэх, урьдчилан сэргийлэх нөлөө нь эмнээс хол давуу болох нь бүр тогтоогдчихсон юм шүү. Мөн өвчнийг эмчлэх биш организмыг эрүүлжүүлдгээрээ эмнээс ялгаатай. Эдгээр нэмэлт тэжээлүүд маань хүнийг залуужуулаад зогсохгүй ана гаах ухаанд эмчилгээгүйд тооцогддог зүрх судас, чихрийн шижин, дарх лааны хомсдол, хорт хавдрын эргэш гүй процессуудад ч үйлчилдэг. Өөрөөр хэлбэл, анагаах ухаанд эдгэшгүй гэж үздэг өвчнийг ч эдгээдэг. Нэмээд хэлэхэд эмтэй нэгэн зэрэг хэрэглэхэд хоорондоо харшлахгүйгээр барахгүй эмнээс бие махбодид үзүүл дэг сөрөг нөлөөг багасгадаг. Манай бүтээгдэхүүнийг бүх насны хүн бүх төрлийн өвчний үед хэрэглэж болно. Өвчний анхдагч шалтгааныг арилгахад тусална. Үр дүн нь тогтвортой, хэрэглэхээ больсны дараа ч үйлчилсээр байдаг. Дасал болох хамааралтай байх зүйлгүй.

-Та энэ корпорацид элсч ороод арваад жил болжээ. Өөрийн гэсэн салбараа ч нээж. Энэ хугацаанд олон ч хүнийг эрүүлжүүлсэн байх. Ер нь манайд ямар өвчин зонхилж байна вэ?

-Тэгэлгүй яах вэ. Их л олон хүнээс баярлалаа гэсэн талархлын үг сонсч урамшиж явдаг даа. Манай салбар дээр өвчин зовлонгоосоо салах гэсэн нь ирж байхад бас эрүүл мэндээ хамгаалах, элдэв өвчнөөс сэргийлэх зорилгоор ч ирдэг нэгэн байна. Ер нь манай Монголд гэлтгүй дэлхийд кальцийн дутагдал буюу ясны сийрэгжилт өвчин нь XXI зууны чимээгүй тахал болон тархаж байгаа нь яахын аргагүй үнэн. Хэрэв кальци дутагдвал яс сийрэгжих, яс ургах, бөөр зүрх ний дутагдалд орох, судасны на рийсалт, хатуурал болж цусны даралт ихсэх зэрэг 147 төрлийн өвчин үүсдэг нь ДЭМБ-ын судалгаагаар тог тоогд сон байна. Гэтэл хүн хоногт 800 мг кальцийг хоол хүнснээсээ авч байх ёстой. Үүнийг авахын тулд өдөрт 2-3 литр сүү, эсвэл 1.5 кг аарц хэрэглэх шаардлагатай. Гэтэл бид үүнийгээ хангалттай авч чадахгүй байна. Ингээд дутагдсан кальциа нөхөх гээд кальцийн бэлдмэл үүд хэрэглэдэг. Гэтэл бидний хэрэглэж заншсан урьдын кальциуд нь молекул хэлбэрээр байдаг кальцийн давснууд юм. Эдгээр нь хүний биед шингэц муутай, зөвхөн 25 хувь нь л шимэгддэг төдийгүй давс хэлбэрээр байдаг учраас удаан хугацаагаар хэрэглэвэл бие организм, судас үе мөчинд кальцийн давсны чулуу, шохой үүсгэх муу үр дагавартай. Иймээс байнга хэрэглэх боломжгүй. Харин манай кальцийн бэлдмэлийн дэлхийд алдаршсан нууц нь кальцийг үхрийн нурууны яснаас биотехнологийн хамгийн дэвшилтэт биоинженерийн аргаар ионы төвшинд гарган авч чадсанд байгаа юм. Ионы Ca нь органик шинжийг нь хадгалсан тул хүний биед 95-98 хувь нь шимэгддэг, ямар нэгэн элементтэй нэгдээгүй байгалийн цэвэр бүтээгдэхүүн тул хүний биеийн хэрэгцээтэй газар очиж, дутагдлыг нөхөх онцгой үйлчилгээтэй. Мөн хүний биед өдөр тутам хоол хүнснээс авч байх шаардлагатай 90 гаруй төрлийн элементийн ихэнхийг агуулсан амин дэм, амин хүчлээр баяжуулагд санаараа онцлог. Тийм ч учир “Тяньши” корпорацийн Ерөнхийл өгчид 2003 онд “Кальцийн хаан” өргөмжлөл хүртээсэн байна.

