А.Сүнжидмаа: Арьсаа хэр зөв оношлуулахаас таны гоо сайхан ихээхэн шалтгаална
- 2012-09-10
- Эрүүл мэнд
- 0
50 жилийн түүхтэй мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн ургамлын
гаралтай , арьс эмчилгээний цогц бүтээгдэхүүн болох “CHANTS” мөн ,
олон улсын эрдэмтдийн 60 жилийн судалгааны үр дүнд нээсэн арьсны шимэгч
хорхойг /demodex/ илрүүлэх оношлогооны аппарат болон шимэгч хорхойг
бүрэн устгах шинэлэг бүтээгдэхүүнийг Монголд анх удаа нэвтрүүлэн
үйлчлүүлэгчдийн хэрэглээ болгосон “ГОО ЕРТӨНЦ” гоо сайхны салоны
захирал А.Сүнжидмаатай ярилцлаа.
50 жилийн түүхтэй мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн ургамлын гаралтай , арьс эмчилгээний цогц бүтээгдэхүүн болох “CHANTS” мөн , олон улсын эрдэмтдийн 60 жилийн судалгааны үр дүнд нээсэн арьсны шимэгч хорхойг /demodex/ илрүүлэх оношлогооны аппарат болон шимэгч хорхойг бүрэн устгах шинэлэг бүтээгдэхүүнийг Монголд анх удаа нэвтрүүлэн үйлчлүүлэгчдийн хэрэглээ болгосон “ГОО ЕРТӨНЦ” гоо сайхны салоны захирал А.Сүнжидмаатай ярилцлаа.
-Юуны өмнө та өөрийнхөө талаар танилцуулахгүй юу?
- Би эдийн засагч мэргэжилтэй. Латви улсад их сургууль төгсөж дараа нь СЭЗДС-ийг төгсөөд Удирдлагын академийг Бизнесийн удирдлагын чиглэлээр тус тус төгссөн. Эдгээр боловсрол маань одоо үйл ажиллагаагаа явуулахад мэдээж түлхэц үзүүлж байгаа. Гэхдээ би гоо сайханч гэсэн тэс өөр мэргэжилтэй болсон. Анх сонирхлоороо гоо сайхны сургалтанд хамрагдаж төгсөөд дараа нь Хөх хотод нилээн том салон дээр дагалдан ажилласан. Тэгээд 2004 оноос гоо сайхан нээж ажиллуулаад одоогоор 9 жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд өөрийн гэсэн байранд, тодорхой хэмжээний үйлчлүүлэгчидтэй болон үйл ажиллагаагаа явуулж байна.
-Танай салон ямар төрлийн үйлчилгээ явуулж байна вэ?
Манай гол үйл ажиллагаа нь арьс юм л даа. Сэвх арилгах, арьсны хачиг устгах. Сүүлийн үед шинэ үйлчилгээнүүд нилээд нэмэгдэж ирсэн. Хамрын хар батга арилгах үйлчилгээтэй бүтээгдэхүүн маань мундаг үйлчилгээ үзүүлж байна. Мөн хөх томруулах шүршдэг бүтээгдэхүүн болон хацрын улаан арилгах бүтээгдэхүүн шинээр нэвтрүүлэх гэж байна.
-Арьсны хачиг буюу Demodex-ийн эсрэг үр дүнтэй бүтээгдэхүүн оруулж ирсэн гэсэн. Нилээд хугацаа өнгөрсөн байх . Үр дүнгийн хувьд ямар байна вэ?
Demodex-ийг устгах бүтээгдэхүүныг анх оруулж ирсэнээс хойш зургаан жил өнгөрч байна. 2000 гаруй үйлчлүүлэгч бүтээгдэхүүнийг авч хэрэглэснээс 90-ээс дээш хувийн үр дүн гарсан . Бүр хүндэрсэн, архаг шатандаа орчихсон, арьс хөөж улайсан, битүү идээ бээр болсон тийм арьс хүртэл тэгшхэн болсон тохиолдол байдаг.
