Анагаах ухааны доктор, профессор Шинпэй Сато: Монголд элэгний хавдрыг томорчихсон байхад нь илрүүлж байна

Монголын элэгний эмгэг судлалын холбоо, Ази номхон далайн орнуудын элэг судлалын холбоо, ЭМЯ хамтран энэ сарын 7-ноос 9-ны хооронд Тусгаар тогтнолын ордонд “Гепатит С вирус ба хавсарсан халдварууд” сэдэвт олон улсын хурлыг манай оронд анх удаа зохион байгууллаа. Энэ хуралд 14 орны 350 гадаадын зочид төлөөлөгчид, эмч, судлаач, эрдэмтэд ирж илтгэл тавьж, цаашид Дэлхийн элэгний өвчин судлалын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, орчин үеийн эмчилгээний талаар хуралдсан юм. Хурлын үеэр Дэлхийд салбартаа тэргүүлдэг Япон улсын Токеогийн харьяа Kyoundo эмнэлэгийн эмч, анагаах ухааны доктор, профессор Шинпэй Сато болон, элэгний эмгэг судлалын холбооны тэргүүн, анагаах ухааны доктор Ж. Амарсанаа нартай хийсэн ярилцлагаа хүргэж байна.
Монголын элэгний эмгэг судлалын холбоо, Ази номхон далайн орнуудын элэг судлалын холбоо, ЭМЯ хамтран энэ сарын 7-ноос 9-ны хооронд Тусгаар тогтнолын ордонд “Гепатит С вирус ба хавсарсан халдварууд” сэдэвт олон улсын хурлыг манай оронд анх удаа зохион байгууллаа. Энэ хуралд 14 орны 350 гадаадын зочид төлөөлөгчид, эмч, судлаач, эрдэмтэд ирж илтгэл тавьж, цаашид Дэлхийн элэгний өвчин судлалын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, орчин үеийн эмчилгээний талаар хуралдсан юм. Хурлын үеэр Дэлхийд салбартаа тэргүүлдэг Япон улсын Токеогийн харьяа Kyoundo эмнэлэгийн эмч, анагаах ухааны доктор, профессор Шинпэй Сато болон, элэгний эмгэг судлалын холбооны тэргүүн, анагаах ухааны доктор Ж. Амарсанаа нартай хийсэн ярилцлагаа хүргэж байна.




Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

 Dr Shinpei Sato professor. Токеогийн харьяа Kyoundo эмнэлэгт элэг цөсний эмчээр ажиллаж байна. Элэгний хорт хавдартай өвчтөнүүдэд элэг рүү нь зүү хатгаж байгаад элэгнийхэн хавдартай хэсгийг нь радио долгионы түлж шарах эмчилгээгээр эмчилдэг. Одоогийн байдлаар 1500-аад хүнийг эмчилсэн. Сургуулиа төгсөөд 20 жил эмчээр ажиллаж байна.

Монголд анх удаа ирж байна уу? Япон болон Монгол хүмүүсийн элэгний өвчлөлийн хоорондын ялгааны талаар?

Япон оронд элэгний хорт хавдар байдаг л даа. Гэхдээ Монголоос ялгаатай нь бид нилээн хичээж ажилласаны үр дүнд элэгний хорт хавдрыг 1-2 см байхад нь олж илрүүлдэг. Гэтэл Монгол оронд нилээн томорчихсон байхад нь илрүүлж байгаа ажиглагдлаа. Энэ нь өвчтөн эмнэлэг рүү очихгүй байгаатай холбоотой. Тэгэхээр төр засгийн зүгээс нэгдсэн хяналтандаа авч байнга үзэх тогтолцоо байхгүйтэй холбоотой санагдлаа. Ер нь хавдрын үе шат нь ахичихсан хойно нь илэрч байна.

Элэгний хавдар нь ямар шинж байдлаар илэрдэг вэ?

