Бүдүүн гэдэсний усан эмчилгээ нь хүний биеийг бүхэлд нь цэвэрлэдэг

Буруу хооллолт, баталгаагүй хүнс зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж ходоод гэдэсний өвчлөл үүсэх, улмаар нүүрээр юм гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Тиймээс эрүүл мэнд болон гоо сайхандаа анхаарч, хоол боловсруулах системийн хамгийн том эрхтэн болох бүдүүн гэдэсийг тогтмол цэвэрлэж байх шаардлагатай. Тиймээс “Бүдүүн гэдэсний усан эмчилгээ”-ний талаар Гранд спа төвийн дотрын их эмч Д.Балжинням эмчтэй ярилцлаа.
Буруу хооллолт, баталгаагүй хүнс зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж ходоод гэдэсний өвчлөл үүсэх, улмаар нүүрээр юм гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Тиймээс эрүүл мэнд болон гоо сайхандаа анхаарч, хоол боловсруулах системийн хамгийн том эрхтэн болох бүдүүн гэдэсийг тогтмол цэвэрлэж байх шаардлагатай. Тиймээс “Бүдүүн гэдэсний усан эмчилгээ”-ний талаар Гранд спа төвийн дотрын их эмч Д.Балжинням эмчтэй ярилцлаа.

Хоол боловсруулах системийн хэвийн үйл ажиллагаа гэж юу вэ?

Д.Б: Хоол боловсруулах системийн үндсэн зарчим нь хоол аманд ороод, шүдээр зажилагдан, шүлсний булчирхайгаар зөөллөлт хийгдсэний дараа улаан хоолойгоор дамжин ходоодонд орно. Ходоодонд хагас боловсрогдоод нарийн гэдэсний салбангуудад химийн элемент болтлоо боловсрогдож байдаг. Тухайлбал, нүүрс ус, өөх тос, уураг гээд химийн элемент болсны дараагаар нарийн гэдэсний ханаар дамжин цусны судсуудад шимэгдэн, хүний биед хоол тэжээлийн энерги болж шингэнэ. Уг үйл ажиллагааны эцсийн бүтээгдэхүүн нь бүдүүн гэдсэнд хуралдаж, энэ нь цаашаа 24-48 цагийн дотор ялгадас болон гадагшилдаг юм. Бүдүүн гэдэс нь хүний биеийг цэвэршүүлэх, эд эсийг цэвэр бодисын солилцоогоор хангах, ус тосны солилцоог тогтворжуулах үүрэгтэй эрхтэн.Тэгэхээр энэ үйл ажиллагаа алдагдахаар цөс, ходоод, элэг, нойр булчирхай зэрэг бусад дотор эрхтэн системийн үрэвсэлт өвчний үндэс суурь нь болдог. Сүүлийн жилүүдэд манай улсад төдийгүй дэлхий нийтэд бүдүүн гэдэсний архаг үрэвсэл, өтгөн хаталт элбэгшиж байна.Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд бүдүүн, шулуун гэдсээ цэвэр, ариун байлгах ёстой. Бүдүүн гэдэс 1.5–2 метрийн урттай ба мухраас нь төгсгөл хүртэлх булцуу, түүний хөндийд буй үлдэгдэл өтгөн,шимэгч хорхой, бохирдол гээд бүхнийг сайтар цэвэрлэж байх шаардлагатай. Бүдүүн гэдсийг аппаратын тусламжтайгаар цэвэрлэж, дээр дурьдсан өвчлөлөөс бүрэн сэргийлэх боломжтой. Манай “Гранд спа төв” нь Канад улсын AQUA 2000 гэсэн аппаратыг ашиглан бүдүүн гэдэсийг бүхэлд нь цэвэрлэж байна. Уг аппарат нь крантны цэвэр усыг 6 дахин шүүж, хүн тус бүрт нэг удаагийн хэрэгслийг ашиглан, тохирох даралт, температураар 30-40 минут цэвэрлэдэг механизмтай.

Өтгөн хаталтаас гадна өөр ямар төрлийн өвчинд уг аппаратыг ашигладаг вэ?

Д.Б: Бүдүүн гэдэс цэвэрлэх уг аппарат нь дан ганц бүдүүн гэдэс цэвэрлэх бус бусад олон төрлийн өвчнийг анагаах, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэгдэнэ. Үүнд, архаг өтгөн хаталт, архаг суулгалт, төрөл бүрийн архаг хордлого, арьсны харшилт өвчнүүд,бодисын солилцооны өвчнүүд, батгашилт, мөн халдвар болон харшлын шалтгаантай экземүүд, бөөрний үрэвсэл, чулуугүй цөсний үрэвсэл, цөсний зогсонгишил, нугаралт, бамбайн булчирхайн хордлого, хэт таргалалт зэрэгт уг аппарат нь эерэг үр дүн үзүүлдэг. Түүнчлэн эрчүүдэд түрүү булчирхай үрэвсэл болон хоргүй хавдрын үед, харин эмэгтэйчүүдийн хувьд өндгөвчний үрэвсэл, мөн 4 сар хүртэлх жирэмсэн, төрсний дараа бүдүүн гэдсээ цэвэрлүүлж болно.

