Эмнэлгийн байгууллага хар зах шиг боллоо
- 2012-09-18
- Эрүүл мэнд
- 0
Архидалтын эсрэг “Итгэл их” хөдөлгөөний тэргүүн Ц.Чинбат Наркологийн
эмнэлгийн удирдлагын хууль бус үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд
мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
Архидалтын эсрэг “Итгэл их” хөдөлгөөний тэргүүн Ц.Чинбат Наркологийн эмнэлгийн удирдлагын хууль бус үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
-Ямар шалтгаанаар Наркологийн эмнэлгийн дарга Х.Хуланг шүүхэд өгсөн бэ?
-Архидалтын эсрэг “Итгэл их” хөдөлгөөнөөс наркологийн эмнэлгийн дарга Х.Хулангийн хууль бус үйл ажиллагааны талаар өмнө нь мэдээлж байсан. Х.Хулан Наркологийн эмнэлэгт анагаах ухааны анхан шатны мэдлэггүй төрөл саднаа ажилд оруулсан байдаг. Энэ балгаас нь болоод эмчлүүлж байсан өвчтөнүүд нь хохирч байна. Эмнэлэгт гарын 10 хуруунд багтахаар мэргэжлийн сувилагч бий. Хэрэв хэл ам гаргавал ажлаас хална гэж дарамталдаг болохоор сувилагч нар чимээгүй байдаг юм. Зөвхөн бид ч яриад байгаа юм биш. Өвчтөнүүд ч Наркологийн эмнэлгийг Х.Хулангийн хамаатнуудын эмнэлэг болж буйг халаглан ярьж байна. Үүгээр ч зогсохгүй Наркологийн эмнэлгийн бүх эм тариаг гэр бүлийн эзэмшлийн “Нуган” эмийн сангаас татаж, өндөр үнээр өвчтөнүүдэд борлуулдаг байсан нь тогтоогдсон. Тухайлбал, Алкабус гэдэг архины хордлого тайлах эмийг 200 төгрөгөөр аваад 400 төгрөгөөр өвчтөнүүдэд шахдаг. Энэ мэтчилэн хууль бус бусармаг зүйл дэндүү олон. Тиймээс л өнөөдрийн хэвлэлийн хурлыг хийж байна.
-Хэргийг хэрхэн шийдэв?
-Эрх мэдлээ урвуулан ашигласан Х.Хулангийн хэргийг Чингэлтэй дүүргийн шүүгч Цагаанцоож иргэний хэргээр шүүж, гэм буруугүй гэж үзсэн байгаа юм. Хуулийн ойлголтгүй хүн ч үүнийг захиргааны хариуцлагын журмаар шийднэ гэдгийг гадарлана. Хоёр иргэн хоорондоо маргалдсан биш бүхэл бүтэн эмнэлэг, өвчтөнүүдийн хувь заяаны асуудал яригдаж байхад иргэний журмаар шийдэж боломгүй санагдаж байна. Бид гомдол гаргасан. Дараагийн шүүх хурал нь энэ сарын 19-нд болно.
-Хэрэв анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр гарвал яах вэ?
-Хэргийг шударгаар шийднэ гэж найдаж байна. Бид Х.Хуланг авлигатай тэмцэх газар шалгуулахаар өгсөн ч Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрээс болоод шалгаж чадахгүй байна. Тиймээс манай хөдөлгөөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид энэ асуудлын талаар өргөдөл өгөхөөр зэхэж байгаа. ТББ-уудыг бидэнтэй нэгдэж шударга бус зүйлийг таслан зогсоохыг уриалж байна.
-Танай хөдөлгөөн яаж яваад Наркологийн эмнэлэгтэй холбогдчих воо?
-Бид өнгөрсөн жилээс хойш Х.Хулангийн хууль бус үйлдэлтэй тэмцэж байна. Манай хөдөлгөөнийг албан тушаалд санаархаж байгаа биз гэж хардах хүн цөөнгүй байгаа. Бидэнд ямар ч хувийн ашиг сонирхол байхгүй гэдгийг хэлье. Зөвхөн шударга бус зүйлтэй тэмцсэн хэрэг. Монголд ганц байдаг Наркологийн эмнэлэг нь ийм байхад яаж монголчууд архинаас гарах юм. Судсаа ч олж чаддаггүй сувилагчтай эмнэлэгт хэн эмчлүүлэхийг хүсэх юм бэ. Эмчлүүлэх гэхээр л эм тариа шахаад байвал хэн ч дуртай байхгүй нь мэдээж. Хүний эрүүл энхийн манаанд зогсдог эмч нар, ашиг хонжоо хайгчид болж, эмнэлгийн байгууллага хар зах шиг боллоо. Ийм байж болохгүй гэж тэмцээд байгаа юм.

Ц.ОЮУНТУНГАЛАГ
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)