Эрт үе шатанд ямар ч шинж тэмдэг илрэхгүй тохиолдол их байдаг. Томрохоороо хэвлий цанхайх, шарлах, өвдөх шинж тэмдэг илэрдэг.

Удамшдаг уу?


Ямар ч удамшлын юм байхгүй ээ.

Монголд элэгний чиглэлээр сурч байгаа хүмүүс танай оронд хэр сурч байна вэ?, Сураад ирсэн хүмүүсийн боловсролд нь ямар байдлаар цаашид хамтран ажиллана гэж бодож байна вэ?

Япон эмч нар Монгол эмч нартай техник технологийн тал дээр түлхүү хамтарч ажиллана гэсэн бодолтой байгаа.

Монголчуудад хандаж хэлэх үг?


Техник чадвараа монгол эмч нар дээшлүүлвэл сайн. Яагаад гэвэл элэгний хорт хавдрыг эмчлэхийн тулд тодорхой хэмжээний техникууд байдаг. Тэр техникуудыг бид бүхнээс аваад хэрэгжүүлэх шаардлагатай. Гэхдээ нэг хэцүү юм нь цаг хугацаа их шаардагдана. Дор хаяж 1-2 жил шаардагддаг. Тиймээс өөрийгөө эртнээс чадваржуулах тал дээр анхаарах юм бол бид бүхэн дэмжиж ажиллахад бэлэн байгаа. Монголын мөнгөтэй хүмүүс Японд ирж эмчлүүлж байна. Тэгэхээр ирээдүйд тэр хүмүүс гадагшаа явах биш эх орондоо Японд хийж байгаатай адилхан эмчилгээ оношлогоог хийлгэх боломж байгаа гэж бодож байна.


Анагаах ухааны доктор, Монголын элэгний эмгэг судлалын холбооны тэргүүн, Ж. Амарсанаа:
Энэ сарын 7-оос 9-ны хооронд болсон эрдэм шинжилгээний хурлын талаарх таны сэтгэгдэл?

Элэгний холбооны олон улсын  эрдэм шинжилгээний хурал маш амжилттай болж өндөрлөлөө. Олон орны эрдэмтэд, эмч нарын туршлагыг сонслоо. Тэр зөвлөмжүүдийг нь ч хүлээж авлаа. Манай оронд өөрсдийн эрдэм мэдлэг, цаг заваа зарцуулаад ирсэнд маш их баярлалаа. Хурал амжилтай болж дууслаа гэж дүгнэж  болно.

Дэлхийн элэгний өвчний өнөөгийн байдал цаашдын чиг хандлага?

Улам багасах хандлагатай байгаа. Яагаад гэхээр энэ асуудал дээр маш том хүчин зүйлүүд байна. Элэгний өвчний хамгийн гол шалтгаан бол элэгний B вирус, C вирус байдаг. Энэ хоёр вирус дэлхийн хэмжээнд улам багасах хандлагатай байгаа. Тийм учраас элэгний өвчлөл дэлхий даяараа улам багасна. Багасаад байгаа гол шалтгаан бол B вирусээс урьдчилан сэргийлдэг вакцин хийгдэж байгаа. Монголд ч мөн хийгдэж байна. Магадгүй 40, 50 жилийн дараа элэгний B вирустай хүн ховор болно. Мөн элэгний С вирусыг дэлхийн хэмжээнд устгаж үгйү болгох чиг хандлага байна. Нилээн хүчтэй шинэ эм, технологиуд орж ирж байгаа. Энэний үндсэн дээр магадгүй дэлхий даяар элэгний С вирусгүй болж магадгүй гэсэн таамаг дэвшүүлж байгаа. Дэлхийн 2-р дайны үед антибеотикийг нээж тэр үед маш олон хүний хатгааг бүрэн эмчилдэг болчихсон шүү дээ. Тэрэнтэй мөн адилхан юм элэгний С вирустай болох гэж байна. Маш сайн эмнүүдийн судалгаануудыг харууллаа. Устгах боломжтой гэдгийг эмч нар хараад итгэлээ. Ирээдүй байна.