Ямар өвчлөлийн үед уг аппаратанд орж болохгүй вэ?

Д.Б: Уг аппарат нь биеийг бүхэлд нь цэвэрлэж байгаа учраас заавал дотрын эмчид хандах шаардлагатай. Зүрх судасны өвчтэй, зүрхний хэм алдагдалтай, уушигны архаг дутагдал, хэт өндөр даралттай, зүрхний шигдээстэй хүнд тохирохгүй. Түүнчлэн цөсний чулуу, нойр булчирхайн хурц үрэвсэл, төрөл бүрийн хортой хавдрууд, ходоод, бүдүүн гэдэсний шарх зэрэг өвчлөлийн үед уг аппаратанд орж болохгүй.

Бүдүүн гэдсийг цэвэрлэснээр ямар ач холбогдолтой вэ? Гол үр дүн нь хэрхэн илэрч байна вэ?

Д.Б: Хамгийн гол нь биеийн бүх эд эсэд хүрч, түүнийг бохирдлоос бүрэн цэвэрлэж байгаа юм. Биеийг хоргүйжүүлнэ, бодисын солилцоог сайжруулна, дархлааны системийг тэнцвэржүүлнэ, эд эрхтэний рефлексийг идэвхижүүлнэ, элдэв хордлого, халдвараас урьдчилан сэргийлж хамгаална зэрэг ач холбогдолтой. Гоо сайхан талаасаа арьсыг өнгөлөг, эрүүл болгоно, хөгшин хүнийг залуужуулна, эрт өтлөх, эрт үрчлээтэх явцыг удаашруулна.

Энэ хугацаанд хэчнээн хүмүүс уг аппаратанд хамрагдаад байна вэ?

Д.Б: Хүмүүс өөрсдийн эрүүл мэндэд их анхаарал тавих болсон. Өөрсдийгөө хороос цэвэрлэе, эрүүлжүүлье гэж их анхаарах болсон байна. Тиймдээ ч өнгөрсөн нэг жилийн гаруйн хугацаанд 1,500 орчим хүн бүдүүн гэдэс цэвэрлэх уг аппаратанд орсон байна. Үр дүн нь ч өндөр байгаа. “Арьс их сайхан өнгөлөг болчихлоо”, “Бие хөнгөрөөд явчихлаа” гээд л, зарим нэг нь “Ходоод гэдсээ хайрлаад юм ч идэж чадахгүй байна” гэдэг.

Цэвэрлүүлсэний дараа хоол ундандаа зохицуулалт хийх шаардлагатай юу?

Д.Б: Бодисын солилцооны өөрчлөлттэй, тарган, турах шаардлагатай хүмүүст тусгай зөвлөгөө өгдөг. Харин бусад тохиолдолд цэвэрлэсний дараагаар 3-4 хоногтоо хөнгөн, шөлтэй хоол идэх шаардлагатай. Архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй. Ингээд 3-4 хоногийн дараа гэдэсний хэвийн үйл ажиллагаа жигдэрнэ. Түүнээс бус элдэв гаж нөлөө байхгүй, биед зовиургүй.

Уг аппаратанд орох хугацаа, давтамж гэж бий юу?

Д.Б:
Өтгөн нь хатдаггүй, жирийн гадагшилдаг хүн бол хагас жилд нэг удаа, харин нэлээн өөх, тостой, хурц хоол унд, архи дарс хэрэглэсэн бол улиралд нэг, архаг өтгөн хаталттай бол 7-14 хоногийн зайтай 3-5 удаа орж, нэг курс эмчилгээ болдог.  

Архаг өтгөн хаталттай хүн уг курс эмчилгээнд орсноор цаашид өтгөн нь хэвийн, тогтмол гарах боломжтой юу?

Д.Б:
Ямар нэг үрэвсэлт өвчингүй тохиолдолд эмчлэгддэг. Өтгөн нь хатахгүй болох тохиолдол байна. Гурван жилийн хугацаанд эм уугаад биеэ дасал болгосон хүн курс эмчилгээнд ороод эмчлэгдсэн явдал ч бий.

Өтгөн хаталтын гол шалтгаан нь юувэ? Бидний хэрэглэж буй хоол, хүнстэй л холбоотой юу?