-“Тяньши” корпораци манай улсад хэзээнээс үйл ажиллагаагаа явуулж эхлэв. Ер нь мэргэжлийн ямар байгууллагаар баталгаажиж хэрэглэгчдийн гарт хүрдэг вэ?

-Юуны өмнө “Тяньши” корпорацийн тухай товчхон хэлье гэж бодож байна. Уг корпораци нь 1993 онд компанийн төвшинд байгуулагдаад 1995 онд корпораци болон өргөжин 17 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. 1997 оноос Хонконг, 1998 оноос Япон, АНУ зэрэг орноор дамжин дэлхийн зах зээлд гарсан түүхтэй. Олон улсын 20 гаруй хүндэт цол өргөмжлөл хүртсэн “Тяньши”- ний нэмэлт тэжээ лүүд нь олон улсын чанарын дээд стандартуудыг хангасан учраас НҮБ-аас хэрэгжүүлж буй “Дэлхийн хүн амыг эрүүлжүүлэх” хөтөлбөрт “Тяньши”-гийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх тусгай заалт орсон байдаг. Манай улсын хувьд ХЗЯ, ЭМЯ, ХХААЯ-ны хүнсний нэмэлт тэжээл хариуцсан алба, Улсын мэргэжлийн хяналтын газраар баталгаажиж 2002 оны тавдугаар сарын 22-ны өдрийн хамтарсан шийдвэрээр Улаанбаатар хотноо төлөөлөгчийн газраа нээн ажлаад 10 дахь жилдээ золгоод байна. Энэ хугацаанд 5000 гаруй жилийн түүх тэй Хятад, Төвдийн анагаах ухаанд суурилсан цэвэр байгалийн гаралтай хүнийг эрүүлжүүлэх шимт тэжээл бүтээгдэхүүнээр ард иргэддээ үйл чилж, эрүүлжүүлэх үйлсэд хамт олонтойгоо зүтгэж явна даа.

-Та саяхан олон улсын арга хэмжээнд оролцоод ирсэн гэсэн энэ талаараа сонирхуулахгүй юу?

-“Тяньши” корпорацийн 17 жилийн ойн арга хэмжээ Тяньши хотод наймдугаар сарын 26-нд болж өндөрлөлөө. Уг олон улсын арга хэмжээнд 57 орноос 19617 хүн орол цон, маш том арга хэмжээ болж үүгээ рээ Гиннесийн номд бичигд лээ. Уг арга хэмжээнд манай багаас 24 хүн оролцож, маш өндөр сэтгэгдэлтэй ирсэн. Энэ арга хэм жээ ний үеэр корпорацийнхаа 17 жилийн үйл ажиллагааг дүгнэж албан ёсны шалгарсан, манлай төлөөлөгчдөдөө шагнал урам шуу лал олгохын зэрэгцээ урамшуул лын заалтдаа нэмэлт өөрчлөлт оруулсан нь бидэнд ажиллах урам зориг өглөө. Тухайлбал, албан ёсны төлөөлөгчдөө 25 мянган ам.долларын автомашинаар шагнадаг байсан бол одоо 50-80 мянган ам.долларын автомашинаар шагнадаг болж байна.

-“Тяньши”-тай холбогдсон хэн бүхэн эрүүл мэндийн төдийгүй санхүүгийнхаа асуудлыг ч давхар шийдчих боломжтой юм биш үү?

-Тийм ээ, манай бүтээгдэхүүнийг хэрэглэж эрүүлжээд, эрүүлжсэнийхээ төлөө Танд корпорациас цалин олгодог тогтолцоотой. Хэрвээ Та өөрөө хүсээд шаргуу ажиллаж чадвал тэрбум ч болох боломжтой шүү.

-Тантай уулзаж зөвлөгөө авах хүсэлтэй хүмүүс яаж холбогдох вэ?


-Тэр амархан. 99091474 дугаараар холбогдоход л болно.

-Манай уншигчдад хэрэгтэй мэдээлэл өгсөн Танд баярлалаа.


Д.БАТ-ОЮУН

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.72.245.252)

    2012-09-12

    ene shal hudlaa edbitgii tarhi ugaa