Манай оронд өнөөдрийн байдлаар элэгний өвчлөл хэр их байна вэ?

Дэлхийд хамгийн өндөр гэж ойлгож болно. Яагаад гэвэл элэгний В вирустай хүн хүн амын 10%-ийг эзэлдэг, элэгний С вирустэй хүн 15-17%-ийг эзэлдэг. Энэ хоёр нийлээд хүн амын 27% нь элэгний ВС вирусыг тээж яваа гэсэн үг. Нэг ёсондоо 3 хүн тутмын нэг нь вирустай байна. Манай орны элэгний хорт хавдар дэлхийн дунджаас 6 дахин их байдаг. Элэгний хатуурал ч гэсэн маш их байдаг. Жилдээ 900-аад хүн элэгний хатуурлаар нас бардаг. Элэгний хорт хавдраар жилд 1400 хүн хорвоог орхидог. Дээр нь элэгний өрөвсөл, элэгний вирус гээд маш олон зүйлүүд байна. Тэгэхээр энэ бүхний эсрэг манай холбоо нилээн идэвхитэй ажиллаж эрдэм шинжилгээний ажил, хурлуудын их хийж байна. Цаашдаа бас хурлуудыг эх орондоо зохион байгуулах хүсэл байна.

Эрдэм шинжилгээний хурлаар олон орны төлөөлөл ирсэн. Дэлхийн эрдэмтэд Монголыг ямар өнцгөөс харж, ямар дүгнэлт өгсөн бэ?

Ер нь Монголын элэгний өвчлөл ямар өндөр байдаг юм бэ? Элэгний өвчний асуудал манай орны хувьд бараг үндэсний аюулгүй байдалд оччихсон юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Тийм учраас манай оронтой цаашид хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Жишээ нь Сато эмч гэхэд хурал дуусчихсан байхад бид бүхэнд сургалт явуулаад байж байна.

Энэ томоохон хурлыг зохион байгуулахад хүндрэлтэй тал юу байв?


Санхүүгийн асуудал хүнд байлаа. Олон орны проффессоруудын унаа хөлс, зочид буудлынхан бүх зардлыг гаргаж байж урьж авчирдаг. Манай үндэсний эмийн компаниуд, эмнэлэгүүд байна. Энэ компаниуд энэ асуудал дээр хойрго ханддаг. Бид бүхэн энэ байгууллагуудад хандаж үзсэн. Гэвч энэ холбооны хурлын санхүүжүүлье гэсэн байгууллага ганц ч байгаагүй. Тэр нь маш харамсалтай санагдсан. Гадаадад олон улсын хурал чуулган болоход эмийн компаниуд, эмнэлэгүүд, эмч мэргэжилтнүүд нь хүртэл хувиасаа мөнгө гаргадаг. Бид хурлын өмнөхөн хандив цуглуулах гэж зуугаад байгууллагаар орсон. Энэ асуудал дээр манай хүмүүс нийгмийн хариуцлага сул юм байна гэж ойлгогдсон.

Дараагийн хурлуудыг хэзээ хаана зохион байгуулах вэ?

Энэ оны 10 сард Багладеш хотод элэгний вирусын сэдвээр хурал болно. Мөн 2013 онд Сингапурт нэгдсэн хуралдаан болно. Энэ хурал маш томд тооцогддог 4000-аас дээш хүн ирдэг.Энэ дашрамд элэг судлаачдын тус хуралд идэвхитэй оролцоосой гэж уриалмаар байна.

Хичнээн хүн оролцох боломжтой вэ?

Хүний тоо хязгааргүй, оролцох сонирхолтой хүмүүст үүд хаалга нь нээлттэй байгаа. Гол нь зардал мөнгөө өөрөө гаргадаг нь хүндрэлтэй.