Demodex-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэхээс өмнө арьсаа заавал оношлуулах хэрэгтэй л дээ. Манай дээр оношлогоо хийгддэг. Оношлогоо хийгдээд дэлгэцэн дээр шууд Demodex- ээ харчихна гэсэн үг. Тухайн хүний арьсанд хэр их Demodex байна, өндөг авгалдай хэр байна гэдгийг оношлоно. Ийнхүү оношлуулаад арьсны хуурай, тослог байдалд тохируулан бүтээгдэхүүнээ гэрээрээ аваад хэрэглэдэг.
Зарим хүмүүс салон дээр эмчилгээ хийгддэг үү гээд байдаг. Салон дээр эмчилгээ хийгдэнэ гэж байхгүй. Энд хийгдэх эмчилгээ нь тухайн үеийн үрэвслийг дарах, арьсны батга шахах цэвэрлэх тийм үйлчилгээ л хийгддэг. Түүнээс биш Demodex-ийг арьснаас түүнэ, хатаана гэсэн зүйл байдаггүй. Demodex нь гаднаас түрхэж буй тосны гуравны хоёроор нь тэжээгддэг.Шөнийн нөхцөлд маш идэвхтэй амьдардаг учир яг тэр үеэр нь бүтээгдэхүүнээ хэрэглэхэд арьсны хачиг маань түүгээр хооллоно гэсэн үг. Үүнийг Монгол нэршлээр арьсны шимэгч хорхой буюу хачиг гэдэг. Олон улсын нэршлээр Demodex гэдэг.
- Ер нь Demodex гэж юу вэ? Ямар шинж тэмдэгээр илрэх вэ? Хор хөнөөлийн тухайд?
Энэ хорхой бол хоншоортой, 8 хөлтэй, хөл бүрдээ хумстай. Хумсаараа арьсны доорх уургийн сүлжээг тасдаж, хоншоороороо арьс ба бүтээгдэхүүний тэжээлийг идэж арьсыг амархан хөгшрүүлнэ. Энэ хорхой гэрэлгүй үед гарч ирж эр эмийн солилцоогоо хийгээд ахин буцаж орж 60-80 өндөг гаргах ба өндөг нь 14 хоногт хагарна. Арьсны нүх, үсний сүвд зогсолтгүй үрждэг. Шимэгч хорхой үсний нүхэнд байрладаг учир гуужуулагчаар гадагшилдаггүй.
Арьсанд мэдэгдэх шинж тэмдэг нь арьсны онцлогоос хамаараад янз бүрээр илэрнэ. Арай хөнгөн нь үсний нүх томорч барсайх ба хүндэвтэр нь хамар барзайн улайж, батга гарах , үс хөмсөг унах шинж тэмдэг илэрнэ. Мөн,Цахлайтах, дух шанаагаар үрэвсэж том том батга гарах, хамар улайн юм гарах, хамар, нүүр нүхжих, загатнах зэрэг шинжүүд илэрдэг.
Арьс хүний биеийн хамгийн чухал эрхтэн. Амьсгалах үүрэгтэй ба нүх, тослогийн булчирхайгаар дамжуулаад тэжээл авч, хөлсийг гадагшлуулдаг. Мөн меланин үүсгэгчийг гаргана.
Шимэгч хорхой нь үсний сүв, тослогийн булчирхайд оршин эсийн тэжээлийг сорж байдаг. Үсний сүвээр орж гарахдаа арьсанд бохир микроб оруулдаг ба өөр төрлийн олон янзын бактер орж гарах нөхцлийг бүрдүүлнэ. Түүний ялгадас, үхсэн хорхойн биетүүд арьсанд үрэвсэл бий болгоод , толбо үүсгэдэг. Хорхой үсний нүх, тослогийн булчирхайг өвчлүүлдэг тул бодисын солилцооны хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг.
-Анх салон байгуулагдаж байсан үеийнхийг одоогийнхтой харьцуулвал иргэд маань гоо сайхандаа хэр анхаарч байна?
