Нүүр ам судлалын олон улсын хурал болж байна

Азийн Нүүр амны урьдчилсан сэргийлэлтийн академийн олон улсын X хурал Төрийн ордонд болж байна. “Нүүр амны урьдчилсан сэргийлэлтийн ирээдүйн чиг хандлага Азид” сэдэвт уг хуралд дөрвөн тивийн 27 орны 300 төлөөлөгч оролцож байгаа юм.
Азийн Нүүр амны урьдчилсан сэргийлэлтийн академийн олон улсын X хурал Төрийн ордонд болж байна. “Нүүр амны урьдчилсан сэргийлэлтийн ирээдүйн чиг хандлага Азид” сэдэвт уг хуралд дөрвөн тивийн 27 орны 300 төлөөлөгч оролцож байгаа юм.

Эрүүл мэндийн дэд сайд, ангаах ухааны доктор Ж.Цолмон хурлыг нээн удирдаж явуулж байгаа бөгөөд  бөгөөд  энэхүү арга хэмжээг манай улсын эрүүл мэндийн салбарын түүхэнд болж буй томоохон үйл ажиллагаа хэмээн үзэж байна.

2011 оны байдлаар Улаанбаатар хотын цэцэрлэгийн насны 5-6 насны хүүдүүдийн 89 хувь нь шүдний цооролттой байгаа гэнэ. Энэ нь 2004 оноос 9.2 хувиар өссөн үзүүлэлт аж.

Азийн Нүүр амны урьдчилсан сэргийлэлтийн академийн ерөнхийлөгч, Анагаах ухааны доктор профессор Б.Амарсайхан, “Шүдний өвчлөл нь хүний эрүүл мэндэд хамгийн хор нөлөөтэй өвчлөлд тооцогддог. Шүд цоорол нь 250 гаруй өвчний уг үндэс болдог. Тиймээс шүд эрүүл бол бие эрүүл, бие эрүүл бол улс эрүүл гэж хурлын зорилгодоо бид тусгаад байна” хэмээн ярилаа.





Эрүүл мэндийн үндэсний портал  www.EMCH.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)