Таны зүгээс хуралтай холбоотой хэлэх зүйл байна уу? ЭМЯ-наас дэмжиж хамтарч ажилласан уу?

ЭМЯ олон улсын хуралд мөнгө бага гаргадаг юм билээ. Бид санхүүгийн дэмжлэг ЭМЯ-аас хүсэж үзсэн. Санхүүгийн дэмжлэг өгөх боломжгүй гэж хэлсэн. Гол нь монголд байгаа эмч нар маань илүү мэдлэг олж авна, ингэснээр ард түмэн хожно гэдгийг ойлгож байгаа үгүйг сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн санхүүгийн дэмжлэг үзүүлээч гэхэд ганц ч төгрөг өгөөгүй. ЭМЯ-ны сайд ирж үг л хэлсэн.

Та НИТХ-ын гишүүн боллоо. Та бол анагаах ухааны доктор хүн. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаагын хувьд ард түмэндээ өөрийн бодож санаж явдаг зүйлээсээ хуваалцаач?


Би Эрүүл мэндийн хүнс аюулгүй байдлын дэд хороог ахлаж байгаа. Улаанбаатар хотын эрүүл мэндийн асуудал бол миний асуудал гэж ойлгож болно. Би хариуцах ёстой хүмүүсийн нэг. Тийм учраас энэ асуудал дээр ялангуяа, өрхийн эмнэлэг, дүүргийн эмнэлэгүүдтэй нилээн цензуртай хандана. АН мөрийн хөтөлбөртөө авилгалтай тэмцэнэ гэж ярьсан байгаа. Авилгал бол дээгүүрээ байдаг юм биш, өрхийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, нарийн мэргэжлийн эмнэлэг дээр авилгалын асуудал байдаг. Тэр авилгал авдаг хүмүүст манай анагаах ухааны салбарт тэдний орон зай байхгүй шүү гэдгийг хатуу хэлчмээр байна. Одоо авилгал авдаг эмч нарыг нийслэлийн хэмжээнд ажиллуулахгүй гэдгийг хэлье. Удахгүй энэ асуудал дээр хязгаар гаргаж өгнө. Авилгал авсан нь тогтоогдох юм бол тэр эмч ажлаа шууд хүлээлгэж өгдөг болох хэрэгтэй. Би удахгүй авилгалтай тэмцэх газар очиж уулзна. Эрүүл мэндийн салбарын авилгалын асуудлыг шийдэж өгөх тал дээр. Намайг гадаад улс оронд эмнэлэгт хэвтэж байхад мөнгө өгөхгүй бол надтай муухай харьцдаг тийм тохиолдол ганц ч байгаагүй. Тийм л болмоор байна.


Ч.Батцэцэг

www.UNEN.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • оюунаа (103.10.23.19)

    2015-07-12

    сайн байна уу би хүүгээ эмнэлэгт очоод хүүгээ вирусыг үзүүлхээр байхгүй гээд байх юм гэхдээ харахад гэдэс нь их том багадаа 3удаа шаралж байсан "" B"" вирүс илэрч байсан яг ямар эмнэлгээр явбал нарийн сайн эмчилгээ хийлгэх вэ ?

  • амарсанаа өөрт чинь тавих нэг санал байнаа (202.179.20.185)

    2012-09-12

    БЗД-ын 19-р хорооны 16-н буудлаас чанх хойшоо явдаг богино хэмжээний замыг засварлах тал дээр анхаарлаа хандуулж болох уу Үгүү юмаа гэхэд тэр хэсэгт гэрэлтүүлэг хэрэгтэй байна ганц 2 шон босгоод чийдэн зоочихож болдоггүй юмуу орой үдшийн цагаар явахаар үнэхээр хэцүүхэн л байдаг шүү энэ талаар мэдэх хүн байвал цааш нь дамжуулаарай хө амжилт