Анх манай салон байгуулагдахдаа сэвх арилгах үйлчилгээ үзүүлдэг байсан. Монголд сэвх арилгадаг бүтээгдэхүүн нэвтрүүлж эхэлсэн цөөн салоны нэг нь байсан. Тийм болохоор нилээд хүмүүсийг хамруулж байсны дотор олны танил хүмүүс ч хандаж байсан. Ер нь бол анх гоо сайхан нээгээд үйл ажиллагаагаа явуулахад түрээс, энэ тэр гээд төлбөр их гардаг. Дээр нь тэр үед хүмүүс тэр болгон гоо сайхандаа анхаарч салонд хандаад байдаггүй байлаа шүү дээ. Харин одоо бол хүмүүсийн амьдралын түвшин харьцангуй дээшилсэн, худалдан авах чадвар нь өөр болсон . Орчин үед мэдээ мэдээллийг л сайн түгээж чадах юм бол хүмүүс хэрэгтэй газраа олж ирж үйлчлүүлэх боломжтой болсон. Тэр хэмжээгээр ч манайх өөрсдийн үйлчлүүлэгчидтэй болсон.
-Цаашдаа гоо сайхны өөр ямар бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх бодолтой байна вэ?
Биеэрээ туранхай мөртлөө хацрын мах ихтэй хүмүүс байдаг шүү дээ. Тэдгээр хүмүүст зориулсан нүүрний махыг багасгадаг, тураадаг шинэ үйлчилгээ нэвтрүүлэх гэж байна. хамрын хар батга арилгах бүтээгдэхүүнээ улам гүн гүнзгий үр дүнтэй болгож хар батгыг тусгайлан цэвэрлэдэг аппарат оруулж ирэх гэж байна. Мөн манайх хөхний аппаратны үйлчилгээтэй гэж дээр хэлсэн. Тэгвэл махлагдуу хүмүүс хөхний аппаратанд ороход тодорхой үр дүн гардаг. Харин туранхай эсвэл хүүхэд гаргасны дараа удаан хугацаанд хөхүүлээд бүүр арьс болчихсон хөх бол хэцүү л дээ. Гэхдээ яг тийм хөхөнд зориулсан шүршдэг хөх томруулах шинэ бүтээгдэхүүн оруулж ирэх гэж байна. Түүнийг ердөө 14 хоног хэрэглэхэд үр дүн нь мэдрэгдэж чангардаг.
-Ярианы төгсгөлд нийт уншигчиддаа хандаж нэгэн зөвлөгөөг хүргээч? Намрын улирал болж буйтай холбогдуулж хүмүүс нилээд хөдөө гадаа явж амраад ирсэн байх. Энэ тохиолдолд арьсаа хэрхэн хурдан хугацаанд өнгөлөг болгож цайруулах вэ?
- Манай орон эрс тэс ширүүн уур амьсгалтай хурц нартай учир хүмүүс зуны улиралд сэвхтэх борлох тохиолдол их байдаг. Нүүрээ цайруулах арга хэмжээг авахад эхлээд арьсыг маш сайн чийгшүүлэх хэрэгтэй. Чийгтэй арьсан дээр цайруулах эсвэл аливаа бүтээгдэхүүн хэрэглэхэд маш сайн нөлөөг үзүүлдэг. Тиймээс эхний удаад гэрээрээ амждаг бол салоноор арьсаа чийгшүүлээд дараагийн арга хэмжээг авна гэсэн үг. Гэрийн нөхцөлд бол огцом цайруулах арга гэж байхгүй шүү дээ. Манай дээр эрчимтэй цайруулах 3 удаагийн маск байдаг. Салонд ерөнхийдөө үйлчилгээ хийлгэхэд арьс чийглэг өнгөлөг болоод ирдэг. Ялангуяа 3 удаа дараалаад орвол нилээн үр дүн үзүүлдэг.
Хүмүүсийн нэг дутагдалтай тал нь ямар шалтгаанаас болоод арьсандаа асуудал үүсээд байгаагаа тодорхойлж чадаагүйгээс үүссэн эмгэгийг хүндрүүлэх нь их байдаг. Ямар ч оношлогоо байхгүйгээр сайн гэсэн бүр дээр очиж буруу арга хэмжээ авах тохиолдол их. Реклам сайтай болгон дээр хар таамгаар яваад оччихдог эцэст нь үр дүн гардаггүй тийм байдал манайд ирж буй зарим үйлчлүүлэгчдээс харагддаг юм. Ер нь арьсаа эхлээд сайн оношлуулаад дараа нь тохирсон эмчилгээ хийлгэн бүтээгдэхүүн хэрэглэхэд арьс сайхан болно. Манай салон “эрүүл арьс гоо сайхны үндэс” уриатай шүү дээ.
