Амаржих газруудын барилгад ахиц гарахаа болив
- 2012-09-19
- Эрүүл мэнд
- 0
Нийслэлд оршин суух хүн амын тоо өдөр ирэх тусам өсч, энэ хэрээр
нэмэгдэх машин тэргээ багтааж ядахдаа номероор нь хүртэл хязгаарлахав
дээ. Ингээд ч болсон замын түгжрээ, уур бухимдлыг намжааж болоод байгаа
юм.
Нийслэлд оршин суух хүн амын тоо өдөр ирэх тусам өсч, энэ хэрээр нэмэгдэх машин тэргээ багтааж ядахдаа номероор нь хүртэл хязгаарлахав дээ. Ингээд ч болсон замын түгжрээ, уур бухимдлыг намжааж болоод байгаа юм. Харин яг үүн шиг төрөх эмнэлэгт дугаарлан зогсох бие давхар эхчүүдээ яах вэ. Энэ бол нийслэлчүүдийн өмнө тулгамдаж буй том асуудал. Үүний талаар хэдэн жилийн өмнөөс ярьсны эцэст гурван ч төрөх эмнэлэг бариулахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ I амаржих газарт 10.3 тэрбум, III амаржих газарт 10.5 тэрбум, ХанУул дүүрэгт баригдаж буй 300 ортой төрөх эмнэлэгт 19 тэрбум төгрөгийн төсөв баталсан. Гэтэл санхүүжилт нь шийдэгдчихээд байхад дээрх эмнэлгүүдийн барилга өнөөг хүртэл шав тавихаас хэтрээгүй байгаа нь бухимдал үүсгээд байгаа юм.
Уг нь улс орон бүр хамгийн түрүүнд эх үрсийн эрүүл мэндэд анхаарал хандуулж, нэлээд хөрөнгө мөнгө хаядаг. Гэтэл манай улсын уг асуудалд төдийлөн анхаарал хандуулдаггүй. Энэ нь Монгол Улс хойч ирээдүйгээ залгамжлах бяцхан үрсдээ хэрхэн анхаарал хандуулж буйн бодит илэрхийлэл. Нөгөө талаар хагас зуун жилийн настай амаржих газруудын барилга нь хуучирч, тартагтаа тулсан байхад өнөө л хэвээрээ үйл ажиллагаагаа явуулсаар. Учир нь хоёр жилийн өмнө Нийслэлийн нэгдүгээр амаржих газарт сантехникийн шугам бөглөрч, бохир хальснаас нярайн халдвар гарснаар нярай эндсэн цаг саяхан. Үүнээс хойш амаржих газруудын байдал дээрдсэн гэвэл худлаа. Уг нь саалиа бэлдэхээс өмнө саваа бэлд гэдэг үг бий. Хүн ам өсч, төрөлт нэмэгдээд байдаг гэтэл төрөх эмнэлгийн тоо огт нэмэгдээгүй.
Гэтэл улсын хэмжээнд өнгөрсөн наймдугаар сард гэхэд 49217 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 49439 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 3076, хүүхдийн тоо 3092-оор нэмэгдсэн гэсэн тооцоог Монголын үндэсний статистикын газар гаргажээ. Хүн нэмбэл хүнс нэмэгдэнэ гэдэг. Хөдөө гадаагүй л шинэ иргэнээ хүлээн авах тохь, тухтай амаржих газар хэрэгтэй байгаа юм. Нийслэлийн урдаа барьдаг хэдэн амаржих газрууд аль хэдийнэ ачааллаа даахаа больж “дуншаад” эхэлсэн. Гэтэл ойрноос “Удахгүй баригдаж ашиглалтад орно” гээд байсан төрөх эмнэлгүүдийн талаар таагүй мэдээлэл чих дэлсэх болов.
Ингээд учрыг лавлахад Хан-Уул дүүргийн нутагт баригдаж буй 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажил бараг зогсчээ. Тус барилгын ажлыг гүйцэтгэхээр “Пума констракшн”, “Нийслэл өргөө” компани тендерт шалгарч ажлаа эхлүүлээд 60 орчим хувьтай явж байгаа аж. Гэтэл инженерийн шугам, сүлжээний асуудлаас болж ажил нь таг гацсан гэнэ. Ингээд ажлаа явуулахаар “БуянтУхаа” спорт цогцолборын хажуугийн дэд станцаас түр цахилгаан татсан байна. Гэтэл саяхнаас дэд станцынхан “Цаашид цахилгаанаар хангах боломжгүй” гэжээ. Уг асуудлаа шийдэхэд 5.5 тэрбум төгрөг шаардлагатай гэж байгаа. Энэ санхүүжилтыг улсын төсвөөр шийдүүлэхээс өөр аргагүй.
Иймд хугацаа алдах нь чухал бус хөрөнгөө шийдүүлэх нь чухал болж байна. Тэгэхээр энэ барилгыг арай гэж барьж дуусгалаа гэхэд цахилгаан, дэд бүтэц нь шийдэгдээгүй хүйтэн, хөндий байшинд эх амаржиж, иргэн төрнө гэдэг байж таарахгүй асуудал. Ямартай ч ойрын хоёр жилдээ төрөх эмнэлэгтэй болно гэж хөөрцөглөж, горьдолтгүй бололтой. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус төвийн барилгын ажилд нийт санхүүжилтийн 2010 онд хоёр тэрбум 600 саяыг, өнгөрсөн жил есөн тэрбум 181 саяыг зарцуулсан бол энэ онд зургаан тэрбум 924 сая зарцуулахаар төлөвлөжээ. Энэ нь нийт төсөвлөсөн төгрөгийн 84 хувьд хүрч байгаа юм.
Харин Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд шинээр баригдаж эхэлсэн 150 ортой Нийслэлийн III амаржих газрын барилгын ажлыг “Цамхаг констракшн” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд төлөвлөсөн ёсоор өнгөрсөн сард ажлаа эхлүүлж өнөөдрийн байдлаар хоёрдугаар давхраа угсарч байна. Барилгын ерөнхий инженерээс ажлын явцын талаар лавлахад “Барилгын ажил цаг хугацаандаа эхэлсэн. Хэвийн явагдаж байгаа. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Уг барилгыг ирэх оны арваннэгдүгээр сард хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.
Мөн Нийслэлийн I амаржих газрын тухайд 240 ортой, өргөтгөл нь 150 ортой, орчин үеийн эмчилгээ, оношлогооны төхөөрөмжөөр бүрэн хангагдсан байхаар зураг төсөл нь батлагдсан. Барилгын ажлыг өнгөрөгч зургадугаар сард гүйцээж, ашиглалтад оруулах ёстой байсан ч цаг хугацаанаасаа даруй гурван сар хоцорч байгаа юм. Ажлыг гүйцэтгэж буй “Цаст констракшн”- ныхан ирэх сарын 31-нд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа гэсэн.
Өнөөдрийн байдлаар барилгын ажил 80 гаруй хувьтай байгаа аж. Харин II амаржих газрын газрын маргаан өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй байна. Тэгэхээр хамгийн ойрдоо л сар гаруйн дараа 150 ортой амаржих газрын өргөтгөлийг нийслэлчүүд бид хүлээн авах нь. Харин бусад амаржих газрын хувьд дор хаяж ирэх жилийн эцсээр ашиглалтад орох бололтой.

Ц.ЖАРГАЛ
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)