Д.Б:
Өтгөн хаталт нь маш олон шалтгаантай. Үрэвсэлт өвчнүүдээс үүдэлтэй байж болно. Мөн мэдрэлийн хэт ядаргаа ч өтгөн хаталтанд нөлөөлдөг. Түүнчлэн бодисын солилцооны хямрал, хоол боловсруулах ажиллагаатай холбоотой. Энэ нь шингэн зүйл бага хэрэглэх, ислэг багатай хоол хэрэглэх үед өтгөн хатна. Төрөлхийн урт гэдэстэй хүний өтгөн нь хатах тохиолдол байдаг. Өтгөн удаан хугацаанд хатвал бодисын солилцооны үйл ажиллагаа удааширч, хүний бие бүхэлдээ хорддог. Тэгэхээр бүдүүн гэдэс цэвэрлэх уг аппаратанд орсноор хүний биеийг бүхэлд нь цэвэрлэх зорилготой юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн бүдүүн, шулуун гэдэс бус биеийг тэр чигт нь эрүүлжүүлэн, цэвэрлэж байгаа гэсэн үг.

Зарим хүмүүс “Би хоол унд идэнгүүтээ л бие засдаг” гэдэг бол зарим нь “3, 4 хонож байж арай гэж өтгөнөө гаргадаг” гэж их ярьдаг.Тэгэхээр өтгөн гадагшлах хэвийн процесс нь ямар байх ёстой юм бол?

Д.Б:
Өтгөний гаралт нь идсэн хоолны найрлага, уух шингэний хэмжээ, хоолны чанарлагаас их хамаарна.Хэвийн үйл явц нь 24-48 цагийн дотор бие засч байх ёстой. Хоол идсэний дараа байнга бие засч байгаа бол ходоод гэдэсний нарийн мэргэжлийн эмчид хандаж, ямар нэг архаг үрэвсэлт өвчнийг үгүйсгэх шаардлагатай. Ислэг багатай хоол хүнсэнд гурил, мах гээд хүнд чанарын бүтээгдэхүүн ордог. Харин ислэг ихтэй бүтээгдэхүүнд жимс, хүнсний ногоо, хар будаа, хөц будаа, арвайн гурил зэрэг нь бүдүүн гэдэсний хийг агшаах үйл ажиллагааг хэвэнд нь оруулж өгдөг. Ингэснээр өтгөн нь зохих хугацаандаа гарах юм. Өтгөн хатсанаас бүдүүн гэдэсний янз бүрийн үрэвсэл, бүдүүн гэдэсний цүлхэн, бүдүүн гэдэсний нарийсал, шамбарам гээд олон өвчлөлийг бий болгодог.   

Эмийн сангуудад янз бүрийн гэдэс туулгах, цэвэрлэх эм худалдаалагддаг. Эдгээр эмийн чанарын баталгаа нь хэр юм бол? Мөн тухайн хүнд сөргөөр нөлөөлөх зүйл байна уу?

Д.Б: Сүүлийн жилүүдэд өтгөн хаталт их болсон.Өтгөн нь хатаад 3-7, заримдаа 10 хонож байна гээд л эмчид ханддаг. Өтгөн хаталтын эсрэг эм нь өөрөө өтгөн хаталтын гол шалтгаан нь болдог.Учир нь энэ төрлийн эмүүдийг тогтмол уувал бүдүүн гэдэсний хэвийн үйл ажиллагааалдагдан, бие махбод эмэнд дасал болдог. Түүнчлэн эм нь элгээр дамжин хоргүйждэг, бөөрөөр ялгардаг учир давхар элэг, бөөрөө хордуулах аюултай юм.

Эрүүл мэндэд тустай зөвлөмж, зөвлөгөө өгсөн танд баярлалаа.

Д.Б:
Баярлалаа.

 

 

Гранд спа төвийн хаяг: БЗД, 1-р хороо Токиогийн гудамж, 8-р байр PALAZZO төвийн 3 давхар 301 тоот

Цагийн хуваарь: Д
олоо хоногийн бүх өдөр 10:00-20:30

Утас: 11-450202


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • tuya (24.13.219.133)

    2012-09-16

    cain uc uu uur yum gui dee

  • tuya (24.13.219.133)

    2012-09-16

    cain uc uu uur yum gui dee

  • (202.70.41.78)

    2012-09-14

    tiimuu 99000 arai l unetei bna

  • (202.70.41.78)

    2012-09-14

    ih unetei 99000t yum bilee humuusiin uvchnuur biznes hiij bayajih yum daa yadaj 40000t -r ugaaj bolohgui yumuu emchee bitgii shunal daa

  • (113.140.84.106)

    2012-09-14

    gadaadad baigaa hun tanaas zubluguu abch ugaakh bolomj bna uu