ГОО ЕРТӨНЦ салонтой харилцах: 99092998, 88005767 Компьютер ландын баруун хойно
-Юуны өмнө та өөрийнхөө талаар танилцуулахгүй юу?- Би эдийн засагч мэргэжилтэй. Латви улсад их сургууль төгсөж дараа нь СЭЗДС-ийг төгсөөд Удирдлагын академийг Бизнесийн удирдлагын чиглэлээр тус тус төгссөн. Эдгээр боловсрол маань одоо үйл ажиллагаагаа явуулахад мэдээж түлхэц үзүүлж байгаа. Гэхдээ би гоо сайханч гэсэн тэс өөр мэргэжилтэй болсон. Анх сонирхлоороо гоо сайхны сургалтанд хамрагдаж төгсөөд дараа нь Хөх хотод нилээн том салон дээр дагалдан ажилласан. Тэгээд 2004 оноос гоо сайхан нээж ажиллуулаад одоогоор 9 жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд өөрийн гэсэн байранд, тодорхой хэмжээний үйлчлүүлэгчидтэй болон үйл ажиллагаагаа явуулж байна.
-Танай салон ямар төрлийн үйлчилгээ явуулж байна вэ?
Манай гол үйл ажиллагаа нь арьс юм л даа. Сэвх арилгах, арьсны хачиг устгах. Сүүлийн үед шинэ үйлчилгээнүүд нилээд нэмэгдэж ирсэн. Хамрын хар батга арилгах үйлчилгээтэй бүтээгдэхүүн маань мундаг үйлчилгээ үзүүлж байна. Мөн хөх томруулах шүршдэг бүтээгдэхүүн болон хацрын улаан арилгах бүтээгдэхүүн шинээр нэвтрүүлэх гэж байна.
-Арьсны хачиг буюу Demodex-ийн эсрэг үр дүнтэй бүтээгдэхүүн оруулж ирсэн гэсэн. Нилээд хугацаа өнгөрсөн байх . Үр дүнгийн хувьд ямар байна вэ?
Demodex-ийг устгах бүтээгдэхүүныг анх оруулж ирсэнээс хойш зургаан жил өнгөрч байна. 2000 гаруй үйлчлүүлэгч бүтээгдэхүүнийг авч хэрэглэснээс 90-ээс дээш хувийн үр дүн гарсан . Бүр хүндэрсэн, архаг шатандаа орчихсон, арьс хөөж улайсан, битүү идээ бээр болсон тийм арьс хүртэл тэгшхэн болсон тохиолдол байдаг.
Demodex-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэхээс өмнө арьсаа заавал оношлуулах хэрэгтэй л дээ. Манай дээр оношлогоо хийгддэг. Оношлогоо хийгдээд дэлгэцэн дээр шууд Demodex- ээ харчихна гэсэн үг. Тухайн хүний арьсанд хэр их Demodex байна, өндөг авгалдай хэр байна гэдгийг оношлоно. Ийнхүү оношлуулаад арьсны хуурай, тослог байдалд тохируулан бүтээгдэхүүнээ гэрээрээ аваад хэрэглэдэг.
Зарим хүмүүс салон дээр эмчилгээ хийгддэг үү гээд байдаг. Салон дээр эмчилгээ хийгдэнэ гэж байхгүй. Энд хийгдэх эмчилгээ нь тухайн үеийн үрэвслийг дарах, арьсны батга шахах цэвэрлэх тийм үйлчилгээ л хийгддэг. Түүнээс биш Demodex-ийг арьснаас түүнэ, хатаана гэсэн зүйл байдаггүй. Demodex нь гаднаас түрхэж буй тосны гуравны хоёроор нь тэжээгддэг.Шөнийн нөхцөлд маш идэвхтэй амьдардаг учир яг тэр үеэр нь бүтээгдэхүүнээ хэрэглэхэд арьсны хачиг маань түүгээр хооллоно гэсэн үг. Үүнийг Монгол нэршлээр арьсны шимэгч хорхой буюу хачиг гэдэг. Олон улсын нэршлээр Demodex гэдэг.
- Ер нь Demodex гэж юу вэ? Ямар шинж тэмдэгээр илрэх вэ? Хор хөнөөлийн тухайд?
Энэ хорхой бол хоншоортой, 8 хөлтэй, хөл бүрдээ хумстай. Хумсаараа арьсны доорх уургийн сүлжээг тасдаж, хоншоороороо арьс ба бүтээгдэхүүний тэжээлийг идэж арьсыг амархан хөгшрүүлнэ. Энэ хорхой гэрэлгүй үед гарч ирж эр эмийн солилцоогоо хийгээд ахин буцаж орж 60-80 өндөг гаргах ба өндөг нь 14 хоногт хагарна. Арьсны нүх, үсний сүвд зогсолтгүй үрждэг. Шимэгч хорхой үсний нүхэнд байрладаг учир гуужуулагчаар гадагшилдаггүй.
Арьсанд мэдэгдэх шинж тэмдэг нь арьсны онцлогоос хамаараад янз бүрээр илэрнэ. Арай хөнгөн нь үсний нүх томорч барсайх ба хүндэвтэр нь хамар барзайн улайж, батга гарах , үс хөмсөг унах шинж тэмдэг илэрнэ. Мөн,Цахлайтах, дух шанаагаар үрэвсэж том том батга гарах, хамар улайн юм гарах, хамар, нүүр нүхжих, загатнах зэрэг шинжүүд илэрдэг. Арьс хүний биеийн хамгийн чухал эрхтэн. Амьсгалах үүрэгтэй ба нүх, тослогийн булчирхайгаар дамжуулаад тэжээл авч, хөлсийг гадагшлуулдаг. Мөн меланин үүсгэгчийг гаргана.
Шимэгч хорхой нь үсний сүв, тослогийн булчирхайд оршин эсийн тэжээлийг сорж байдаг. Үсний сүвээр орж гарахдаа арьсанд бохир микроб оруулдаг ба өөр төрлийн олон янзын бактер орж гарах нөхцлийг бүрдүүлнэ. Түүний ялгадас, үхсэн хорхойн биетүүд арьсанд үрэвсэл бий болгоод , толбо үүсгэдэг. Хорхой үсний нүх, тослогийн булчирхайг өвчлүүлдэг тул бодисын солилцооны хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг.
-Анх салон байгуулагдаж байсан үеийнхийг одоогийнхтой харьцуулвал иргэд маань гоо сайхандаа хэр анхаарч байна?
Анх манай салон байгуулагдахдаа сэвх арилгах үйлчилгээ үзүүлдэг байсан. Монголд сэвх арилгадаг бүтээгдэхүүн нэвтрүүлж эхэлсэн цөөн салоны нэг нь байсан. Тийм болохоор нилээд хүмүүсийг хамруулж байсны дотор олны танил хүмүүс ч хандаж байсан. Ер нь бол анх гоо сайхан нээгээд үйл ажиллагаагаа явуулахад түрээс, энэ тэр гээд төлбөр их гардаг. Дээр нь тэр үед хүмүүс тэр болгон гоо сайхандаа анхаарч салонд хандаад байдаггүй байлаа шүү дээ. Харин одоо бол хүмүүсийн амьдралын түвшин харьцангуй дээшилсэн, худалдан авах чадвар нь өөр болсон . Орчин үед мэдээ мэдээллийг л сайн түгээж чадах юм бол хүмүүс хэрэгтэй газраа олж ирж үйлчлүүлэх боломжтой болсон. Тэр хэмжээгээр ч манайх өөрсдийн үйлчлүүлэгчидтэй болсон.
-Цаашдаа гоо сайхны өөр ямар бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх бодолтой байна вэ?
Биеэрээ туранхай мөртлөө хацрын мах ихтэй хүмүүс байдаг шүү дээ. Тэдгээр хүмүүст зориулсан нүүрний махыг багасгадаг, тураадаг шинэ үйлчилгээ нэвтрүүлэх гэж байна. хамрын хар батга арилгах бүтээгдэхүүнээ улам гүн гүнзгий үр дүнтэй болгож хар батгыг тусгайлан цэвэрлэдэг аппарат оруулж ирэх гэж байна. Мөн манайх хөхний аппаратны үйлчилгээтэй гэж дээр хэлсэн. Тэгвэл махлагдуу хүмүүс хөхний аппаратанд ороход тодорхой үр дүн гардаг. Харин туранхай эсвэл хүүхэд гаргасны дараа удаан хугацаанд хөхүүлээд бүүр арьс болчихсон хөх бол хэцүү л дээ. Гэхдээ яг тийм хөхөнд зориулсан шүршдэг хөх томруулах шинэ бүтээгдэхүүн оруулж ирэх гэж байна. Түүнийг ердөө 14 хоног хэрэглэхэд үр дүн нь мэдрэгдэж чангардаг.
-Ярианы төгсгөлд нийт уншигчиддаа хандаж нэгэн зөвлөгөөг хүргээч? Намрын улирал болж буйтай холбогдуулж хүмүүс нилээд хөдөө гадаа явж амраад ирсэн байх. Энэ тохиолдолд арьсаа хэрхэн хурдан хугацаанд өнгөлөг болгож цайруулах вэ?
- Манай орон эрс тэс ширүүн уур амьсгалтай хурц нартай учир хүмүүс зуны улиралд сэвхтэх борлох тохиолдол их байдаг. Нүүрээ цайруулах арга хэмжээг авахад эхлээд арьсыг маш сайн чийгшүүлэх хэрэгтэй. Чийгтэй арьсан дээр цайруулах эсвэл аливаа бүтээгдэхүүн хэрэглэхэд маш сайн нөлөөг үзүүлдэг. Тиймээс эхний удаад гэрээрээ амждаг бол салоноор арьсаа чийгшүүлээд дараагийн арга хэмжээг авна гэсэн үг. Гэрийн нөхцөлд бол огцом цайруулах арга гэж байхгүй шүү дээ. Манай дээр эрчимтэй цайруулах 3 удаагийн маск байдаг. Салонд ерөнхийдөө үйлчилгээ хийлгэхэд арьс чийглэг өнгөлөг болоод ирдэг. Ялангуяа 3 удаа дараалаад орвол нилээн үр дүн үзүүлдэг.
Хүмүүсийн нэг дутагдалтай тал нь ямар шалтгаанаас болоод арьсандаа асуудал үүсээд байгаагаа тодорхойлж чадаагүйгээс үүссэн эмгэгийг хүндрүүлэх нь их байдаг. Ямар ч оношлогоо байхгүйгээр сайн гэсэн бүр дээр очиж буруу арга хэмжээ авах тохиолдол их. Реклам сайтай болгон дээр хар таамгаар яваад оччихдог эцэст нь үр дүн гардаггүй тийм байдал манайд ирж буй зарим үйлчлүүлэгчдээс харагддаг юм. Ер нь арьсаа эхлээд сайн оношлуулаад дараа нь тохирсон эмчилгээ хийлгэн бүтээгдэхүүн хэрэглэхэд арьс сайхан болно. Манай салон “эрүүл арьс гоо сайхны үндэс” уриатай шүү дээ.
ГОО ЕРТӨНЦ салонтой харилцах: 99092998, 88005767 Компьютер ландын баруун хойно
Т.Оюунсүрэн


Сэтгэгдэл (8)
bishrelt (103.26.193.9)
190myngaar buteegdhuuniig n awaad xereglej bn 2dox xonogtoo edgene gj naidaj bgaa
уншигч 2 (202.179.10.2)
Зарим салон хэтэрхий өндөр үнэтэй, тийм болохоор байнга үйлчүүлж чадахгүй тал байдаг
Хэрэглэгч (150.129.143.188)
Эрэгтэй хүн арьса оншлуулхд зүгэрү үнэ төлбөр н ямр бдин бол
URTAA (180.235.180.28)
NEEREE ARILAH BOLUU MINIIH HUND SHATAN SHDEE TUSLAAJ DEE
bi (182.160.34.184)
bi uugan goo ertonts salond ochoodo uzuulsen jin nag demodex toi bn geed buteegdehuuuniig ni avaad heregleed 1 jil bolsiiin tegsen ch ymar ch uurchlult algaaaa yahaa medkuu unen tania salond durgui hureed bn aaa busad humuust handaj hlehed uneheer arilgadag esegiiin bid nudeerei haraaguisht dee gj helii
irgen (103.11.192.34)
hayg n todorhoigui bn shdee
unshigch (202.179.8.174)
хаана байрладаг салон бэ хаягаа даруйхан бичээдхээрэй
(202.21.119.123)
чи их хөөрхөн юмаа үнэн сэтгэлээсээ танилцамаар бна